Машин хилээр орох зөвшөөрлүүд хэвийн олгогдож эхэлсэн байна.

Ирэх жилийн Цагаан сар буюу тус баяртай холбоотойгоор 2025 оны 01 дүгээр сарын дунд үеээс эхлэн БНХАУ – ын дотоод тээвэр зогсож эхлэх тул эрхэм харилцагч та бүхэн татан авалтын төлөвлөгөөгөө эрт баталгаажуулж, цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан ажиллахыг зөвлөж байна.

 

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл sales@mlw.mn болон хариуцсан ажилтнуудтай холбогдоно уу.

Гуравдагч улсаас Тяньжин боомтоор

Одоогийн байдлаар Синганг боомтод нийт 8300TEU буюу 4000 гаруй чингэлэг, авто-аар гарах 100 орчим чингэлэг хүлээгдэж байна. 11 сарын 1-18 хооронд 27 цуваа галт тэрэг гарсан байна.    

Эрээн –  Замын-Үүдийн авто хил

Эрээний боомтоор өдөрт 350- 400 машин орж байгаа бөгөөд  1-2 өдөр дараалалд хүлээгдэж байна.

Машин хилээр нэвтрэх зөвшөөрлүүд хэвийн олгогдож эхэлсэн тул ачаа тээвэр хийх машины олдоц сайжирч ачаа бараа хүлээлэггүй ачигдаж эхлээд байна.

 

Польш – Беларусын авто хилийн байдал

Польш Беларусын хил 2-4 хоногийн оочертой байна. Латви – Беларусын хил 5-7 хоногийн оочертой, гааль нь нэмэлт бичиг
баримтууд шаардаж, машин бүрийг удаан хяналтаар оруулж байгаа. Литва – Беларусын хил 4-5 хоногийн оочертой байна. 

 

Алтанбулаг боомт өдөр бүр 24 цагаар ажиллана.

УБТЗ

2024 оны эхнээс 11-р сарын 15-нийг өдрийг хүртэл “УБТЗ” ХНН 28.8 сая тонн ачаа тээвэрлээд байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 862.5 мянган тонноор илүү байгаа бол ачилт мөн хугацаанд 20.8 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 431.1 мянган тонноор илүү байна.

Оны эхнээс нийт 2777 чингэлгийн галт тэрэг манай улсын нутгаар дамжин өнгөрсөн нь өмнөх оны мөн үеэс 147 галт тэргээр илүү байна.
Өнгөрсөн 7 хоногийн галт тэрэг солилцоог авч үзвэл  Замын-Үүд – Эрээн өртөөний өргөн царигаар хоногт дунджаар 16 галт тэрэг буюу 754.1 вагон өгсөн бол15.7 галт тэрэг буюу 728.5 вагон авсан байна.

Харин нарийн царигаар хоногт дунджаар 6.5 галт тэрэг буюу 363.1 вагон авч, 6.4 галт тэрэг буюу 348.1 вагон өгчээ. Тэгвэл Наушки- Сүхбаатар өртөөгөөр хоногт дунджаар 6.8 галт тэрэг буюу 292.4 вагон өгч, 6.7 галт тэрэг буюу 309.1 вагон авсан байна.

ГААЛЬ:

Импортын бараа эргэлт, гаалийн байгууллагын ачаалал нэмэгдэж байгаатай уялдуулан Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн хурлаас Япон улсаас импортлогдож буй БТКУС-ын 8703 зүйлд хамаарах суудлын зориулалтай автомашины гаалийн мэдүүлгийг цаасаар хэвлэдэг ажлыг цахимжуулах шийдвэр гаргасан байна.

Тус шийдвэрийн дагуу 2025 оны 01-р сарын 01-ээс эхлэн гаалийн байгууллага автомашины гаалийн мэдүүлгийг цаасан хэлбэрээр хэвлэхгүй болжээ.

Гаалийн мэдүүлгийг хэвлэх шаардлагатай тохиолдолд автомашин эзэмшигч нь E-Mongolia, ХУР-ДАН системээс өөрөө хэвлэх эсхүл гаалийн зуучлагч байгууллагаас хэвлүүлж авах бөгөөд гаалийн бүрдүүлэлт хийсэн автомашины цаасан архивыг мэдүүлэгч аж ахуйн нэгж болон гаалийн зуучлагч байгууллагад шилжүүлэх боломжтой аж.

