ЛОЖИСТИКИЙН МЭДЭЭ-VII.05

Ачаа тээврийн хэмнэлтийг
Агаарын тээврээс мэдэр!

БНХАУ: Тианжин боомт

Өнөөдрийн байдлаар /2024.07.04/  БНХАУ-ын Тианжин буюу Синьганг боомтод Авто-тээврээр гарах 1000 орчим чингэлэг хүлээгдэж байгаа бөгөөд хүлээлгийн хугацаа дунджаар 4-8 хоног байна.

Тианжины нөхцөл байдал цаашид хэрхэн үргэлжлэх вэ?

2024 оны 07 дугаар сарын 04-ны байдлаар Синьганг боомтын төмөр замын талбайдуудад нийт 11000 орчим TEU буюу 6000 гаруй чингэлэг ачигдахаар хүлээгдэж байна. 06 дугаар сард нийт 33 цуваа гаргасан байна.

Польшоос Беларусын хил

Poland-Belarus Mongolia

Польшоос Беларусын хил нэвтрэхэд  нөхцөл байдал сайжирч байгаа боловч 2-5 хоногийн хүлээлгийн хугацаа оочер дараалалтай байна. Ачааны бичиг баримт бүгд бэлэн бол тухайн өдөртөө хилээр нэвтрэх боломжтой болсон. Гэсэн хэдий ч  ачаануудад нэмэлт бичиг баримт шаардсан хэвээр байна.  Латви – Беларусын хил 7-10хоногийн оочертой, гааль нь нэмэлт бичиг баримтууд шаардаж, машин бүрийг удаан хяналтаар оруулж байгаа. 10-15км орчим оочер үүссэн. Литва – Беларусын хил 4-5 хоногийн оочертой байна.

Эрхэм харилцагч та бүхэн хариуцсан борлуулалтын мэргэжилтнүүд болон sales@mlw.mn хаягаар холбогдож  цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой зөвлөгөө мэдээлэл, үнийн саналыг аваарай.

Синганг боомтоос Эрээн/ЗҮ/Улаанбаатар

БНХАУ-ын Тианжин буюу Синьганг боомт
7 дугаар сард нөхцөл байдал бага зэрэг сайжирч өдөр гарах цуваа галт тэрэгний тоо нэмэгдэх төлөвтэй байгаа боловч Эрээн өртөө болон Замын-Үүд өртөө цаашлаад Улаанбаатар хотын гаалийн хяналтын талбайнуудад үүнээс үүдэлтэй ачаалал нэмэгдэх , нэмэлт зардлууд гарах зэргээр 2022 оны нөхцөл байдал давтагдаж магадгүй байна.

Чингэлэг гаалийн бүрдүүлэлт хийж төмөр замын талбайд орсноос хойш тээврийн төрөл солиход нэмэлт зардал гарах бөгөөд чингэлэгийн байршлаас шалтгаалан автоор гаргах боломжгүй ч байж болох тул чингэлэг дугаараар тухай бүр шалгана. Ачааны бодит жин болон бичиг баримт дээрхи жингийн зөрүү 500кг-аас их байгаа тохиолдолд гааль ачаанд бодит үзлэг хийх бөгөөд нэмэлт зардлууд гарна. Бодит үзлэг хийх үед ачаа бичиг баримтаас тоо ширхэг, нэр төрлөөр зөрөх болон мэдүүлээгүй ачаа байх тохиолдолд зуучлагчийн зардлаар буцаах бөгөөд төлбөр болон хариуцлагыг хүлээн авагч талаас нэхэмжлэх болохыг мэдэгдэж байна Синьгангаас өдөрт гарах машины тоо 300-400 байгаа ч Эрээнд транзит ачааг нэвтрүүлэх хурд нь 50-60 машин тул машин Эрээний гаалийн хашаа руу орж чингэлэгээ Монгол машинд шилжүүлэн ачихад 1-2 хоног зарцуулж байна.

5-р сарын 20-ны өдрөөс эхлэн Тианжин боомтын чингэлэг бөөгнөрөлтэй холбоотойгоор далайн тээврийн үнэ нэмэгдэж байна. 

Улаан тэнгисийн мөргөлдөөнөөс шалтгаалан Хятадад чингэлэг хомсдож байгаа бөгөөд чингэлэг худалдаж авах үнэ нэмэгдсээр байна.

Эрээний боомт руу өдөрт 350-400 орчим машин орж, 350-400 орчим машин гарч байна. Оочергүй өдөртөө орж, гарч байна. Монголын гааль урдаас бага машин татаж байгаа учраас Замын-Үүд дэх рентген, пу дээр оочер үүссэн байсан нь хэвийн болсон байна. Ачаа ихсэж эрэлт ихэсч байгаа тул машины үнэ өсөх хандлагатай хэвээр байна.

БООМТ

Монгол улсын боомтуудын баяр наадмын үеээр ажиллах хуваарьтай танилцана уу.

