ЛОЖИСТИКИЙН МЭДЭЭ-08.07

Posted by Dalai
Category:
ЛОЖИСТИКИЙН МЭДЭЭ-08.07

Ачаа тээврийн хэмнэлтийг
Агаарын тээврээс мэдэр!

 

Эрхэм харилцагчдын анхааралд !

Тианжин буюу Синьганг боомтын нөхцөл байдлыг харгалзан хөлдөх эрсдэлтэй ачааны тээвэрлэлтийн хугацааг тооцоолж аль болох эрт тээвэрлэлтийн захиалга өгөхийг хүсье.

 

БНХАУ: Тианжин боомт

 

Өнөөдрийн байдлаар Синьганг боомтын төмөр замын талбайнуудад нийт 9700 TEU буюу 5000 орчим чингэлэг ачигдахаар хүлээгдэж байна. 08 дугаар сарын 01-05 хооронд нийт 7 цуваа гарсан бол 07 дугаар сард нийт 39 цуваа гарах төлөвтэй байна. Синьганг/Тианжин боомтоос авто-аар тээвэрлэх 800 гаруй чингэлэг хүлээгдэж байна.

 

Ачааны бодит жин болон бичиг баримт дээрх жингийн зөрүү 500кг-аас их байгаа тохиолдолд гааль ачаанд бодит үзлэг хийх бөгөөд нэмэлт зардлууд гарна. Бодит үзлэг хийх үед ачаа бичиг баримтаас тоо ширхэг, нэр төрлөөр зөрөх болон мэдүүлээгүй ачаа байх тохиолдолд зуучлагчийн зардлаар буцаах бөгөөд төлбөр болон хариуцлагыг хүлээн авагч талаас нэхэмжлэх болохыг мэдэгдэж байна. Синганг боомтын хүлээлэгтэй холбоотой харилцагч та бүхнийг хөлдөх эрсдэлтэй ачааны тээвэрлэлтдээ нөөц хугацаа тооцон аль болох эрт захиалга өгөхийг хүсье..

 

Дэлхий нийтэд юу болж байна ?

Өнөөдрийн байдлаар Синьганг боомтын төмөр замын талбайнуудад нийт 9700 TEU буюу 5000 орчим чингэлэг ачигдахаар хүлээгдэж байна. 08 дугаар сарын 01-05 хооронд нийт 7 цуваа гарсан бол 07 дугаар сард нийт 39 цуваа гарах төлөвтэй байна. Синьганг/Тианжин боомтоос авто-аар тээвэрлэх 800 гаруй чингэлэг хүлээгдэж байна.

Ачааны бодит жин болон бичиг баримт дээрх жингийн зөрүү 500кг-аас их байгаа тохиолдолд гааль ачаанд бодит үзлэг хийх бөгөөд нэмэлт зардлууд гарна. Бодит үзлэг хийх үед ачаа бичиг баримтаас тоо ширхэг, нэр төрлөөр зөрөх болон мэдүүлээгүй ачаа байх тохиолдолд зуучлагчийн зардлаар буцаах бөгөөд төлбөр болон хариуцлагыг хүлээн авагч талаас нэхэмжлэх болохыг мэдэгдэж байна. Синганг боомтын хүлээлэгтэй холбоотой харилцагч та бүхнийг хөлдөх эрсдэлтэй ачааны тээвэрлэлтдээ нөөц хугацаа тооцон аль болох эрт захиалга өгөхийг хүсье.

Замын-Үүд, Алтанбулаг болон бусад хилийн боомтууд цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллаж байна.

 

ТАНЫ ГAАЛИЙН МЭДЛЭГТ :

Гаалийн баталгаат агуулах : Гаалийн тухай хуулийн 141.1.Зах зээл хайх боломжийг бүрдүүлэх, гаалийн болон бусад татвар төлөх хугацаа олгох зорилгоор шаардагдах мэдээлэл, бичиг баримтыг үндэслэн барааг гаалийн баталгаат агуулахын горимд байршуулна, 147.1.Барааг гаалийн баталгаат агуулахад 2 жил хүртэл хугацаагаар байршуулахыг зөвшөөрөх бөгөөд гаалийн удирдах төв байгууллага уг хугацааг 1 жил хүртэл хугацаагаар нэг удаа сунгаж болно гэж заасан.

