11-р сарын 11-ний байдлаар Замын-Үүд шилжүүлэн ачих ангийн талбайд 203 импортын ачаатай чингэлэг байна.

Эрээн – Замын-Үүд хооронд тээвэр хийдэг машины зардал хүйтний улирал болон баярын өдрүүдтэй холбоотойгоор нэмэгддэг тул та бүхэн татан авалтуудаа хугацаа алдалгүй тээвэрлүүлэхийг зөвлөж байна. 

 

 

Монложистикс Ворлдвайд компани БНХАУ – н бүх хотуудаас түүвэр болон бүтэн машин ачаа тээврийг тогтмол зохион байгуулж байна.

Гуравдагч улсаас Тяньжин боомтоор

Одоогийн байдлаар Синганг боомтод нийт 9000TEU буюу 4500 гаруй чингэлэг, автоор гарах 600 орчим чингэлэг хүлээгдэж байна. 11 сарын 1-12 хооронд 14 цуваа галт тэрэг гарсан байна.            

Эрээн –  Замын-Үүдийн авто хил

Эрээний боомтоор өдөрт 350- 400 машин орсон хэвээр байгаа ч  4-6 өдөр очерлож байна.

Гааль 24 н цагаар ажиллаж эхлэх хүртэл машины зардал буурах төлөвгүй байна

Эрээнд Хятадын транзит ачаа тээвэрлэж ирсэн 500 орчим машин гаалийн хашаа руу орохоор оочерлож байна, гаалийн хашаанд Хятад машинаас бууж Монгол машин орж ачихыг хүлээж байгаа 200 орчим чингэлэг хүлээж байна.

Польш – Беларусын авто хилийн байдал

Польш Беларусын хил 2-4 хоногийн оочертой байна. Латви – Беларусын хил 5-7 хоногийн оочертой, гааль нь нэмэлт бичиг баримтууд шаардаж, машин бүрийг удаан хяналтаар оруулж байгаа.

Литва – Беларусын хил 4-5 хоногийн оочертой байна.

Алтанбулаг боомт өдөр бүр 24 цагаар ажиллана.

УБТЗ

10-р сарын 01-31-ний хооронд Улаанбаатар хот дахь гаалийн хяналтын бүсүүдэд 3543 импортын ачаатай чингэлэг буулгасан байна.

10-р сарын 01-31-ний хооронд Хятадын төмөр замаас 2706 импортын ачаатай чингэлэг хүлээн авсан байна.

11-р сарын 11-ний байдлаар Замын-Үүд шилжүүлэн ачих ангийн талбайд 203 импортын ачаатай чингэлэг байна.

ГААЛЬ:

ОХУ-тай “Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр” байгуулна.

2024 оны 10 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд ОХУ-ын Москва хотод зохион байгуулагдсан “Олон улсын гаалийн форум-2024”-ын үеэр оролцогчид Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж /эдийн засгийн итгэмжлэгдсэн оператор/-ийн харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрийг байгуулахад онцгой анхаарал хандуулсан байна.

“Гаалийн асуудлаар хамтран ажиллах тухай МУ-ын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 1993 онд байгуулснаар шинэ үеийн Монгол-Оросын гаалийн байгууллагуудын хамтын ажиллагааны үндэс суурь тавигдаж эдүгээ хүртэл үргэлжлэн хөгжиж байгаа ба манай улсын хувьд 2025 онд ОХУ-тай “Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр”-ийг байгуулахаар төлөвлөж байна.

Энэхүү хэлэлцээр нь хоёр орны аж ахуйн нэгж, иргэд хилийн боомт, гааль дээр зарцуулах хугацаа, зардлыг бууруулах ач холбогдолтой юм.

 

Эх сувалж: ГЕГ

Олон улсын далайн боомтуудын хуваарь түүнтэй холбоотой мэдээлэл:

Дараахи ОУ-н боомтууд дээр усан онгоц хуваарь хойшилж байна:

1. Мексикийн Lazaro Cardenas боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна.

2. Австралийн Townsville боомт 32 хоногоор, Hobart боомт 40 хоногоор хуваарь хойшилж байна.

3. АНУ-н Long Beach боомт 8 хоногоор, Chicago боомт 10 хоногоор, Philadelphia боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна.

4. Италийн Civitavecchia боомт 8 хоногоор, Cagliari боомт 20 хоногоор, Napoli боомт 14 хоногоор хуваарь хойшилж байна.

5. Малайзын Bintulu боомт 8 хоногоор, Miri боомт 22 хоногоор хуваарь хойшилж байна.

6. Энэтхэгийн Mangalore боомт 14 хоногоор, Tuticorin боомт 9 хоногоор хуваарь хойшилж байна.  

7. Хятадын Wuhu боомт 17 хоногоор, Wuhan боомт 12 хоногоор, Zhaoqing боомт 32 хоногоор хуваарь хойшилж байна.

8. Туркын Yarimca боомт 8 хоногоор хуваарь хойшилж байна.

9. Өмнөд Африкын Durban боомт 8 хоногоор, Cape town боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна.

10. Германы Hamburg боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна.

11. Бразилын Navegantes боомт 8 хоногоор, Manaus боомт 14 хоногоор, Itacoatiara боомт 16 хоногоор, Porto Seguro боомт 21 хоногоор, Salvador боомт 21 хоногоор, Rio Grande боомт 14 хоногоор, Suape боомт 24 хоногоор, Itaguai боомт 69 хоногоор хуваарь хойшилж байна.

12. Арабын нэгдсэн Эмират улсын Ras Al Khaimah боомт 16 хоногоор, Abu Dhabi боомт 7 хоногоор  хуваарь хойшилж байна.

13. Алжир улсын Bejaia боомт 19 хоногоор, Alger боомт 9 хоногоор хуваарь хойшилж байна.14. Шведын Halmstad боомт 14 хоногоор хуваарь хойшилж байна.

15. Панам улсын Rodman боомт 6 хоногоор хуваарь хойшилж байна.

16. Өмнөд Солонгос улсын Wando боомт 19 хоногоор хуваарь хойшилж байна.

17. Австри улсын Wien боомт 8 хоногоор хуваарь хойшилж байна.

 

Дэлхийн бусад боомтууд хэвийн буюу 5 хүртэл хоногоор усан онгоцны хуваарь хойшилж байна.

Хүүгүй тээврийн  дараа төлбөрт үйлчилгээг ашигласанаар та өөрийн бизнесийг өргөжүүлэх боломжтой, та яараарай бид яарч байна. 🙂

Монложистикс ВОРЛДВАЙД ХХК нь үнэнч харилцагч нартаа зориулсан тээврийн салбарын анхдагч LOYALTY  хөтөлбөрийг хэрэгжүүлсээр байна.

Та ложистикийн зөвлөхтэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. 

Related Post

LOGISTICS IN MONGOLIA

TweetShareSharePin0 Shares

Машин хилээр орох зөвшөөрлүүд хэвийн олгогдож эхэлсэн байна.

TweetShareSharePin0 Shares

LOGISTICS IN MONGOLIA

TweetShareSharePin0 Shares

Monlogistics Group is committed to the following four policies as part of its Quality Management System

TweetShareSharePin0 Shares

Brochure download


    This will close in 0 seconds