Эрээний боомтоор өдөрт 600 орчим машин очергүй орж байна

Ирэх жилийн Цагаан сар буюу тус баяртай холбоотойгоор 2025 оны 01 дүгээр сарын дунд үеээс эхлэн БНХАУ – ын дотоод тээвэр зогсож эхлэх тул эрхэм харилцагч та бүхэн татан авалтын төлөвлөгөөгөө эрт баталгаажуулж, цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан ажиллахыг зөвлөж байна.

 

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл sales@mlw.mn болон хариуцсан ажилтнуудтай холбогдоно уу.

Гуравдагч улсаас Тяньжин боомтоор

Одоогийн байдлаар Синганг боомтод нийт 7350TEU буюу 3600 гаруй чингэлэг, автоор гарах 150 орчим чингэлэг хүлээгдэж байна. 11 сарын 1-24 хооронд 35 цуваа галт тэрэг гарсан байна. 

  

Эрээн –  Замын-Үүдийн авто хил

Эрээний боомтоор өдөрт 600 орчим машин оочергүй орж байна.  Машины олдоц хэвийн болсон.

 

Польш – Беларусын авто хилийн байдал

Польш Беларусын хил 2-4 хоногийн оочертой байна. Латви – Беларусын хил 5-7 хоногийн оочертой, гааль нь нэмэлт бичиг

баримтууд шаардаж, машин бүрийг удаан хяналтаар оруулж байгаа. Литва – Беларусын хил 4-5 хоногийн оочертой байна. 

 

Алтанбулаг боомт өдөр бүр 24 цагаар ажиллана.

УБТЗ

2024.11.27-ны өдрийн байдлаар:                                                                                                                                                                                                                                                                                                                           
Ти ай ложистик хоосон-106 чингэлэг,  ачаатай- 237 чингэлэг. Нийт 343 чингэлэгтэй байна. Ачаалал ихтэй.                                                                                                                                                                                                                                         
АБТЭМА хоосон-85 чингэлэг,  ачаатай- 204 чингэлэг. Нийт 289 чингэлэгтэй байна. Ачаалал хэвийн                                                                                                                                                                                                                                                               
Амгалан ложистик хоосон-38 чингэлэг,  ачаатай- 164 чингэлэг. Нийт 202 чингэлэгтэй байна. Ачаалал хэвийн 

ГААЛЬ:

Хүнсний  тухай хуулийн 11.2.3-т зааснаар “импортлох хүнсний хадгалах хугацааны гуравны хоёр нь хүчинтэй хугацаа байх” учиртай. 2024.10.18-аас эхлэн гаалийн байгууллага хүнсний бүтээгдэхүүнийг мэдүүлэхэд тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн огнооноос гадна хадгалах хугацаа дуусах огноог гаалийн мэдүүлгийн 21-р хүснэгтэн дэх онцлог шинж – “Зориулалт” талбарт нөхөн бичихийг шаардаж байгаа ба  тухайн хугацааг  холбогдох бичиг баримттай тулган шалгаж,  дээрх хуулийн заалтын шаардлага хангасан тохиолдолд гаалийн бүрдүүлэлт хийхээр болсон байна.

Эх сурвалж: ГЕГ-ын Хяналт бүрдүүлэлтийн газрын “Хүнсний бүтээгдэхүүний хяналтыг сайжруулах тухай” 2024.10.17-ны өдрийн 02-1/4249 албан тоот  

Олон улсын далайн боомтуудын хуваарь түүнтэй холбоотой мэдээлэл:

1. Индонезын Makassar боомт 8 хоногоор хуваарь хойшилж байна.

2. Австралийн Bell Bay боомт 18 хоногоор хуваарь хойшилж байна.

3. АНУ-н Port of Cleveland боомт 13 хоногоор, Chicago боомт 17 хоногоор хуваарь хойшилж байна.

4. Италийн Civitavecchia боомт 8 хоногоор, Napoli боомт 6 хоногоор хуваарь хойшилж байна.

5. Малайзын Sibu боомт 23 хоногоор хуваарь хойшилж байна.

6. Энэтхэгийн Ennore боомт 10 хоногоор, Hazira боомт 18 хоногоор, Kolkata боомт 8 хоногоор, Mangalore боомт 8 хоногоор, Visakhapatnam боомт 11 хоногоор хуваарь хойшилж байна.  

7. Хятадын Zhoushan боомт 90 хоногоор хуваарь хойшилж байна.

8. Туркын Samsun боомт 9 хоногоор, Kumport боомт 6 хоногоор хуваарь хойшилж байна.

9. Өмнөд Африкын Durban боомт 10 хоногоор, Cape town боомт 10 хоногоор хуваарь хойшилж байна.

10. Германы Bremen боомт 16 хоногоор хуваарь хойшилж байна.

11. Бразилын Santos боомт 11 хоногоор, Manaus боомт 12 хоногоор, Itacoatiara боомт 11 хоногоор, Porto Seguro боомт 21 хоногоор, Salvador боомт 24 хоногоор, Rio Grande боомт 15 хоногоор, Itajai боомт 7 хоногоор, Itaguai боомт 69 хоногоор, Rio De Janeiro боомт 7 хоногоор, Pecem боомт 44 хоногоор, Paranagua боомт 10 хоногоор хуваарь хойшилж байна.

12. Алжир улсын Bejaia боомт 26 хоногоор хуваарь хойшилж байна.

13. Панам улсын Cristobal боомт 14 хоногоор, Rodman боомт 6 хоногоор хуваарь хойшилж байна.

14. Өмнөд Солонгос улсын Wando боомт 19 хоногоор хуваарь хойшилж байна.

Дэлхийн бусад боомтууд хэвийн буюу 5 хүртэл хоногоор усан онгоцны хуваарь хойшилж байна.

Хүүгүй тээврийн  дараа төлбөрт үйлчилгээг ашигласанаар та өөрийн бизнесийг өргөжүүлэх боломжтой, та яараарай бид яарч байна. 🙂

Монложистикс ВОРЛДВАЙД ХХК нь үнэнч харилцагч нартаа зориулсан тээврийн салбарын анхдагч LOYALTY  хөтөлбөрийг хэрэгжүүлсээр байна.

Та ложистикийн зөвлөхтэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. 

Related Post

Хамгийн багадаа 20 хоног Брест өртөөнд хүлээгдэж байна.

TweetShareSharePin0 Shares

LOGISTICS IN MONGOLIA

TweetShareSharePin0 Shares

Машин хилээр орох зөвшөөрлүүд хэвийн олгогдож эхэлсэн байна.

TweetShareSharePin0 Shares

LOGISTICS IN MONGOLIA

TweetShareSharePin0 Shares

Brochure download


    This will close in 0 seconds