 

Эрхэм харилцагч та бүхэн хариуцсан борлуулалтын мэргэжилтнүүд болон sales@mlw.mn хаягаар холбогдож  цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой зөвлөгөө мэдээлэл, үнийн саналыг аваарай.

 

Олон улсын далайн боомтуудын хуваарь түүнтэй холбоотой мэдээлэл:

  1. 1. АНУ-ын Chicago боомт 7 хоногоор, Philadelphia боомт 15 хоногоор хуваарь хойшилж байна.
  2.  Австралийн Brisbane боомт 6 хоногоор, Fremantle боомт 6 хоногоор хуваарь хойшилж байна.
  3.  Индонезийн Banjarmasin боомт 15 хоногоор, Batam Island боомт 12 хоногоор, Balikpapan боомт 8 хоногоор хуваарь хойшилж байна.
  4.  Японы Kobe боомт 6 хоногоор хуваарь хойшилж байна.
  5.  Туркийн Gemlik боомт 28 хоногоор, Derince боомт 11 хоногоор, Diliskelesi боомт 15 хоногоор хуваарь хойшилж байна.
  6.  ОХУ-ын St. Novorossiysk боомт 34 хоногоор хуваарь хойшилж байна.
  7.  Энэтхэгийн Kolkata 17 хоногоор, Mangalore 24 хоногоор хуваарь хойшилж байна.
  8.  Хятадын боомтууд хэвийн үйл ажиллагаатай болсон байна.
  9.  Малайзын Port Klang North боомт 20 хоногоор, Kuantan боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна.
  10.  Тайландын боомтууд хэвийн үйл ажиллагаатай болсон байна .
  11.  Өмнөд Солонгосын Wando 11 хоногоор, Gwangyang боомт 6 хоногоор хуваарь хойшилж байна.
  12.  Өмнөд Африкийн Durban боомт 6 хоногоор, Cape town 6 хоногоор, Coega 9 хоногоор, Port Elizabeth 7 хоногоор хуваарь хойшилж байна.
  13. Германы Frankfurt Am Main боомт 10 хоногоор хуваарь хойшилж байна.
  14.  Голландын Velsen Noord боомт 14 хоногоор хуваарь хойшилж байна.
  15.  Арабын нэгдсэн Эмират Khor Fakkan боомт 19 хоногоор, Umm Al Quwain боомт 36 хоногоор, Mina Saqr боомт 8 хоногоор хуваарь хойшилж байна. Дэлхийн бусад боомтууд хэвийн буюу 5 хүртэл хоногоор усан онгоцны хуваарь хойшилж байна.

 

Дэлхийн 4 тивд зохион байгуулагддаг 4 цөлийн ультра марафоны нэг болох “GOBI MARCH 2024” арга хэмжээнд яаралтай хэрэгцээт ачааг Hongkong-Ulaanbaatar чиглэлд хамгийн хурдан, хамгийн хямдаар тээвэрлэн хүлээлгэж өглөө.

Монложистикс ВОРЛДВАЙД ХХК нь үнэнч харилцагч нартаа зориулсан тээврийн салбарын анхдагч LOYALTY  хөтөлбөрийг хэрэгжүүлсээр байна.

Та ложистикийн зөвлөхтэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. 

Related Post

Хятадын дотоод тээвэр 1 – р сарын дундаас зогсож эхэлнэ.

TweetShareSharePin0 Shares

LOGISTICS IN MONGOLIA

TweetShareSharePin0 Shares

Хамгийн багадаа 20 хоног Брест өртөөнд хүлээгдэж байна.

TweetShareSharePin0 Shares

Эрээний боомтоор өдөрт 600 орчим машин очергүй орж байна

TweetShareSharePin0 Shares

Leave a Reply

Brochure download


    This will close in 0 seconds