БНХАУ-н Цагаан сарын баярын амралт 02-р сарын 06-нд дуусч Хятад улсын дотоодын карго болон бүтэн машины тээвэр эхэлнэ.
Герман улсад гарсан шүлхий өвчний улмаас 2025 оны 01-р сарын 20-ы өдрөөс эхлэн Европын холбооны улсаас бүх төрлийн амьтны гаралтай бүтээгдэхүүний тээвэрлэлтийг / бяслаг,сүү, махан бүтээгдэхүүн, цагаан идээ.,/ ОХУ-аар дамжин өнгөрөхийг тодорхойгүй хугацаагаар хориглосон байна.
Гуравдагч улсаас Тяньжин боомтоор
Эрээн – Замын-Үүдийн авто хил
Польш – Беларусын авто хилийн байдал
Алтанбулаг боомт өдөр бүр 24 цагаар ажиллана.
УБТЗ
Чингэлэг тээврийн мэдээлэл:
- АБТЭМА гаалийн хяналтын бүсэд импортын ачаатай 49 чингэлэг, хоосон бичиг баримттай буцах-57 чингэлэг. Нийт 106 чингэлэгтэй байна.
- Ти ай ложистик гаалийн хяналтын бүсэд импортын ачаатай 268 чингэлэг, хоосон бичиг баримттай буцах-88 чингэлэг. Нийт 356 чингэлэгтэй байна.
- Амгалан ложистик гаалийн хяналтын бүсэд импортын ачаатай 210 чингэлэг, хоосон бичиг баримттай буцах- 90 чингэлэг. Нийт 300 чингэлэгтэй байна.
ГААЛЬ – ГЕНЕТИК НӨӨЦИЙГ МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ЖУРАМ МӨРДӨГДӨЖ ЭХЭЛЛЭЭ.
Манай улс эх орныхоо эрс тэс уур амьсгал, байгалийн олон янз байдалд дасан зохицох чадвартай, өвөрмөц тогтоц бүхий биологийн генетик нөөцийг өөртөө агуулсан арвин баялаг, үнэ цэнэ бүхий генетик нөөцтэй улс орон юм.
Монгол орны баялаг болсон амьтан, ургамал, бичил биетний эд, эрхтэн, дээж улсын хилээр ямар ч хяналтгүйгээр гарч, Монгол Улс тухайн бүтээгдэхүүн борлуулалтын үр шим хүртэх боломжийг эрх зүйн зохицуулалтгүйн улмаас алдаж байсан. Генетик нөөцийн тухай хууль 2022 онд батлагдсанаар манай орны байгалийн баялаг болсон амьтан, ургамал, бичил биетний генетик нөөц, түүнийг бүтээгдэхүүн болгон ашигладаг Монголчуудын эрт дээр үеэс уламжлан ирсэн мэдлэг, арга, ухааныг бүртгэлжүүлж, цаашид суурь судалгаатай, биотехнологийн салбарыг боловсронгуй болгож өргөжүүлэн хөгжүүлж, үйлдвэрлэл бий болгох эрх зүйн орчин анх удаа бүрдсэн.
Тус хуульд генетик нөөцийг улсын хилээр нэвтрүүлэх журмыг МУ-ын Засгийн газраас баталж, мөрдүүлэхээр заасны дагуу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024.12.13-ны өдрийн А/871 дүгээр тушаалын хавсралтаар “Генетик нөөцийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх журам”-ыг баталсан байна.
Энэхүү журмын зорилго нь амьтан, ургамал, бичил биетэн, тэдгээрийн гаралтай түүхий эд, генетик нөөц, судалгааны ажлын сорьц дээжийг МУ-ын хилээр нэвтрүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Дараах линкээр орж журамтай дэлгэрэнгүй танилцана уу:
https://legalinfo.mn/mn/detail?lawId=17350508300571
Эх сурвалж: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Олон улсын далайн боомтуудын хуваарь түүнтэй холбоотой мэдээлэл:
Дараахи ОУ-н боомтууд дээр усан онгоц хуваарь хойшилж байна:
Хүүгүй тээврийн дараа төлбөрт үйлчилгээг ашигласанаар та өөрийн бизнесийг өргөжүүлэх боломжтой, та яараарай бид яарч байна. 🙂
Монложистикс ВОРЛДВАЙД ХХК нь үнэнч харилцагч нартаа зориулсан тээврийн салбарын анхдагч LOYALTY хөтөлбөрийг хэрэгжүүлсээр байна.
Та ложистикийн зөвлөхтэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.