БНХАУ-н Цагаан сарын баяртай холбоотойгоор бүх дотоод тээврүүд зогссоныг мэдэгдэж байна.

БНХАУ-н Цагаан сарын баяртай холбоотойгоор бүх дотоод тээврүүд зогссоныг мэдэгдэж байна. Иймд бүтэн болон түүвэр машин тээвэр 2-р сарын 5-с хойш эргээд хэвийн горимдоо орно. 

Гуравдагч улсаас Тяньжин боомтоор

Одоогийн байдлаар Синганг боомтод нийт 5200EU буюу 2600 гаруй чингэлэг төмөр замаар гарахаар хүлээгдэж байна. Автоор гарах 50 чингэлэг боомт дээр хүлээгдэж байна. 1 сарын 1-21 хооронд 33 цуваа галт тэрэг гарсан байна. 

  

Эрээн –  Замын-Үүдийн авто хил

Эрээний боомтоор өдөрт 750 орчим машин очергүй орж гарч байна. Хятадын цагаан сар 1-р сарын 28-аас 2-р сарын 4 хүртэл үргэлжилнэ. 

 

Польш – Беларусын авто хилийн байдал

Польш Беларусын хил 3-5 хоногийн оочертой байна. Латви – Беларусын хил 4-6 хоногийн оочертой, Литва – Беларусын хил 4-6 хоногийн оочертой байна. 

 

Алтанбулаг боомт өдөр бүр 24 цагаар ажиллана.

ГААЛЬ – ГЕНЕТИК НӨӨЦИЙГ МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ЖУРАМ МӨРДӨГДӨЖ ЭХЭЛЛЭЭ.

Манай улс эх орныхоо эрс тэс уур амьсгал, байгалийн олон янз байдалд дасан зохицох чадвартай, өвөрмөц тогтоц бүхий биологийн генетик нөөцийг өөртөө агуулсан арвин баялаг, үнэ цэнэ бүхий генетик нөөцтэй улс орон юм.

Монгол орны баялаг болсон амьтан, ургамал, бичил биетний эд, эрхтэн, дээж улсын хилээр ямар ч хяналтгүйгээр гарч, Монгол Улс тухайн бүтээгдэхүүн борлуулалтын үр шим хүртэх боломжийг эрх зүйн зохицуулалтгүйн улмаас алдаж байсан. Генетик нөөцийн тухай хууль 2022 онд батлагдсанаар манай орны байгалийн баялаг болсон амьтан, ургамал, бичил биетний генетик нөөц, түүнийг бүтээгдэхүүн болгон ашигладаг Монголчуудын эрт дээр үеэс уламжлан ирсэн мэдлэг, арга, ухааныг бүртгэлжүүлж, цаашид суурь судалгаатай, биотехнологийн салбарыг боловсронгуй болгож өргөжүүлэн хөгжүүлж, үйлдвэрлэл бий болгох эрх зүйн орчин анх удаа бүрдсэн.

Тус хуульд генетик нөөцийг улсын хилээр нэвтрүүлэх журмыг МУ-ын Засгийн газраас баталж, мөрдүүлэхээр заасны дагуу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024.12.13-ны өдрийн А/871 дүгээр тушаалын хавсралтаар “Генетик нөөцийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх журам”-ыг баталсан байна.

Энэхүү журмын зорилго нь амьтан, ургамал, бичил биетэн, тэдгээрийн гаралтай түүхий эд, генетик нөөц, судалгааны ажлын сорьц дээжийг МУ-ын хилээр нэвтрүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Дараах линкээр орж журамтай дэлгэрэнгүй танилцана уу:

https://legalinfo.mn/mn/detail?lawId=17350508300571

Эх  сурвалж: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

 

Олон улсын далайн боомтуудын хуваарь түүнтэй холбоотой мэдээлэл:

Дараахи ОУ-н боомтууд дээр усан онгоц хуваарь хойшилж байна:

1.АНУ-ын Chicago боомт 10 хоногоор хуваарь хойшилж байна.

