Замын-Үүд боомт 24 цагаар ажиллахаа больсон зэрэг шалтгааны улмаас хил нэвтрэх тээврийн хэрэгслүүдийн очер үүссэн байна.

Замын-Үүд боомт 24 цагаар ажиллахаа больсон зэрэг шалтгааны улмаас хил нэвтрэх тээврийн хэрэгслүүдийн очер үүссэн байна.

Замын Үүд – Эрээний боомт 2024.10.01-2024.10.07 хооронд 7 хоног хил хаасантай холбоотойгоор 2024.10.08-ны өдрөөс эхлэн хил нэвтрэх тээврийн хэрэгслүүдийн очер үүссэн байдалтай 7 хоног болж байна.
Энэхүү очерт 1000 орчим тээврийн хэрэгсэл байгаа бөгөөд тэдний ихэнх нь БНХАУ-Монгол улсын хооронд хийх тээврийн хэрэгсэл байна.

ГУРАВДАГЧ УЛСААС ТЯНЬЖИН БООМТООР

Одоогийн байдлаар  Синьганг/Тианжин  боомтод нийт 8800TEU буюу 4400  орчим   чингэлэг  гарахаар хүлээгдэж байгаа бол авто-аар гарах 700 гаруй чингэлэг хүлээгдэж байна. 10-р сарын 1-с 15-ны хооронд 17 цуваа галт тэрэг гарсан байна.

ЭРЭЭН – ЗАМЫН ҮҮДИЙН АВТО ХИЛ
Эрээн боомтод БНХАУ-н транзит ачаа тээвэрлэж ирсэн 300 орчим машин гаалийн хашаа руу орохоор очерлож байгаа ба гаалийн хашаанд БНХАУ -н машинаас Монгол машин руу ачихыг хүлээж байгаа 80 орчим чингэлэг байна.
Эрээний боомт руу өдөрт 250 гаруй монгол машин орж байгаа ч 2-4 өдөр очерлож хилээр нэвтэрч байна.

Авто хил 2024.10.01-2024.10.07 хооронд 7 хоног хаалттай байснаас гадна Замын-Үүд боомт өвлийн цагийн хуваарь луу шилжин 24 цагаар ажиллахаа больсон зэрэг шалтгаануудын улмаас хил нэвтрэх тээврийн хэрэгслүүдийн очер үүссэн байна.
Дээрх нөхцөл байдлын улмаас машины олдоц багасч, тээврийн хөлс нэмэгдэж байна.

ПОЛЬШ – БЕЛАРУСИЙН АВТО ХИЛ

Польш Беларусын хил 4-6 хоногийн оочертой байна. Латви – Беларусын хил 4-6 хоногийн оочертой, гааль нь нэмэлт бичиг
баримтууд шаардаж, машин бүрийг удаан хяналтаар оруулж байгаа. Литва – Беларусын хил 4-5 хоногийн оочертой байна.

Алтанбулаг боомт өдөр бүр 24 цагаар ажиллана.

УБТЗ

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /Монгол улсын зам тээврийн сайдын тушаал/ – аас

  1. Тээвэрлүүлэгчдэд эрх тэгш тээврийн үйлчилгээ үзүүлж, тээврийн талаарх мэдээллийг нийтэд ил тод, нээлттэй байлгах.
  2. Хятадын төмөр замд хоногт хүлээлгэн өгөх ачааг гаалийн бүрдүүлэлт, бусад хийгдэх ажиллагааны цагийн хуваарьтай уялдуулан дарааллийг тогтоож, ачаатай галт тэргийг төрлөөр нь солбих байдлаар хүлээлгэн өгөх арга хэмжээ авах.
  3. Экспортын болон дамжин өнгөрөх ачаатай галт тэрэгний ойртолтын мэдээг хилээр хүлээлгэн өгөхөөс 72 цагийн өмнө Хятадын төмөр замтай харилцан солилцох.
  4. Дамжин өнгөрөх болон 1 хүлээн авагч, 1 илгээгчтэй замналын галт тэрэгнээс зам зуурын өртөөдөд вагон салгахыг хатуу хориглох, бүрэн бүрэлдэхүүнээр нь хөрш төмөр замуудад хүлээлгэн өгөх, хүлээн авах замын ашигтай уртаас хамааран бүрэн хүлээлгэж өгөх боломжгүй тохиолдолд дараагийн ижил төрлийн ачаатай галт тэрэгний бүрэлдэхүүнтэй хамт хүлээлгэн өгөх.
  5. Замналын галт тэргийг хоорондын замын тээх, нэвтрүүлэх болон зүтгүүрийн татах чадалд уялдуулж, тээврийн бичиг баримтыг хамгийн тохиромжтой хэмжээнд багцлах.
  6. Тяньжин боомтод саатах ачааны хугацааг багасгах, импортын чингэлгийн галт тэрэгний тоог нэмэгдүүлэхийн тулд хилээр нэвтэрч орж ирсэн хуучин автомашинийг Замын-Үүд өртөөнд олголт хийх, суларсан чинглэгийг автотээврийн боомтоор тээвэрлэн Хятадын талд буцаах арга хэмжээ авах.
  7. ТЗ – н тээвэр зохион байгуулалтыг тэнцвэртэй байлгах, чингэлгийн хуримтлал үүсгэхгүйн тулд БНХАУ болон ОХУ – с хүлээн авч байгаа дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэгний тоог тэнцүү байхад анхаарч ажиллах.
  8. Замын-Үүд Эрээн боомтын өргөн царигийн төмөр замаар солилцох ачаа ны хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Замын-Үүд өртөөнөөс нарийн царигийн төмөр замаар буцааж буй хоосон чингэлэг хүлээлгэн өгч байх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, ингэхдээ Хятадын төмөр замын саналаар ачаа хүлээн авах өртөөг хаяглах, холбогдох этгээдээс хаяг солихгүй байх баталгааг гаргуулан авсны дараа тээвэрлэлтийг эхлүүлэх.
  9. Замын-Үүд өртөөний хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор өртөөний хөгжил шинэчлэлийн төлөвлөгөө боловсруулан энэхүү тушаал батлагдсанаас хойш хуанлын 15 хоногийн дотор танилцуулах.
  10. Замын-Үүд Эрээн төмөр замын хилийн зөрлөг дээрх хилийн үзлэг, хяналт шалгалтыг хөнгөвчлөх зорилгоор хяналтын камераар тоноглох асуудлыг 2024 онд шийдвэрлэх.
  11. Хилээр нэвтрүүлэх ачааны тээврийн баримт бичгийг цахимжуулах, мэдээллийг цахимаар солилцох талаар хөрш төмөр замуудтай тохиролцох.
  12. Хилийн өртөөний галт тэрэг солилцооны мэдээг Төмөр зам, далайн тээврийн бодлого зохицуулалтын газарт өдөр бүр тайлагнах.

