ЛОЖИСТИКИЙН МЭДЭЭ-07.19 : Синьганг боомтын төмөр замын талбайнуудад нийт 5000 орчим чингэлэг хүлээгдэж байна.

Posted by Dalai
Category:
ЛОЖИСТИКИЙН МЭДЭЭ-07.19 : Синьганг боомтын төмөр замын талбайнуудад нийт 5000 орчим чингэлэг хүлээгдэж байна.

Ачаа тээврийн хэмнэлтийг
Агаарын тээврээс мэдэр!

БНХАУ: Тианжин боомт

 

Одоогийн байдлаар Синьганг боомтын төмөр замын талбайнуудад нийт 10000TEU буюу 5000 орчим чингэлэг хүлээгдэж байна.7 сарын 1-нээс 15-ныг хүртэл 19 цуваа галт тэрэг гарсан байна. 7 сараас галт тэрэгний тоо нэмэгдэж сард 40 цуваа гарах төлөвтэй байна.
Түүнчлэн тус боомтын төмөр замын терминал дүүрснээс үүдэн Гангван буюу түр ашиглах шинэ талбайд чингэлгийг буулгаж байгаа. Үүнтэй холбоотой нэмэлт зардал гарч байгаагаас гадна хүлээлгийн хугацаа тооцоолсноос удах асуудлууд гарч байна. Бидний зүгээс яаралтай ачаагаа авто замаар шилжүүлэн авахыг бүх харилцагчдадаа уриалж байна. Ингэхдээ чингэлгийн байршлаас шалтгаалан авто машинаар гаргах боломжгүй ч байж болох тул чингэлэг дугаараар тухай бүр шалгуулахыг хүсье.

Юунд анхаарах хэрэгтэй вэ?

Дээрх дурдсан нөхцөл байдлыг тооцоолон, тээврийн захиалгыг аль болох эрт өгч, тээвэрлэлтдээ нөөц хугацаа төлөвлөх шаардлага үүсэж байгаа бөгөөд харилцагч та бүхэн хөлдөх эрсдэлтэй ачааны хугацааг тооцоолж аль болох эрт захиалга өгөхийг анхааруулж байна. Улсын их баяр наадмын үеэр Тианжинаас Эрээн рүү өдөр бүр машин гаргаж байсан бөгөөд Эрээний хил хаалттай байсны улмаас машинууд Эрээний гаалийн хашаа руу орохоор оочир дараалал үүсгээд байна. Тианжин – Эрээн хооронд тээвэрлэлт хийдэг машинууд Эрээнд гацсан байгаа тул Тианжинаас авто замаар гарах машины тоо машины хомсдолоос үүдэн буурч байна. Ачааны бодит жин болон бичиг баримт дээрх жингийн зөрүү 500 кг-аас их байгаа тохиолдолд гааль ачаанд бодит үзлэг хийх бөгөөд нэмэлт зардлууд гарна. Бодит үзлэг хийх үед ачаа бичиг баримтаас тоо ширхэг, нэр төрлөөр зөрөх болон мэдүүлээгүй ачаа байх тохиолдолд зуучлагчийн зардлаар буцаах бөгөөд төлбөр болон хариуцлагыг хүлээн авагч талаас нэхэмжлэх болохыг мэдэгдэж байна.

 

ЕВРОПООС ИРЭХ АЧАА ТЭЭВРИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ:

Польш Беларусын хил 5-7 хоногийн оочиртой буюу дээр 35км орчим оочиртой байна. Латви – Беларусын хил 7-10 хоногийн оочиртой, гааль нь нэмэлт бичиг баримтууд шаардаж, машин бүрийг удаан хяналтаар оруулж байгаа. 10-15км орчим оочир үүссэн. Литва – Беларусын хил 4-5 хоногийн оочиртой байна. Брест өртөөнд вагон таталт тавилт гэх мэт ажиллагаа удааширч чингэлэг гарахад 14-21 хоног хүлээгдэж байна.

Эрхэм харилцагч та бүхэн хариуцсан борлуулалтын мэргэжилтнүүд болон sales@mlw.mn хаягаар холбогдож  цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой зөвлөгөө мэдээлэл, үнийн саналыг аваарай.

This is custom heading element

Эрээн-Замын үүд:
Эрээнд Хятадын транзит ачаа тээвэрлэж ирсэн 400 гаруй машин гаалийн хашаа руу орохоор оочирлож байна, гаалийн хашаанд Хятад машинаас бууж Монгол машин орж ачихыг хүлээж байгаа 100 гаруй чингэлэг хүлээж байна. Монгол машины жолооч нар ихэнх нь амарсан байгаа тул хилээр орж ачаа ачиж байгаа машин цөөхөн байна.

