ЗГ – ын хуралдаанаар 11 сарын 5 -ий өдрөөс D зөвшөөрлийн бичиг олгохоор боллоо.

ЗГ-ын хуралдаанаар 2024 оны МУ болон БНХАУ ачаа тээврийн тогтмол бус D бичиг дуусч олгох боломжгүй болсон талаар хэлэлцсэн бөгөөд дараахь шийдвэр гарсан байна.

  • 2024 оны 10 – р сард хугацаа нь дууссан болон 11 р сар 12 р сард хугацаа нь дуусах С төрлийн зөвшөөрлийн бичиг 2024.12.31 ний өдөр хүртэл хэвийн явна.
  • 2024.11.05 ний өдрөөс эхлэн D төрлийн зөвшөөрлийн бичиг олгож эхлэх болсныг мэдэгдэж байна.

 

Эх сурвалж: Авто тээврийн үндэсний төв

Гуравдагч улсаас Тяньжин боомтоор

Одоогийн байдлаар Синганг боомтод нийт 7800TEU буюу 3900 гаруй чингэлэг, автоор гарах 300 орчим чингэлэг хүлээгдэж байна. 11 сарын 1-5 хооронд 6 цуваа галт тэрэг гарсан байна.      

Эрээн –  Замын-Үүдийн авто хил

Эрээний боомтоор өдөрт 350- 400 машин орсон хэвээр байгаа ч  4-6 өдөр очерлож байна.  Машины олдоц багассанаас үүдэн тээврийн хөлс нэмэгдээд байна. C,D төрлийн зөвшөөрөл олгож эхэлсэн ч гааль 24н цагаар ажиллаж эхлэх хүртэл машины зардал буурах төлөвгүй байна. 
Эрээнд Хятадын транзит ачаа тээвэрлэж ирсэн 500 орчим машин гаалийн хашаа руу орохоор оочерлож байна, гаалийн хашаанд Хятад машинаас бууж Монгол машин орж ачихыг хүлээж байгаа 500 орчим чингэлэг хүлээж байна.

Польш – Беларусын авто хилийн байдал

Польш Беларусын хил 2-4 хоногийн оочертой байна. Латви – Беларусын хил 5-7 хоногийн оочертой, гааль нь нэмэлт бичиг баримтууд шаардаж, машин бүрийг удаан хяналтаар оруулж байгаа. Литва – Беларусын хил 4-5 хоногийн оочертой байна. 

Алтанбулаг боомт өдөр бүр 24 цагаар ажиллана.

УБТЗ

2024 оны эхнээс 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Ази-Европыг  холбосон УБТЗ-ын гол замаар дамжин өнгөрөх 2607 чингэлэгтэй галт тэрэг аялсан нь өмнөх оны мөн үеэс 191 галт тэргээр илүү байна. 

ГААЛЬ:

Амьтан болон ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг экспортод гаргахад олон улсын конвенцийн дагуу гаалийн байгууллагаас экспортын гэрчилгээ олгодог.

Энэхүү экспортын гэрчилгээ олгох үйл ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Стандарт, хэмжил зүйн газар, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Мал эмнэлгийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар гэсэн байгууллагууд оролцдог.

Эдгээр байгууллагууд тус тусын сайтаар бичиг баримтуудыг хүлээн авч шийдвэрлэхэд өмнө нь ажлын 8-16 хоног зарцуулдаг байсан бол одоо бизнес эрхлэгчид цахим нэгдсэн системд нэг л удаа хандаж хүсэлтээ өгөөд ажлын 8 цагийн дотор 98% шийдвэрлүүлж байна. Мөн гаалийн байгууллага импортын гэрчилгээний хүсэлтийг caps.gaali.mn сайтаараа хүлээн авч ажлын 8 цагийн дотор 98%-ийг нь шийдвэрлэж байна.

Эх сурвалж: ГЕГ-ын Хорио цээрийн хэлтэс

Олон улсын далайн боомтуудын хуваарь түүнтэй холбоотой мэдээлэл:

Дараахи ОУ-н боомтууд дээр усан онгоц хуваарь хойшилж байна:

1. Мексикийн Lazaro Cardenas боомт 8 хоногоор, Mazatlan боомт 32 хоногоор, Veracruz боомт 9 хоногоор хуваарь хойшилж байна.

2. Австралийн Townsville боомт 32 хоногоор, Hobart боомт 40 хоногоор, Adelaide боомт 8 хоногоор хуваарь хойшилж байна.

3. АНУ-н Savannah боомт 6 хоногоор, Houston боомт 12 хоногоор, Port Everglades боомт 8 хоногоор, Saint Paul боомт 24 хоногоор, Philadelphia боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна.

4. Италийн Genova боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна.

5. Малайзын Sandakan боомт 15 хоногоор, Miri боомт 7 хоногоор, Kota Kinabalu боомт 9 хоногоор, Tawau боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна.

6. Энэтхэгийн Pithampur боомт 8 хоногоор, Mangalore боомт 14 хоногоор, Ennore боомт 8 хоногоор, Kochi боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна.  

7. Хятадын Fuzhou боомт 20 хоногоор, Mafang боомт 17 хоногоор, Chongqing боомт 20 хоногоор хуваарь хойшилж байна.

8. Туркын Gemlik боомт 28 хоногоор, Aliaga боомт 13 хоногоор хуваарь хойшилж байна.

9. Өмнөд Африкын Durban боомт 8 хоногоор, Cape town боомт 8 хоногоор, Coega боомт 14 хоногоор хуваарь хойшилж байна.

10. Германы Hamburg боомт 8 хоногоор хуваарь хойшилж байна.

11. Бразилын Rio De Janeiro боомт 15 хоногоор, Manaus боомт 14 хоногоор, Itacoatiara боомт 16 хоногоор, Porto Seguro боомт 21 хоногоор, Salvador боомт 23 хоногоор хуваарь хойшилж байна.

12. Арабын нэгдсэн Эмират улсын Ras Al Khaimah боомт 16 хоногоор  хуваарь хойшилж байна.

13. Алжир улсын Bejaia боомт 20 хоногоор, Skikda боомт 10 хоногоор хуваарь хойшилж байна.

14. Нидерландын Amsterdam боомт 17 хоногоор хуваарь хойшилж байна.

15. Шведын Halmstad боомт 14 хоногоор хуваарь хойшилж байна.

16. Панам улсын Rodman боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна.

17. Өмнөд Солонгос улсын Wando боомт 19 хоногоор хуваарь хойшилж байна.

Хүүгүй тээврийн  дараа төлбөрт үйлчилгээг ашигласанаар та өөрийн бизнесийг өргөжүүлэх боломжтой, та яараарай бид яарч байна. 🙂

Монложистикс ВОРЛДВАЙД ХХК нь үнэнч харилцагч нартаа зориулсан тээврийн салбарын анхдагч LOYALTY  хөтөлбөрийг хэрэгжүүлсээр байна.

Та ложистикийн зөвлөхтэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. 

Related Post

LOGISTICS IN MONGOLIA

TweetShareSharePin0 Shares

Машин хилээр орох зөвшөөрлүүд хэвийн олгогдож эхэлсэн байна.

TweetShareSharePin0 Shares

LOGISTICS IN MONGOLIA

TweetShareSharePin0 Shares

11-р сарын 11-ний байдлаар Замын-Үүд шилжүүлэн ачих ангийн талбайд 203 импортын ачаатай чингэлэг байна.

TweetShareSharePin0 Shares

Brochure download


    This will close in 0 seconds