ЛОЖИСТИКИЙН МЭДЭЭ-5.29: Хүлээлгийн хугацаа 70-80 буюу түүнээс дээш хоног боллоо.
6 сард нөхцөл байдал энэ хэвээр үргэлжлэх төлөвтэй байгаа тул Эрхэм харилцагч та бүхэн ачаа бараа бүхий чингэлэг тээврийн захиалгаа боомтод ирэхээс өмнө төмөр замаар эсвэл авто- аар тээвэрлүүлэхээ мэдэгдэнэ үү.
Польшоос Беларусын хил нэвтрэхэд 3-7 хүртэлх хоногийн оочер дараалалтай байгаа бөгөөд нөхцөл байдал сайжирч байна. Ачааны бичиг баримт бүгд бэлэн бол 7 хоног дотор хилээр орох боломжтой болсон. Гэсэн хэдий ч ачаануудад нэмэлт бичиг баримт шаардсан хэвээр байна. Латви – Беларусын хил 10-14 хоногийн оочертой, Литва – Беларусын хил 7-10 хоногийн оочертой байна.
Эрхэм харилцагч та бүхэн хариуцсан борлуулалтын мэргэжилтнүүд болон sales@mlw.mn хаягаар холбогдож цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой зөвлөгөө мэдээлэл, үнийн саналыг аваарай.
Синганг боомтоос Эрээн/ЗҮ/Улаанбаатар
Одоогийн байдлаар Синьганг боомтын төмөр замын талбайдуудад нийт 10600 TEU буюу 7000 орчим чингэлэг хүлээгдэж байна. 5 сарын 1-ээс 21-ний хооронд 23 цуваа гаргасан байна.
- 6 сард нөхцөл байдал энэ хэвээр үргэлжлэх төлөвтэй байгаа тул Эрхэм харилцагч та бүхэн ачаа бараа бүхий чингэлэг тээврийн захиалгаа боомтод ирэхээс өмнө төмөр замаар эсвэл авто- аар тээвэрлүүлэхээ мэдэгдэнэ үү.Түүнчлэн Тианжин дахь транзит чингэлэг тээврийн хүлээлгийн хугацаа дунджаар 70-80 хоног буюу түүнээс дээш хоногт хүлээгдэхээр болоод байна.
Чингэлэг гаалийн бүрдүүлэлт хийж төмөр замын талбайд орсноос хойш тээврийн төрөл солиход нэмэлт зардал гарах бөгөөд чингэлэгийн байршлаас шалтгаалан автоор гаргах боломжгүй ч байж болох тул чингэлэг дугаараар тухай бүр шалгана. Ачааны бодит жин болон бичиг баримт дээрхи жингийн зөрүү 500кг-аас их байгаа тохиолдолд гааль ачаанд бодит үзлэг хийх бөгөөд нэмэлт зардлууд гарна. Бодит үзлэг хийх үед ачаа бичиг баримтаас тоо ширхэг, нэр төрлөөр зөрөх болон мэдүүлээгүй ачаа байх тохиолдолд зуучлагчийн зардлаар буцаах бөгөөд төлбөр болон хариуцлагыг хүлээн авагч талаас нэхэмжлэх болохыг мэдэгдэж байна. 5-р сарын 20-ны өдрөөс эхлэн Тианжин боомтын чингэлэг бөөгнөрөлтэй холбоотойгоор далайн тээврийн үнэ нэмэгдэж байна.
- Улаан тэнгисийн мөргөлдөөнөөс шалтгаалан Хятадад чингэлэг хомсдож байгаа бөгөөд чингэлэг худалдаж авах үнэ нэмэгдсээр байна.
- Эрээний боомт руу өдөрт 380-450 орчим машин орж, гарч байна. Монголын гааль урдаас бага машин татаж байгаа учраас Замын-Үүд дэх рентген, пу дээр оочер үүссэн. 1 машин дунджаар 10-12 цагийн дараа гаалиас гарч байна.
БООМТ
- Алтанбулаг боомт цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана.
- Замын-Үүд боомтын авто замын ачаа тээврийн хэсэг 24 цагаар ажиллаж эхэлснээс хойш 1487 автомашин нэвтэрсэн байна.
- Увс аймаг дахь Боршоо боомтын өргөтгөл шинэтгэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, ашиглалтад оров. Ингэснээр Боршоо боомтын зорчигч, суудлын автомашин, ачааны автомашины нэвтрэх хүчин чадал 6 дахин нэмэгдэж, өдөртөө 1500 зорчигч, 1000 автомашин зорчих боломж бүрдэж байна. Тодруулбал, суудлын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал 6.7 дахин, зорчигч нэвтрүүлэх хүчин чадал 4.8 дахин, ачаа тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал 3 дахин нэмэгдэх юм.
