УБТЗ нь хөлдөх эрсдэл бүхий ачааг зөвхөн харилцагчийн албан бичгийн дагуу ачилт хийх болохыг анхаарна уу.

2024 оны 10 дугаар сарын 01 ээс УБТЗ нь хөлдөх эрсдэл бүхий ачааг зөвхөн харилцагчийн албан бичгийн дагуу ачилт хийх болохыг анхаарна уу

Энэ жилийн хувьд хүйтний эрч эрт чангарах цаг уурын мэдээ, мэдээлэлтэй байгаа тул та бүхэн хөлдөх эрсдэлтэй ачааны захиалгыг урьдчилан тооцоолж тээврийн захиалга өгөхийг зөвлөж байна.
 
Синьганг/Тианжин боомтоос авто-аар тээвэрлэх 200 орчим чингэлэг хүлээгдэж байгаа нь хэвээрээ  бол нийтдээ 8300TEU буюу 4100 орчим чингэлэг гарахаар хүлээгдэж байна. 09 дүгээр сарын 01-23 ны хооронд нийт 29 цуваа галт тэрэг гарсан нь нөхцөл байдал сайжраагүйг харуулж байна.

Польш Беларусын хил 4-6 хоногийн дараалалтай   байгаа бол  Латви – Беларусын хил 4-7 хоногийн дараалалтай, гааль нь нэмэлт бичиг баримтууд шаардаж, машин бүрийг удаан хяналтаар оруулсан хэвээр байна.Литва – Беларусын хил 4-5 хоногийн дараалал үүсэж ачаалал нэмэгдсэн байна.

 
Европын орнуудаас эхлэлтэй төмөр замын ачаанд зөвхөн хувийн вагон, чингэлэг ашиглагдаж байгаа нөхцөл байдал үргэлжилж байна. Үүнээс гадна Беларусаас ачих вагон хомсдол үүссэнтэй холбоотой ачилтын хуваарь  хойшлогдож дунджаар 14 буюу түүнээс дээш хоног Брест өртөөнд хүлээгдэж эхэллээ.
Эрээнд Хятадын транзит ачаа тээвэрлэж ирсэн 50 гаруй машин гаалийн хашаа руу орохоор оочерлож байна, гаалийн хашаанд Хятад машинаас бууж Монгол машин орж ачихыг хүлээж байгаа 400 орчим чингэлэг хүлээгдэж байна.
 
Замын-Үүд, Алтанбулаг болон бусад хилийн боомтууд цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллаж байгаа бөгөөд 10 дугаар сарын эхний 7 хоногт БНХАУ-д бүх нийтийн амралт болохтой холбогдуулан тус улстай хил залгаа Монгол улсын хилийн боомтууд ажиллахгүй. Та бүхэнд бид албан ёсоор хэд хоног амрах, хил хаагдах талаад эргэн мэдэгдэх болно.

УБТЗ

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн тээврийн хэмжээ өнгөрсөн жилийн мөн үеэс өссөн үзүүлэлттэй байна. 2024 оны эхнээс 9 дүгээр сарын 19-ны өдрийг дуусталх хугацаанд 23,4 сая тонн ачаа тээвэрлээд байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 632,2 мянган тонноор илүү байна. Тэр тусмаа манай улсын нутгаар 2346 транзит чингэлгийн галт тэрэг дамжин өнгөрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 253 галт тэргээр илүү байна.

ГААЛЬ:

МУ-ЫН ЭКСПОРТЛОХ, ИМПОРТЛОХ СТРАТЕГИЙН ЗАРИМ ХҮНСНИЙ ТУХАЙ

Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн 2024.08.30-ны өдрийн хуралдаанаас дараах
зөвлөмж гаргасан байна. Үүнд:
1. Бүх төрлийн малын махны экспорт, импортод 2024.10.01-ний өдрөөс 2025.10.01-ний өдөр
хүртэлх хугацаанд тоо хэмжээний хязгаарлалт тогтоохгүй байх;
2. Гаалийн албан татавраас чөлөөлөх тухай хуулийн хүрээнд 2024.10.01-ний өдрөөс эхлэн
Цагааннуур, Боршоо, Арцсуурь боомтоор улаанбуудайн баяжуулсан болон баяжуулаагүй
гурилыг, бусад боомтоор улаанбуудайн баяжуулсан гурилыг тус тус импортлох;
3. Мах, махан бүтээгдэхүүний экспортын зах зээлийг тэлэх зорилгоор худалдааны түнш
орнуудтай дотор мах, дайвар бүтээгдэхүүн экспортлох үеийн мал эмнэлэг, хорио цээр, ариун
цэврийн шаардлагын тухай протокол тохирох ажлыг эрчимжүүлэх.

