ЛОЖИСТИКИЙН МЭДЭЭ-4.25: Тианжинаас Монгол улс руу гарах вагон цувааг цуцаллаа.

Одоогийн байдлаар Синьганг боомтод 6400 TEU буюу 4600 чингэлэг хүлээгдэж байна. Транзит ачааны хүлээгдэх дундаж хугацаа 35-45 хоног байна. 4-р сарын 1-30 хооронд нийт 53 цуваа гарах төлөвлөгөөтэй байна. Тианжин төмөр замын чингэлэг түгжрэл ихэссэн байгаа тул 5 сарын 1-ний өдөр хүртэл боомтоос төмөр замын талбай руу чингэлэг оруулахгүй бөгөөд боомт дээр байгаа чингэлэгийг өөр талбайд буулгахаар төлөвлөж байна. Боомт дээр одоогоор 1000 чингэлэг байна. Өнөөдөр буюу 4 сарын 24-с эхлэн Тианжинээс цуваа гаргахгүй бөгөөд хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байна. Тогтсон тоотой цувааг цуцалж байгаа нь түүхэндээ анх удаагийн тохиолдол болж байна. 

Синганг боомтоос Эрээн/ЗҮ/Улаанбаатар чиглэсэн чингэлэг тээврийн хугацаа нэмэгдсээр байх уу?

  • Сингангд хүлээгдэж буй чингэлгийн тоо нэмэгдэж бүх терминалын чингэлэг хадгалах талбай дүүрсэн байна.
  • Боомтын терминалд ирсэн чингэлгийг хадгалах  түр терминал /Gang Wan өртөө / нээгдэж байгаа бөгөөд өнөөдрөөс эхлэн ашиглалтад орж эхэлж байна.

Тяньжины төмөр замаас ирсэн шинэ мэдэгдэл:  

  • Монгол руу гарах вагон цувааны хуваарь 7 хоногоор хойшилж 5 сарын 1 хүртэл хуваарьт вагонууд түр зогсоосон байна.

Тианжин-Эрээн-Замын Үүд- Улаанбаатар:

Тианжин, Синьганг боомтод   7500 TEU гаалийн талбайд буулгасан 2000 орчим TEU-г хүлээж авах талбайгүй тул боомт дээр хадгалж байна.  Талбай дүүрсэн тул боомт дээр  2000 ыг хадгалж байна.

Эрээн-Замын үүд:

Эрээний боомт руу өдөрт 200-300 орчим машин орж, 250-300 гаруй машин гарч байна. Эрээний боомт руу ороход бага зэргийн оочертой ч өдөртөө орж, гарч байгаа. Замын-Үүд-Эрээний авто замын боомтын ачаа тээврийг 04/01-ээс 09/30-ны өдрийг хүртэлх хугацаанд 24 цагийн горимоор ажиллуулахаар МУЗГ шийдвэрлэсэн.

Улаанбаатар хотын Гаалийн хяналтын талбайд нийт 1347 чингэлэг байгаагаас:

  • ачаатай 671
  • хоосон 676 чингэлэг байна.

Замын-Үүд боомтын авто замын ачаа тээврийн хэсэг 24 цагаар ажиллаж эхэлснээс хойш 1487 автомашин нэвтэрсэн байна. 

Европын холбооноос ОХУ-ын эсрэг авч буй 13 дахь арга хэмжээ таны бизнес болон үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх вэ?

  • Өмнө мэдэгдэж байсанчлан 13 дахь хориг арга хэмжээний хүрээнд 1000 орчим машин Польш Беларусын хил дээр 70 орчим км урт дараалал үүсгэн хил нэвтрэхээр хүлээж байна. Тус дарааллаар багадаа 15 хүртэл хоног хүлээгдэж байна.  Учир нь Польшийн хил машин бүрийг маш удаан шалгалтаар оруулж байгаа нь нийт өдөрт хилээр нэвтрэх машины тоог эрс буурахад хүргэсэн. Беларусын хил рүү Польшийн машинуудыг нэвтрүүлэхгүй олон хоног хүлээлгэж байгааг эсэргүүцэн, Польш жолоочдын дундаас бага хэмжээний бослого гарсаныг Беларусын цагдаа нар баривчилсан үйл явдалд боллоо.

Тус хоригийн хүрээнд бүх төрлийн сэлбэг болон тоног төхөөрөмж, 84 болон 85 аар эхэлсэн HS Code дугаартай бүх бараа хоригт орсон албан бус мэдээлэл байгаа тул эдгээр төрлийн ачааг хэрхэн тээвэрлэх гарц шийдлийг хариуцсан борлуулалтын мэргэжилтэн эсвэл sales@mlw.mn хаягаар холбогдож зөвлөгөө мэдээлэл авахыг зөвлөж байна.

