ЛОЖИСТИКИЙН МЭДЭЭ-07.31 : Синьганг боомтын төмөр замын талбайнуудад нийт 6000 орчим чингэлэг хүлээгдэж байна.

Posted by Dalai
Category:
ЛОЖИСТИКИЙН МЭДЭЭ-07.31 : Синьганг боомтын төмөр замын талбайнуудад нийт 6000 орчим чингэлэг хүлээгдэж байна.

Ачаа тээврийн хэмнэлтийг
Агаарын тээврээс мэдэр!

 

Эрхэм харилцагчдын анхааралд !

Тианжин буюу Синьганг боомтын нөхцөл байдлыг харгалзан хөлдөх эрсдэлтэй ачааны тээвэрлэлтийн хугацааг тооцоолж эрт захиалга өгөхийг хүсье.

БНХАУ: Тианжин боомт

 

Өнөөдрийн байдлаар Синьганг боомтын төмөр замын талбайнуудад нийт 10500 орчим TEU буюу 6000 орчим чингэлэг ачигдахаар хүлээгдэж байна. 07 дугаар сарын 01-29 хооронд нийт 36 цуваа гарсан бол 07 дугаар сард нийт 40 цуваа гарах төлөвтэй байна. Синьганг/Тианжин боомтоос авто-аар тээвэрлэх 700 гаруй чингэлэг хүлээгдэж байна.

Ачааны бодит жин болон бичиг баримт дээрх жингийн зөрүү 500кг-аас их байгаа тохиолдолд гааль ачаанд бодит үзлэг хийх бөгөөд нэмэлт зардлууд гарна. Бодит үзлэг хийх үед ачаа бичиг баримтаас тоо ширхэг, нэр төрлөөр зөрөх болон мэдүүлээгүй ачаа байх тохиолдолд зуучлагчийн зардлаар буцаах бөгөөд төлбөр болон хариуцлагыг хүлээн авагч талаас нэхэмжлэх болохыг мэдэгдэж байна. Синганг боомтын хүлээлэгтэй холбоотой харилцагч та бүхнийг хөлдөх эрсдэлтэй ачааны тээвэрлэлтдээ нөөц хугацаа тооцон аль болох эрт захиалга өгөхийг хүсье.

Энэхүү бөөгнөрөл цаашид үргэлжилнэ гэсэн хүлээлттэй байхаа гадна баяр наадмын үеэр Тианжинаас Эрээн рүү өдөр бүр машин гаргаж байсан бөгөөд Эрээн Замын-Үүдийн авто-ын хил хаалттай байсны улмаас машинууд Эрээний гаалийн хашаа руу орохоор дараалал үүсгээд байна. Үүнээс үүдэн Тианжин – Эрээн хооронд тээвэрлэлт хийдэг машинууд Эрээнд гацсан байгаа тул Тианжинаас авто-аар гарах машины тоо машины хомсдолоос болж буурч байна.

 

Дэлхий нийтэд юу болж байна ?

Польш Беларусын хил 5-7 хоногийн оочиртой буюу дээр 35км орчим дараалалтай байна. Латви – Беларусын хил 7-10 хоногийн дараалалтай, гааль нь нэмэлт бичиг баримтууд шаардаж, машин бүрийг удаан хяналтаар оруулж байгаагаас шалтгаалан 10-15км орчим оочир, дараалал үүссэн. Литва – Беларусын хил 4-5 хоногийн дараалалтай байна.

Улаанбаатар хотын гаалийн хяналтын талбайд нийт 1347 чингэлэг байгаагаас: Ачаатай: 671 Хоосон: 676 чингэлэг байна.

Эрээнд Хятадын транзит ачаа тээвэрлэж ирсэн 200 гаруй машин гаалийн хашаа руу орохоор оочирлож байна, гаалийн хашаанд Хятад машинаас бууж Монгол машин орж ачихыг хүлээж байгаа 100 орчим чингэлэг хүлээгдэж байна.

Замын-Үүд, Алтанбулаг болон бусад хилийн боомтууд цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллаж байна.

 

ТАНЫ ГAАЛИЙН МЭДЛЭГТ :

Асуулт: Импортлогч импортын барааны үнийг гаальд мэдүүлэх шаардлагатай юу? Мэдүүлэх тохиолдолд ямар нотлох бичиг баримтуудыг гаалийн мэдүүлэгт хавсаргах вэ?

Хариулт: Тиймээ. Зарим улс орнууд гаалийн болон бусад татвараас чөлөөлөгдөх болон чөлөөлөгдөхгүй импортын бүх барааны мэдүүлгийг статистик мэдээ гаргахад ашигладаг бол зарим улс орнуудын хувьд тарифын хязгаар, импортын лиценз, валютын хяналтын зорилгоор барааны мэдүүлгүүдийг ашигладаг байна.

Асуулт: Импортлогч гаалийн болон бусад татвараас чөлөөлөгдөх барааны үнийг гаалийн байгууллагад мэдүүлэх шаардлагатай юу?

Хариулт: Мэдүүлэгч гаалийн бүрдүүлэлтийн тухайн горимд шаардагдах бичиг баримтыг үндэслэн импортын барааны гаалийн үнийг тодорхойлж, гаалийн байгууллагад мэдүүлнэ. Мэдүүлсэн тохиолдолд мэдүүлэгч гаалийн үнэ тодорхойлоход ашигласан бичиг баримтыг мэдүүлэгт хавсаргана. Энэхүү бичиг баримт нь бодит мэдээлэлд тулгуурласан, тоон үзүүлэлтээр илэрхийлэгдсэн байх ёстой. Гаалийн байгууллага харилцан хамааралтай талуудын хооронд хийгдсэн худалдаатай холбоотой эсвэл мэдүүлгийн үнэн бодит байдалд эргэлзэх тохиолдолд нэмэлт бичиг баримт, мэдээллийг мэдүүлэгчээс шаардана.