2. Индонезийн Batam Island боомт 12 хоногоор хуваарь хойшилж байна.

3.Ветьнамын Qui Nhon боомт 16 хоногоор хуваарь хойшилж байна.

4.Энэтхэгийн Ennore боомт 7 хоногоор, Mumbai боомт 13 хоногоор хуваарь хойшилж байна.

5.Малайз улсын Sibu боомт 8 хоногоор, Tawau боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна.

6.Филиппин улсын Subic Bay боомт 15 хоногоор, Cagayan De Oro боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна.

7. Турк улсын Yarimca боомт 9 хоногоор хуваарь хойшилж байна.

8. Канадын Toronto боомт 18 хоногоор, Cavan боомт 9 хоногоор хуваарь хойшилж байна.

9. БНХАУ-ын Da Chan Bay боомт 7 хоногоор, Chongqing боомт 10 хоногоор хуваарь хойшилж байна.

10.Тайландын Samut Sakhon боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна.

11. Бельги улсын Kapelle Op Den Bos боомт 7 хоногоор, Antwerp боомт 9 хоногоор хуваарь хойшилж байна.

12. Францын Bordeaux боомт 13 хоногоор, Saint Gratien боомт 9 хоногоор, Port De Bouc боомт 11 хоногоор, Fos Sur Mer боомт 6 хуваарь хойшилж байна.

13.Бразил улсын Rio De Janeiro боомт 6 хоногоор, Rio Grande боомт 11 хоногоор, Pecem боомт 14 хоногоор, Vitoria боомт 8 хоногоор, Itajai боомт 10 хоногоор, Itaguai боомт 28 хоногоор хуваарь хойшилж байна.

14. Нидерланд улсын Rotterdam боомт 6 хоногоор, Rotterdam Waalhaven боомт 6 хоногоор хуваарь хойшилж байна.

15. Шинэ Зеландын Napier боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна.

16. Итали улсын Genova боомт 6 хоногоор, Napoli боомт 9 хоногоор, Ancona боомт 24 хоногоор хуваарь хойшилж байна.  

17.Польш улсын Gdynia боомт 9 хоногоор хуваарь хойшилж байна.

18.Швед улсын Goteberg боомт 7 хоногоор, Nol (Ports) боомт 7 хоногоор, Stockholm боомт 14 хоногоор, Gavle боомт 14 хоногоор хуваарь хойшилж байна.

19. Финландын Oulu боомт 13 хоногоор хуваарь хойшилж байна.

20. Их Британи улсын Port of Groveport боомт 11 хоногоор хуваарь хойшилж байна.

21. Норвегийн Kristiansand боомт 22 хоногоор хуваарь хойшилж байна.

22.Болгар улсын Burgas боомт 8 хоногоор хуваарь хойшилж байна.

23. Дани улсын Aarhus боомт 8 хоногоор, Frederica боомт 16 хоногоор хуваарь хойшилж байна.

24.Украйн улсын Chornomorsk боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна.

Хүүгүй тээврийн  дараа төлбөрт үйлчилгээг ашигласанаар та өөрийн бизнесийг өргөжүүлэх боломжтой, та яараарай бид яарч байна. 🙂

Монложистикс ВОРЛДВАЙД ХХК нь үнэнч харилцагч нартаа зориулсан тээврийн салбарын анхдагч LOYALTY  хөтөлбөрийг хэрэгжүүлсээр байна.

Та ложистикийн зөвлөхтэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. 

Related Post

LOGISTICS IN MONGOLIA

TweetShareSharePin0 Shares

БНХАУ-н Цагаан сарын баярын амралт 02-р сарын 06-нд дуусч Хятад улсын дотоодын карго болон бүтэн машины тээвэр эхэлнэ.

TweetShareSharePin0 Shares

БНХАУ-ын Тяньжин боомтод Монгол улсад ирэх импортын ачаатай 2148 чингэлэг байна.

TweetShareSharePin0 Shares

LOGISTICS IN MONGOLIA

TweetShareSharePin0 Shares

Brochure download


    This will close in 0 seconds