  • 3 дугаар сарын сүүлээр Польшийн хилээс 300 гаруй машин тодорхой шалтгаангүй буцаагдсан ба өмнө нь байгаагүй, урьдчилан шаардаагүй бичиг баримтуудыг хил дээр шаардаж  буцаасан байна. Үүнээс үүдэн цаашид тодорхойгүй хугацаанд хүнснээс бусад ачааг ОХУ-аар дамжуулан тээвэрлэхэд хүндрэл учраад байна. Польшийн хилээс машинуудыг буцааж мөн оочер үүсгэж байгаадаа ямар нэгэн албан ёсны мэдэгдэл одоог хүртэл өгөөгүй байна.

Та бүхэн бидэнтэй ойр байж цаг алдалгүй мэдээллийг хүлээн авна уу.

СТАТИСТИК МЭДЭЭ

Экспорт:

  • Экспортын статистик мэдээ Чулуун нүүрсний экспортын товч мэдээлэл: (2024.01.01-2024.04.14) ЧУЛУУН НҮҮРС 2024.04.14-ны өдөр 24.0 мянган тонн, 2024 оны эхнээс 20,611.5 мянган тонн экспортолсон. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 26,8 хувиар өссөн байна. 

 

Импорт: Автомашин

  • Ачааны болон суудлын автомашины импортын товч мэдээлэл: (2024.01.01-2024.04.14) СУУДЛЫН АВТОМАШИН 2024 онд 39,557 ширхэг импортолсон. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2,4 дахин өссөн байна. АЧААНЫ АВТОМАШИН 2024 онд 7,958 ширхэг импортолсон. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 67.0 хувиар өссөн байна.

 

УБТЗ:УБТЗ-н 1-р улирлын галт тэрэг солилцооны мэдээлэл

  • УБТЗ ХНН 1-р улиралд Сүхбаатар-Наушки боомтоор нийт 691 галт тэрэг, 30048 вагон хүлээн авч, 666 галт тэрэг 29352 вагон хүлээлгэн өгсөн байна. Замын-Үүд- Эрээн боомтын өргөн царигаар 1400 галт тэрэг, 61548 вагон, 3.5 сая тонн ачааг хүлээлгэн өгсөн байна. Өнгөрсөн онтой харьцуулахад 129 галт тэрэг, 1400 вагоноор өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд харин нарийн царигаар 689 галт тэрэг, 37169 вагон, 610.2 мянган тонн ачаа хүлээн авсан нь өнгөрсөн онтой харьцуулахад 56 галт тэрэг, 3837 вагоноор өссөн үзүүлэлттэй байна. 1-р улиралд импорт транзитаар нийт 226 галт тэрэг хүлээн авсан бөгөөд үүний 13149 вагон 230.4 мянган тонн ачааг импортоор, 24020 вагон 382.4 мянган тонн ачааг транзитаар хүлээн авсан байна.

Бүх төрлийн тээврийн орлого 2024 оны эхний  улиралд 1.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 552.3 (41.7%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Энэхүү өсөлтөд авто тээврийн орлого 449.1 (55.4%)  тэрбум төгрөгөөр, төмөр замын тээврийн орлого 54.3  (21.9%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлсөн байна.
Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо

Монложистикс Холдинг ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд санал өгөх зааврыг хүргэж байна.

Хувьцаа эзэмшигч та бүхэн хуралдаа идэвхтэй оролцож саналаа өгөхийг уриалж байна.
Хурал болох огноо, цаг: 2024 оны 4-р сарын 27-ний Бямба гарагт, 14:00 цагт
Хурал зохион байгуулах хэлбэр: Зайнаас буюу цахим хэлбэрээр

Холбоо барих: 7701-5454

 

Related Post

УБТЗ- Тарифт өөрчлөлт орсон тухай

TweetShareSharePin0 Shares

Танд 7 хоног тутмын ложистикийн салбарын нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна.

TweetShareSharePin0 Shares

TBJU ИНДЕКСТЭЙ ЧИНГЭЛЭГ ТЭЭВРЭЭР ТАНЫ АЧАА ТЭЭВЭРЛЭГДЭЖ ИРЭХ ҮЕД АНХААРАХ 10 ЗҮЙЛС

TweetShareSharePin0 Shares

ЛОЖИСТИКИЙН САЛБАРТ ТЭЭВРИЙН ДАРАА ТӨЛБӨРТ ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТЭРЛЭЭ

TweetShareSharePin0 Shares

Brochure download


    This will close in 0 seconds