ГААЛЬ:
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЦАХИМ CAIS СИСТЕМД TIR ГОРИМЫН ГААЛИЙН УРЬДЧИЛСАН МЭДҮҮЛГИЙН СИСТЕМИЙГ ХОЛБОХ АЖИЛ 80 ХУВЬТАЙ БАЙНА.
Олон улсын авто тээвэрчдийн холбооноос 2024 оны 05 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд “Международный центр приграничного сотрудничесва”-д зохион байгуулсан уулзалт, хэлэлцүүлэгт Монгол, Хятад, Узбекистан, Казахстан Улсын гаалийн байгууллагын төлөөлөгч нар болон тус улсуудын авто тээвэрчдийн холбоо (НАРТАМ, AIRCUZ, CRTA, GIRCA, KAZATO)-ны төлөөлөгч нар оролцлоо. Уулзалтаар TIR горимын тээвэрлэлтийг “НОГООН ГАРЦ”-аар нэвтрүүлж байгаа туршлага, БНХАУ-ын TIR горимын тээвэрлэлтэд тавьж буй хяналттай холбоотойгоор бусад улс орнуудад тулгарч байгаа бэрхшээл түүнийг шийдвэрлэх арга замын талаар санал солилцсон. Монгол Улсын Засгийн газрын 2002 оны Конвенци хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 86 дугаар тогтоолоор БНХАУ-тай хиллэдэг Замын-Үүд, Булган, ОХУ-тай хиллэдэг Алтанбулаг, Цагааннуур, Боршоо, Эрээнцав /автозамын/ боомтоор ТИР карней бүхий тээвэрлэлтийг нэвтрүүлж байна. Монгол Улсын гаалийн байгууллагын CAIS системд TIR-ын гаалийн урьдчилсан цахим мэдүүлгийн систем (TIR-EPD)-ийг холбох ажлыг 2021 оноос идэвхтэй хэрэгжүүлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар цахим мэдээлэл солилцож, программ хөгжүүлэх ажлын гүйцэтгэл нь 80%-тай байна.
УБ:Гаалийн хяналтын талбайн хүчин чадал болон өнөөдрийн байдлаарх чингэлэгийн мэдээллийг хүргэж байна. 05/28-ны байдлаар.
Олон улсын далайн боомтуудын хуваарь түүнтэй холбоотой мэдээлэл:
- АНУ-ын боомтууд хэвийн үйл ажиллагаатай болсон байна.
- Австралийн Devonport боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна.
- Индонезийн Panjang боомт 6 хоногоор хуваарь хойшилж байна.
- Японы Moji боомт 21 хоногоор хуваарь хойшилж байна.
- Туркын Mersin боомт 9 хоногоор, Gemlik боомт 21 хоногоор, Trabzon боомт 11 хоногоор хуваарь хойшилж байна.
- ОХУ-н Vladivostok боомт 17 хоногоор, Novorossiysk боомт 21 хоногоор хуваарь хойшилж байна.
- Энэтхэгийн Kochi боомт 14 хоногоор, Haldia боомт 15 хоногоор, Mangalore боомт 10 хоногоор хуваарь хойшилж байна.
- Хятадын Nanjing боомт 6 хоногоор, Fuzhou боомт 6 хоногоор, Chonqing боомт 16 хоногоор хуваарь хойшилж байна.
- Малайзын Port Klang-North боомт 13 хоногоор, Bintulu боомт 7 хоногоор, Tawau боомт 11 хоногоор хуваарь хойшилж байна.
- Тайландын боомтууд хэвийн үйл ажиллагаатай болсон байна.
- Өмнөд Солонгосын боомтууд хэвийн үйл ажиллагаатай болсон байна.
- Өмнөд Африкын Durban боомт 8 хоногоор, Cape Town боомт 8 хоногоор хуваарь хойшилж байна.
- Германы Bremen боомт 42 хоногоор, Speyer боомт 6 хоногоор хуваарь хойшилж байна.
- Голландын Amsterdam боомт 10 хоногоор, Moerdijk боомт 9 хоногоор хуваарь хойшилж байна.
- Арабын нэгдсэн Эмират Mina Saqr боомт 21 хоногоор хойшилж байна.
Дэлхийн бусад боомтууд хэвийн буюу 5 хүртэл хоногоор усан онгоцны хуваарь хойшилж байна.
Хүүгүй тээврийн дараа төлбөрт үйлчилгээг ашигласанаар та өөрийн бизнесийг өргөжүүлэх боломжтой, та яараарай бид яарч байна. 🙂
Монложистикс ВОРЛДВАЙД ХХК нь үнэнч харилцагч нартаа зориулсан тээврийн салбарын анхдагч LOYALTY хөтөлбөрийг хэрэгжүүлсээр байна.
Та ложистикийн зөвлөхтэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.