Боомт-border Mongolia

УБТЗ:

2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр БНХАУ-ын Гуанжоу хотын Гуанжоу олон улсын төмөр замын боомт өртөөнөөс Гуанжоу-Эрээн-Замын-Үүд-Сүхбаатар-Наушки-Варшав чиглэлийн чингэлгийн буухиа галт тэргийг үдэн гаргах ёслолын ажиллагаа зохион байгуулагдлаа. Ёслолын ажиллагаанд Монгол, Хятад, Орос гурван улсын төмөр замын байгууллагуудын төлөөлөл, Хятадын талын холбогдох төрийн байгууллагууд, ачаа илгээгчид оролцов. Энэхүү галт тэрэг нь Хятад-Европ чингэлгийн галт тэрэгний хамтын ажиллагааны асуудлаарх долоон орны хамтарсан ажлын хэсгийн хуралдаанаар тохирсны дагуу Монгол Улсын нутгаар дайран өнгөрч буй бүх замналын туршид хатуу цагийн хуваариар аялах анхны галт тэрэг бөгөөд цаашид долоо хоног бүрийн Лхагва гаригт Гуанжоу хотоос хөдлөх юм.

Олон улсын далайн боомтуудын хуваарь түүнтэй холбоотой мэдээлэл:

  1. 1. АНУ-ын Charleston боомт 6 хоногоор, Cincinnati боомт 6 хоногоор, Chicago боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна. 2. Австралийн боомтууд хэвийн үйл ажиллагаатай болсон байна. 3. Индонезийн Batu Ampar боомт 6 хоногоор, Telukbayur боомт 8 хоногоор, Panjang боомт 10 хоногоор, Balikpapan боомт 8 хоногоор хуваарь хойшилж байна. 4. Японы боомтууд хэвийн үйл ажиллагаатай болсон байна.5. Туркын Evyap боомт 6 хоногоор, Diliskelesi боомт 7 хоногоор, Gemlik боомт 17 хоногоор, Iskenderun боомт 18 хоногоор хуваарь хойшилж байна. 6. ОХУ-н St. Novorossiysk боомт 17 хоногоор хуваарь хойшилж байна. 7. Энэтхэгийн Kolkata 6 хоногоор хуваарь хойшилж байна. 8. Хятадын Zhapu боомт 8 хоногоор, Fangcheng боомт 27 хоногоор, Da Chang Bay боомт 12 хоногоор, Chongqing боомт 16 хоногоор хуваарь хойшилж байна. 9. Малайзын Kota Kinabalu боомт 21 хоногоор, Sandakan боомт 25 хоногоор хуваарь хойшилж байна. 

    10. Тайландын Sriracha боомт 17 хоногоор хуваарь хойшилж байна. 

    11. Өмнөд Солонгосын боомтууд хэвийн үйл ажиллагаатай болсон байна. 

    12. Өмнөд Африкын Durban боомт 12 хоногоор хуваарь хойшилж байна. 

    13. Германы Andernach боомт 13 хоногоор хуваарь хойшилж байна. 

    14. Голландын боомтууд хэвийн үйл ажиллагаатай болсон байна. 

    15. Арабын нэгдсэн Эмират Ajman боомт 22 хоногоор, Umm Al Quwain боомт 11 хоногоор, Ras Al Khaimah боомт 20 хоногоор хуваарь хойшилж байна. 

    Дэлхийн бусад боомтууд хэвийн буюу 5 хүртэл хоногоор усан онгоцны хуваарь хойшилж байна.

Дэлхийн 4 тивд зохион байгуулагддаг 4 цөлийн ультра марафоны нэг болох “GOBI MARCH 2024” арга хэмжээнд яаралтай хэрэгцээт ачааг Hongkong-Ulaanbaatar чиглэлд хамгийн хурдан, хамгийн хямдаар тээвэрлэн хүлээлгэж өглөө.

Монложистикс ВОРЛДВАЙД ХХК нь үнэнч харилцагч нартаа зориулсан тээврийн салбарын анхдагч LOYALTY  хөтөлбөрийг хэрэгжүүлсээр байна.

Та ложистикийн зөвлөхтэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. 

Related Post

УБТЗ нь хөлдөх эрсдэл бүхий ачааг зөвхөн харилцагчийн албан бичгийн дагуу ачилт хийх болохыг анхаарна уу.

TweetShareSharePin0 Shares

ЛОЖИСТИКИЙН МЭДЭЭ-08.07

TweetShareSharePin0 Shares

ЛОЖИСТИКИЙН МЭДЭЭ-07.31 : Синьганг боомтын төмөр замын талбайнуудад нийт 6000 орчим чингэлэг хүлээгдэж байна.

TweetShareSharePin0 Shares

ЛОЖИСТИКИЙН МЭДЭЭ-07.19 : Синьганг боомтын төмөр замын талбайнуудад нийт 5000 орчим чингэлэг хүлээгдэж байна.

TweetShareSharePin0 Shares

Brochure download


    This will close in 0 seconds