Хамгийн багадаа 20 хоног Брест өртөөнд хүлээгдэж байна.

Европоос төмөр замаар тээвэрлэгдэж байгаа чингэлгүүд Беларусийн Брест өртөөнд цугларч, цуваа вагон бүрдүүлэн гардаг. Гэвч Европын холбооны улсаас ОХУ-ын эсрэг тавьсан хоригийн улмаас МУ руу ирэх ачаа тээврийн урсгал буурч тээврийн хугацаа удааширч байна. Ингэхдээ хамгийн багадаа 20 хоног Брест өртөөнд хүлээгдэж байна. Энэ нөхцөл байдал нь 12 сард үргэлжилсээр байх төлөвтэй байгаа тул харилцагч та эрсдэлийг тооцоолон татан авалтын хугацаагаа төлөвлөнө үү.

 

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл sales@mlw.mn болон хариуцсан ажилтнуудтай холбогдоно уу.

Гуравдагч улсаас Тяньжин боомтоор

Одоогийн байдлаар Синганг боомтод нийт 7600TEU буюу 3800 гаруй чингэлэг, автоор гарах 150 орчим чингэлэг хүлээгдэж байна. 11 сарын 1-30 хооронд 44 цуваа галт тэрэг гарсан байна.

  

Эрээн –  Замын-Үүдийн авто хил

Эрээний боомтоор өдөрт 800 орчим машин оочергүй орж гарч байна.  Машины олдоц хэвийн байна.

 

Польш – Беларусын авто хилийн байдал

Польш Беларусын хил 2-4 хоногийн оочертой байна. Латви – Беларусын хил 5-7 хоногийн оочертой, гааль нь нэмэлт бичиг
баримтууд шаардаж, машин бүрийг удаан хяналтаар оруулж байгаа. Литва – Беларусын хил 4-5 хоногийн оочертой байна.

 

Алтанбулаг боомт өдөр бүр 24 цагаар ажиллана.

УБТЗ

2024 оны эхнээс 11 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал 30,1 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 947,1 мянган тонноор, ачилт 21,8 сая тонн байгаа нь өмнөх оны мөн үеэс 533.3 мянган тонноор тус тус илүү байна. Өнгөрсөн долоо хоногт экспортын 252.8 мянган тонн, импортын 64.9 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэсээ өссөн дүнтэй байна. Дамжин өнгөрөх тээврийн тухайд оны эхнээс 2877 галт тэрэг аялсан нь өмнөх оны мөн үеэс 123 галт тэргээр илүү байна.

ГААЛЬ:

Хүнсний  тухай хуулийн 11.2.3-т зааснаар “импортлох хүнсний хадгалах хугацааны гуравны хоёр нь хүчинтэй хугацаа байх” учиртай. 2024.10.18-аас эхлэн гаалийн байгууллага хүнсний бүтээгдэхүүнийг мэдүүлэхэд тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн огнооноос гадна хадгалах хугацаа дуусах огноог гаалийн мэдүүлгийн 21-р хүснэгтэн дэх онцлог шинж – “Зориулалт” талбарт нөхөн бичихийг шаардаж байгаа ба  тухайн хугацааг  холбогдох бичиг баримттай тулган шалгаж,  дээрх хуулийн заалтын шаардлага хангасан тохиолдолд гаалийн бүрдүүлэлт хийхээр болсон байна.

Эх сурвалж: ГЕГ-ын Хяналт бүрдүүлэлтийн газрын “Хүнсний бүтээгдэхүүний хяналтыг сайжруулах тухай” 2024.10.17-ны өдрийн 02-1/4249 албан тоот  

Олон улсын далайн боомтуудын хуваарь түүнтэй холбоотой мэдээлэл:

1. Индонезын Makassar боомт 8 хоногоор, Batam Island боомт 6 хоногоор хуваарь хойшилж байна.
2. Австралийн Bell Bay боомт 18 хоногоор хуваарь хойшилж байна.
3. АНУ-н Savannah боомт 8 хоногоор, Chicago боомт 23 хоногоор, Baltimore боомт 9 хоногоор, Boston боомт 15 хоногоор хуваарь хойшилж байна.
4. Италийн Civitavecchia боомт 8 хоногоор, Napoli боомт 7 хоногоор, Ancona боомт 10 хоногоор хуваарь хойшилж байна.
5. Малайзын Sibu боомт 23 хоногоор хуваарь хойшилж байна.
6. Энэтхэгийн Kolkata боомт 17 хоногоор, Tuticorin боомт 9 хоногоор хуваарь хойшилж байна.  
7. Хятадын Fuzhou боомт 20 хоногоор хуваарь хойшилж байна.
8. Туркын Evyap боомт 31 хоногоор хуваарь хойшилж байна.
9. Өмнөд Африкын Durban боомт 9 хоногоор хуваарь хойшилж байна.
10. Германы Bremen боомт 16 хоногоор, Hamburg боомт 8 хоногоор хуваарь хойшилж байна.
11. Бразилын Santos боомт 10 хоногоор, Manaus боомт 12 хоногоор, Itacoatiara боомт 11 хоногоор, Navegantes боомт 11 хоногоор, Salvador боомт 49 хоногоор, Itapoa боомт 15 хоногоор, Itajai боомт 8 хоногоор, Itaguai боомт 69 хоногоор, Rio De Janeiro боомт 15 хоногоор, Pecem боомт 44 хоногоор, Paranagua боомт 10 хоногоор, Vitoria боомт 10 хоногоор хуваарь хойшилж байна.
12. Алжир улсын Bejaia боомт 34 хоногоор хуваарь хойшилж байна.
13. Панам улсын Cristobal боомт 7 хоногоор, Rodman боомт 6 хоногоор, Colon боомт 22 хоногоор хуваарь хойшилж байна.
14. Нидерландын Amsterdam боомт 27 хоногоор, Moerdijk боомт 6 хоногоор хуваарь хойшилж байна.
15. Шинэ Зеландын Tauranga боомт 35 хоногоор, Port Chalmers боомт 21 хоногоор хуваарь хойшилж байна.  

Дэлхийн бусад боомтууд хэвийн буюу 5 хүртэл хоногоор усан онгоцны хуваарь хойшилж байна.

Хүүгүй тээврийн  дараа төлбөрт үйлчилгээг ашигласанаар та өөрийн бизнесийг өргөжүүлэх боломжтой, та яараарай бид яарч байна. 🙂

Монложистикс ВОРЛДВАЙД ХХК нь үнэнч харилцагч нартаа зориулсан тээврийн салбарын анхдагч LOYALTY  хөтөлбөрийг хэрэгжүүлсээр байна.

Та ложистикийн зөвлөхтэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. 

Related Post

Эрээний боомтоор өдөрт 600 орчим машин очергүй орж байна

TweetShareSharePin0 Shares

LOGISTICS IN MONGOLIA

TweetShareSharePin0 Shares

Машин хилээр орох зөвшөөрлүүд хэвийн олгогдож эхэлсэн байна.

TweetShareSharePin0 Shares

LOGISTICS IN MONGOLIA

TweetShareSharePin0 Shares

Brochure download


    This will close in 0 seconds