Олон улсын далайн боомтуудын хуваарь түүнтэй холбоотой мэдээлэл:

Дараахи ОУ-н боомтууд дээр усан онгоц хуваарь хойшилж байна:

1. Индонезын Panjang боомт 14 хоногоор, Telukbayur боомт 6 хоногоор, Makassar боомт 8 хоногоор хуваарь хойшилж байна.

2. Австралийн Townsville боомт 32 хоногоор, Hobart боомт 40 хоногоор, Bell Bay боомт 18 хоногоор хуваарь хойшилж байна.

3. АНУ-н Jacksonville боомт 13 хоногоор, Savannah боомт 6 хоногоор, Chicago боомт 6 хоногоор хуваарь хойшилж байна.

4. Италийн Civitavecchia боомт 8 хоногоор, Cagliari боомт 20 хоногоор, Genova боомт 9 хоногоор хуваарь хойшилж байна.

5. Малайзын Miri боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна.

6. Энэтхэгийн Mangalore боомт 14 хоногоор хуваарь хойшилж байна.  

7. Хятадын Chongqing боомт 21 хоногоор хуваарь хойшилж байна.

8. Туркын Iskenderun боомт 11 хоногоор, Gebze боомт 6 хоногоор, Aliaga боомт 10 хоногоор, Gemlik боомт 9 хоногоор хуваарь хойшилж байна.

9. Өмнөд Африкын Durban боомт 9 хоногоор, Cape town боомт 6 хоногоор хуваарь хойшилж байна.

10. Германы Bremen боомт 16 хоногоор хуваарь хойшилж байна.

11. Бразилын Navegantes боомт 12 хоногоор, Manaus боомт 9 хоногоор, Itacoatiara боомт 16 хоногоор, Porto Seguro боомт 21 хоногоор, Salvador боомт 49 хоногоор, Rio Grande боомт 9 хоногоор, Suape боомт 7 хоногоор, Itaguai боомт 69 хоногоор, Rio De Janeiro боомт 11 хоногоор, Pecem боомт 31 хоногоор хуваарь хойшилж байна.

12. Арабын нэгдсэн Эмират улсын Ajman боомт 7 хоногоор, Khor Fakkan боомт 6 хоногоор  хуваарь хойшилж байна.

13. Алжир улсын Bejaia боомт 26 хоногоор, Oran боомт 25 хоногоор хуваарь хойшилж байна.

14. Шведын Halmstad боомт 14 хоногоор хуваарь хойшилж байна.

15. Панам улсын Cristobal боомт 16 хоногоор, Manzanillo боомт 9 хоногоор хуваарь хойшилж байна.

16. Өмнөд Солонгос улсын Wando боомт 19 хоногоор хуваарь хойшилж байна.

Дэлхийн бусад боомтууд хэвийн буюу 5 хүртэл хоногоор усан онгоцны хуваарь хойшилж байна.

Хүүгүй тээврийн  дараа төлбөрт үйлчилгээг ашигласанаар та өөрийн бизнесийг өргөжүүлэх боломжтой, та яараарай бид яарч байна. 🙂

Монложистикс ВОРЛДВАЙД ХХК нь үнэнч харилцагч нартаа зориулсан тээврийн салбарын анхдагч LOYALTY  хөтөлбөрийг хэрэгжүүлсээр байна.

Та ложистикийн зөвлөхтэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. 

Related Post

LOGISTICS IN MONGOLIA

TweetShareSharePin0 Shares

LOGISTICS IN MONGOLIA

TweetShareSharePin0 Shares

11-р сарын 11-ний байдлаар Замын-Үүд шилжүүлэн ачих ангийн талбайд 203 импортын ачаатай чингэлэг байна.

TweetShareSharePin0 Shares

Monlogistics Group is committed to the following four policies as part of its Quality Management System

TweetShareSharePin0 Shares

Brochure download


    This will close in 0 seconds