Эх сурвалж: ГЕГ

Олон улсын далайн боомтуудын хуваарь түүнтэй холбоотой мэдээлэл:

1. АНУ-ын Memphis боомт 18 хоногоор, Detroit боомт 13 хоногоор, Newark боомт 8 хоногоор тус тус хуваарь хойшилж байна. 
2. Австралийн Townsville боомт 13 хоногоор хуваарь хойшилж байна. 
3. Их Британи улсын Belfast боомт 21 хоногоор, Portbury боомт 9 хоногоор хуваарь хойшилж байна. 
4. Туркын Istanbul боомт 8 хоногоор, Mersin боомт 5 хоногоор хуваарь тус тус хойшилж байна. 
5. ОХУ-н Vladivostok боомт 22 хоногоор хуваарь хойшилж байна. 
6. Энэтхэгийн Kochi боомт 28 хоногоор, Haldia боомт 23 хоногоор, Tuticorin боомт 11 хоногоор хуваарь хойшилж байна. 
7. Хятадын Lianyungang боомт 8 хоногоор, Ningbo боомт 4 хоногоор хуваарь хойшилж байна. 
8. Малайзын Miri боомт 23 хоногоор, Labuan боомт 11 хоногоор, Bintulu боомт 13 хоногоор, Kuching боомт 9 хоногоор хуваарь хойшилж байна. 
9. Өмнөд Африкын Durban боомт 9 хоногоор, Cape town 8 хоногоор хуваарь хойшилж байна. 
10. Германы Duisburg боомт 14 хоногоор, Dortmund боомт 10 хоногоор хуваарь хойшилж байна. 
11. Бразилын Vitoria боомт 29 хоногоор, Itapoa боомт 11 хоногоор, Salvador боомт 37 хоногоор, Pecem боомт 30 хоногоор, Porto Seguro боомт 15 хоногоор хуваарь хойшилж байна. 
12. Арабын нэгдсэн Эмират Ajman боомт 18 хоногоор, Sharjah боомт 6 хоногоор хуваарь хойшилж байна. 
13. Вьетнам улсын Qui Nhon боомт 11 хоногоор хуваарь хойшилж байна. 
14. Алжир улсын Bejaia боомт 29 хоногоор, Alger боомт 8 хоногоор, Annaba боомт 10 хоногоор хуваарь хойшилж байна. 
Дэлхийн бусад боомтууд хэвийн буюу 5 хүртэл хоногоор усан онгоцны хуваарь хойшилж байна. АНУ-ын зүүн эргийн портын удирдлагууд, хамгийн том үйлдвэрчний эвлэлээс зохион байгуулж буй томоохон ажил хаялтад бэлтгэн 2024 оны 10 сарын 1-ээс эхлэн үйл ажиллагаагаа зогсоохоор бэлдэж буйгаа мэдэгдсэн байна. Үүнд New York, New Jersey, Baltimore, Savannah, Jacksonville, Houston зэрэг портууд багтаж буй бөгөөд, үйл ажиллагаа удаашрах, зогсох эрсдэлтэй тул та бүхэн дээрх мэдээг харгалзан үзэж худалдан авалтаа төлөвлөөрэй. Одоогийн байдлаар энэхүү ажил хаялт California мужийн портуудад нөлөөлөхгүй, үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх төлөвтэй байна.

Хүүгүй тээврийн  дараа төлбөрт үйлчилгээг ашигласанаар та өөрийн бизнесийг өргөжүүлэх боломжтой, та яараарай бид яарч байна. 🙂

Монложистикс ВОРЛДВАЙД ХХК нь үнэнч харилцагч нартаа зориулсан тээврийн салбарын анхдагч LOYALTY  хөтөлбөрийг хэрэгжүүлсээр байна.

Та ложистикийн зөвлөхтэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. 

Related Post

LOGISTICS IN MONGOLIA

TweetShareSharePin0 Shares

Машин хилээр орох зөвшөөрлүүд хэвийн олгогдож эхэлсэн байна.

TweetShareSharePin0 Shares

LOGISTICS IN MONGOLIA

TweetShareSharePin0 Shares

11-р сарын 11-ний байдлаар Замын-Үүд шилжүүлэн ачих ангийн талбайд 203 импортын ачаатай чингэлэг байна.

TweetShareSharePin0 Shares

Brochure download


    This will close in 0 seconds