 

Эрхэм харилцагч та бүхэн хариуцсан борлуулалтын мэргэжилтнүүд болон sales@mlw.mn хаягаар холбогдож  цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой зөвлөгөө мэдээлэл, үнийн саналыг аваарай.

2024 оны 07-р сарын 20-ны өдрөөс үргэлжлэн орсон хүчтэй аадар борооны улмаас Эрдэнэт хэсэглэлийн Бэлэндалай-Орхонтуул хоорондын замын 60-р км-ын 8-р зуутад төмөр замын ул шороо үерт угаагдсан тул тухайн хэсгийн галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоож яаралтай зам засварын ажлыг эхлүүлээд байсан бол хэвийн болсон. Иймд Эрдэнэтээс өртөөнөөс гарах экспортын ачаа тээвэр хэвийн явж эхэллээ.

 

Талбайн мэдээлэл: 07/23/2024

Замын-Үүд шилжүүлэн ачих ангийн чингэлгийн талбайн мэдээ / 2-р талбай / 

 

 

 

 

Ачих буулгах тээвэр экспедицийн механикжсан анги / АБТЭМА /

 

 

 

 

Ти Ай ложистик талбай

 

 

 

 

Амгалан ложистик талбай

 

 

 

 

Олон улсын далайн боомтуудын хуваарь түүнтэй холбоотой мэдээлэл:

  1. АНУ-ын Tampa боомт 9 хоногоор, Port of Cleveland 9 хоногоор, Savannah боомт 8 хоногоор, Long Beach боомт 3 хоногоор тус тус хуваарь хойшилж байна.
  2. Австралийн боомтууд хэвийн үйл ажиллагаатай болсон байна.
  3. Индонезийн Banjarmasin боомт 15 хоногоор, Batam Island боомт 3 хоногоор, Semarang боомт 6 хоногоор, Balikpapan боомт 4 хоногоор хуваарь хойшилж байна.
  4. Японы Nagoya боомт 6 хоногоор, Sakaiminato боомт 9 хоногоор, Shibushi боомт 4 хоногоор хуваарь хойшилж байна.
  5. Туркын Gemlik боомт 28 хоногоор, Derince боомт 19 хоногоор, Samsun боомт 11 хоногоор, Aliaga боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна.
  6. ОХУ-н Novorossiysk боомт 16 хоногоор хуваарь хойшилж байна.
  7. Энэтхэгийн JNTP (Nhava Sheva) 2 хоногоор, Kolkata 17 хоногоор, Tuticorin 10 хоногоор, Mangalore боомт 36 хоногоор, Haldia 10 хоногоор хуваарь хойшилж байна.
  8. Хятадын Sanshan боомт 6 хоногоор, Ningbo боомт 4 хоногоор хуваарь хойшилж байна.
  9. Малайзын Klang боомт 6 хоногоор, Bintulu боомт 5 хоногоор, Kuching боомт 7 хоногоор, Kuantan боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна.
  10.  Тайландын Samut Sakhon боомт 20 хоногоор хуваарь хойшилж байна.
  11.  Өмнөд Солонгосын Wando 11 хоногоор, Gwangyang боомт 4 хоногоор хуваарь хойшилж байна.
  12.  Өмнөд Африкын Durban боомт 6 хоногоор, Cape town 7 хоногоор, Elizabeth боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна.
  13.  Германы Frankfurt боомт 10 хоногоор, Dortmund боомт 5 хоногоор хуваарь хойшилж байна.
  14.  Нидерландын Velsen Noord боомт 14 хоногоор хуваарь хойшилж байна.
  15.  Арабын нэгдсэн Эмират Umm Al Quwain боомт 36 хоногоор, Mina Saqr боомт 12 хоногоор, Khor Fakkan боомт 19 хоногоор хуваарь хойшилж байна.

Дэлхийн бусад боомтууд хэвийн буюу 5 хүртэл хоногоор усан онгоцны хуваарь хойшилж байна.

 

Дэлхийн 4 тивд зохион байгуулагддаг 4 цөлийн ультра марафоны нэг болох “GOBI MARCH 2024” арга хэмжээнд яаралтай хэрэгцээт ачааг Hongkong-Ulaanbaatar чиглэлд хамгийн хурдан, хамгийн хямдаар тээвэрлэн хүлээлгэж өглөө.

Монложистикс ВОРЛДВАЙД ХХК нь үнэнч харилцагч нартаа зориулсан тээврийн салбарын анхдагч LOYALTY  хөтөлбөрийг хэрэгжүүлсээр байна.

Та ложистикийн зөвлөхтэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. 

Related Post

Хятадын дотоод тээвэр 1 – р сарын дундаас зогсож эхэлнэ.

TweetShareSharePin0 Shares

LOGISTICS IN MONGOLIA

TweetShareSharePin0 Shares

Хамгийн багадаа 20 хоног Брест өртөөнд хүлээгдэж байна.

TweetShareSharePin0 Shares

Эрээний боомтоор өдөрт 600 орчим машин очергүй орж байна

TweetShareSharePin0 Shares

Leave a Reply

Brochure download


    This will close in 0 seconds