Хятадын дотоод тээвэр 1 – р сарын дундаас зогсож эхэлнэ.
БНХАУ-н баярын амралттай холбоотойгоор Хятaдын дотоод тээвэр 1-р сарын дундаас зогсож эхлэх тул татан авалтын төлөвлөгөөгөө эрт баталгаажуулж, цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан ажиллахыг зөвлөж байна.
Гуравдагч улсаас Тяньжин боомтоор
Эрээн – Замын-Үүдийн авто хил
Эрээний боомтоор өдөрт 800 орчим машин очергүй орж гарч байна. Машины олдоц хэвийн байна.
Польш – Беларусын авто хилийн байдал
УБТЗ
Ти ай ложистик гаалийн хяналтын бүсэд импортын ачаатай 211 чингэлэг, хоосон бичиг баримттай буцах-110 чингэлэг. Нийт 321 чингэлэгтэй байна.
ГААЛЬ:
Хүнсний тухай хуулийн 11.2.3-т зааснаар “импортлох хүнсний хадгалах хугацааны гуравны хоёр нь хүчинтэй хугацаа байх” учиртай. 2024.10.18-аас эхлэн гаалийн байгууллага хүнсний бүтээгдэхүүнийг мэдүүлэхэд тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн огнооноос гадна хадгалах хугацаа дуусах огноог гаалийн мэдүүлгийн 21-р хүснэгтэн дэх онцлог шинж – “Зориулалт” талбарт нөхөн бичихийг шаардаж байгаа ба тухайн хугацааг холбогдох бичиг баримттай тулган шалгаж, дээрх хуулийн заалтын шаардлага хангасан тохиолдолд гаалийн бүрдүүлэлт хийхээр болсон байна.
Эх сурвалж: ГЕГ-ын Хяналт бүрдүүлэлтийн газрын “Хүнсний бүтээгдэхүүний хяналтыг сайжруулах тухай” 2024.10.17-ны өдрийн 02-1/4249 албан тоот
Олон улсын далайн боомтуудын хуваарь түүнтэй холбоотой мэдээлэл:
1. Индонезын Panjang боомт 6 хоногоор, Batam Island боомт 6 хоногоор хуваарь хойшилж байна.
2. Австралийн Bell Bay боомт 18 хоногоор, Fremantle боомт 6 хоногоор хуваарь хойшилж байна.
3. АНУ-н Houston боомт 14 хоногоор, Chicago боомт 9 хоногоор, Newark боомт 12 хоногоор хуваарь хойшилж байна.
4. Италийн La Spezia боомт 7 хоногоор, Napoli боомт 10 хоногоор, Livorno боомт 13 хоногоор хуваарь хойшилж байна.
5. Хятадын Dalian боомт 7 хоногоор, Zhangjiagang боомт 10 хоногоор хуваарь хойшилж байна.
6. Туркын Ambarli боомт 6 хоногоор, Evyap боомт 6 хоногоор тус тус хуваарь хойшилж байна.
7. Өмнөд Африкын Elizabeth боомт 23 хоногоор, Cape Town боомт 8 хоногоор хуваарь хойшилж байна.
8. Германы Bremen боомт 16 хоногоор хуваарь хойшилж байна.
9. Бразилын Manaus боомт 18 хоногоор, Salvador боомт 21 хоногоор, Itapoa боомт 7 хоногоор, Itajai боомт 8 хоногоор, Itaguai боомт 69 хоногоор, Rio De Janeiro боомт 20 хоногоор, Paranagua боомт 50 хоногоор, Vitoria боомт 10 хоногоор хуваарь хойшилж байна.
10. Алжир улсын Bejaia боомт 7 хоногоор, Oran боомт 21 хоногоор, Alger боомт 11 хоногоор, Skikda боомт 12 хоногоор хуваарь хойшилж байна.
11. Панам улсын Rodman боомт 14 хоногоор, Balboa боомт 6 хоногоор хуваарь хойшилж байна.
12. Нидерландын Moerdijk боомт 6 хоногоор хуваарь хойшилж байна.
13. Шинэ Зеландын Napier боомт 19 хоногоор, Port Chalmers боомт 21 хоногоор хуваарь хойшилж байна.
Хүүгүй тээврийн дараа төлбөрт үйлчилгээг ашигласанаар та өөрийн бизнесийг өргөжүүлэх боломжтой, та яараарай бид яарч байна. 🙂
Монложистикс ВОРЛДВАЙД ХХК нь үнэнч харилцагч нартаа зориулсан тээврийн салбарын анхдагч LOYALTY хөтөлбөрийг хэрэгжүүлсээр байна.
Та ложистикийн зөвлөхтэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.