 

Алтанбулаг боомт:  Өдөр бүр 24 цагаар ажиллана.

 

Бусад хилийн боомтуудХилийн боомтууд цагийн хуваарийн дагуу ажиллана.

 

Талбайн мэдээлэл: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Олон улсын далайн боомтуудын хуваарь түүнтэй холбоотой мэдээлэл:

  1. АНУ-ын Port of Houston  боомт 6 хоногоор, Tacoma боомт 6 хоногоор, Chicago боомт 7 хоногоор, Baltimore боомт 9 хоногоор хуваарь хойшилж байна.
  2. Австралийн боомтууд хэвийн үйл ажиллагаатай болсон байна.
  3. Индонезийн  Banjarmasin боомт 15 хоногоор, Batam Island боомт 12 хоногоор, Balikpapan боомт 6 хоногоор  хуваарь хойшилж байна.
  4. Японы боомтууд хэвийн үйл ажиллагаатай болсон байна.
  5. Туркийн Gemlik  боомт 14 хоногоор, Derince  боомт 11 хоногоор хуваарь хойшилж байна.
  6. ОХУ-ын St. Novorossiysk боомт 34 хоногоор хуваарь хойшилж байна.  
  7. Энэтхэгийн Haldia 9 хоногоор, Kolkata 7 хоногоор, Ennore 12 хоногоор, Kakinada 35 хоногоор, Visakhapatnam 11 хоногоор хуваарь хойшилж байна.
  8. Хятадын Shidao  боомт 7 хоногоор, Tianjin  боомт 6 хоногоор, Chongqing боомт 23 хоногоор хуваарь хойшилж байна.
  9. Малайзын  Kota Kinabalu боомт 15 хоногоор, Sandakan боомт 25 хоногоор, Labuan 22 хоногоор, Port Klang North  боомт 8 хоногоор, Tawau  боомт 8 хоногоор хуваарь хойшилж байна.
  10. Тайландын Samut Sakhon боомт 20 хоногоор хуваарь хойшилж байна.
  11. Өмнөд Солонгосын Wando 11 хоногоор, Busan  боомт 6 хоногоор, Busan  New Port боомт 6 хоногоор, Gwangyang боомт 6 хоногоор хуваарь хойшилж байна.
  12. Өмнөд Африкийн Durban боомт 8 хоногоор, Cape town 10 хоногоор хуваарь хойшилж байна.
  13. Германы Hamburg боомт 6 хоногоор хуваарь хойшилж байна.
  14. Голландын Velsen Noord боомт 14 хоногоор хуваарь хойшилж байна.
  15. Арабын нэгдсэн Эмират Abu Dhabi боомт 6 хоногоор, Ajman  боомт 11 хоногоор, Umm Al Quwain боомт 10 хоногоор, Mina Saqr боомт 8 хоногоор, Khor Fakkan  боомт 19 хоногоор  хуваарь хойшилж байна.

Дэлхийн бусад боомтууд хэвийн буюу 5 хүртэл хоногоор усан онгоцны хуваарь хойшилж байна.

[/vc_column_inner][/vc_row_inner]

Дэлхийн 4 тивд зохион байгуулагддаг 4 цөлийн ультра марафоны нэг болох “GOBI MARCH 2024” арга хэмжээнд яаралтай хэрэгцээт ачааг Hongkong-Ulaanbaatar чиглэлд хамгийн хурдан, хамгийн хямдаар тээвэрлэн хүлээлгэж өглөө.

Монложистикс ВОРЛДВАЙД ХХК нь үнэнч харилцагч нартаа зориулсан тээврийн салбарын анхдагч LOYALTY  хөтөлбөрийг хэрэгжүүлсээр байна.

Та ложистикийн зөвлөхтэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. 

Related Post

Хятадын дотоод тээвэр 1 – р сарын дундаас зогсож эхэлнэ.

TweetShareSharePin0 Shares

LOGISTICS IN MONGOLIA

TweetShareSharePin0 Shares

Хамгийн багадаа 20 хоног Брест өртөөнд хүлээгдэж байна.

TweetShareSharePin0 Shares

Эрээний боомтоор өдөрт 600 орчим машин очергүй орж байна

TweetShareSharePin0 Shares

Leave a Reply

Brochure download


    This will close in 0 seconds