Эх сурвалж: Монгол Улсын Зам Тээврийн Яам

ГААЛЬ:

Гаалийн харилцаанд оролцогч аж ахуйн нэгж, байгууллага, иргэд ГЕГ-ын 1800-1281 тусгай дугаар руу энгийн утасны тарифаар холбогдон гаалийн хууль тогтоомж, журам заавар, зөвлөгөө мэдээлэл авах боломжтой болсон байна.

Мөн тус утсаар 24 боомтын үйл ажиллагаатай холбоотой хүсэлт, санал гомдол, шүүмжлэл, талархлыг хүлээж авах аж.

Цагийн хуваарь: Даваа-Баасан гаригт ажлын цагаар.

Эх сурвалж: ГЕГ

Олон улсын далайн боомтуудын хуваарь түүнтэй холбоотой мэдээлэл:

1. Францын Bordeaux боомт 7 хоногоор, Montoir боомт 7 хоногоор, Port De Bouc боомт 9 хоногоор хуваарь хойшилж байна.
2. Австралийн Townsville боомт 51 хоногоор хуваарь хойшилж байна.
3. АНУ-н Port of Cleveland боомт 21 хоногоор, Tacoma боомт 7 хоногоор, Norfolk боомт 7 хоногоор, Houston боомт 6 хоногоор хуваарь хойшилж байна.

4. Туркын Derince боомт 7 хоногоор, Mersin боомт 7 хоногоор хуваарь тус тус хойшилж байна.
5. Малайзын Sandakan боомт 15 хоногоор, Bintulu боомт 6 хоногоор хуваарь хойшилж байна.
6. Энэтхэгийн Pithampur боомт 8 хоногоор, Mangalore боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна.  
7. Хятадын Fuzhou боомт 11 хоногоор, Huangpu боомт 10 хоногоор хуваарь хойшилж байна.
8. Вьетнамын SP ITC боомт 18 хоногоор хуваарь хойшилж байна.
9. Өмнөд Африкын Durban боомт 6 хоногоор, Cape town боомт 9 хоногоор, Coega боомт 12 хоногоор хуваарь хойшилж байна.
10. Германы Worms боомт 12 хоногоор, Dortmund боомт 10 хоногоор хуваарь хойшилж байна.
11. Бразилын Itapoa боомт 14 хоногоор, Manaus боомт 8 хоногоор, Navegantes боомт 7 хоногоор, Porto Seguro боомт 15 хоногоор, Rio De Janeiro боомт 12 хоногоор, Salvador боомт 11 хоногоор хуваарь хойшилж байна.
12. Арабын нэгдсэн Эмират улсын Ras Al Khaimah боомт 16 хоногоор  хуваарь хойшилж байна.
13. Филиппин улсын Davao боомт 12 хоногоор, Manila North Harbour боомт 6 хоногоор хуваарь хойшилж байна.
14. Алжир улсын Bejaia боомт 19 хоногоор, Annaba боомт 10 хоногоор хуваарь хойшилж байна.
15. Нидерландын Amsterdam боомт 17 хоногоор хуваарь хойшилж байна.
16. Тайландын Sriracha боомт 11 хоногоор, Samut Sakhon боомт 3 хоногоор тус тус хуваарь хойшилж байна.
17. Шведын Ronnskar боомт 33 хоногоор, Halmsad боомт 10 хоногоор хуваарь хойшилж байна.

Дэлхийн бусад боомтууд хэвийн буюу 5 хүртэл хоногоор усан онгоцны хуваарь хойшилж байна.

Хүүгүй тээврийн  дараа төлбөрт үйлчилгээг ашигласанаар та өөрийн бизнесийг өргөжүүлэх боломжтой, та яараарай бид яарч байна. 🙂

Монложистикс ВОРЛДВАЙД ХХК нь үнэнч харилцагч нартаа зориулсан тээврийн салбарын анхдагч LOYALTY  хөтөлбөрийг хэрэгжүүлсээр байна.

Та ложистикийн зөвлөхтэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. 

Related Post

LOGISTICS IN MONGOLIA

TweetShareSharePin0 Shares

Машин хилээр орох зөвшөөрлүүд хэвийн олгогдож эхэлсэн байна.

TweetShareSharePin0 Shares

LOGISTICS IN MONGOLIA

TweetShareSharePin0 Shares

11-р сарын 11-ний байдлаар Замын-Үүд шилжүүлэн ачих ангийн талбайд 203 импортын ачаатай чингэлэг байна.

TweetShareSharePin0 Shares

Brochure download


    This will close in 0 seconds