Ачаа тээврийн тогтмол бус D бичиг дууссан тул олгох боломжгүй байна.

2024 оны Монгол улс болон БНХАУ – н ачаа тээврийн тогтмол бус D бичиг дууссан тул олгох боломжгүй байна.

10 дугаар сарын 30-ны ЗГ-ын хуралдаанаар дээрхи асуудал хэлэлцэгдэх бөгөөд хэрхэн шийдвэрлэгдсэн талаар бид эргэн мэдээллэх болно.

Гуравдагч улсаас Тяньжин боомтоор

Одоогийн байдлаар Синганг боомтод нийт 7600TEU буюу 3800 гаруй чингэлэг, автоор гарах 220 чингэлэг хүлээгдэж байна. 10 сарын 1-29 хооронд 35 цуваа галт тэрэг гарсан байна.            

Эрээн –  Замын-Үүдийн авто хил

Эрээний боомтоор өдөрт 400 машин орж байна Эрээний боомт руу орохдоо 4-6 өдөр болж очерлож байна.

Машины олдоц багассанаас үүдэн тээврийн хөлс нэмэгдээд байна.

Эрээнд Хятадын транзит ачаа тээвэрлэж ирсэн 500 орчим машин гаалийн хашаа руу орохоор оочерлож байна, гаалийн хашаанд Хятад машинаас бууж Монгол машин орж ачихыг хүлээж байгаа 600 орчим чингэлэг хүлээж байна. Синганаас гарахаар 200 орчим машин оочерлож байна.

Польш – Беларусын авто хилийн байдал

Польш Беларусын хил 3-4 хоногийн оочертой байна. Латви – Беларусын хил 4-5 хоногийн оочертой, гааль нь нэмэлт бичиг баримтууд шаардаж, машин бүрийг удаан хяналтаар оруулж байгаа. Литва – Беларусын хил 4-5 хоногийн оочертой байна.

Алтанбулаг боомт өдөр бүр 24 цагаар ажиллана.

ГААЛЬ:

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024.09.12-ны өдрийн А/698 дугаартай тушаалаар шинэчлэн батлагдсан “Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журам”-ын онцлох зүйл заалтууд

Доорх төрлийн химийн бодис, химийн бодис агуулсан бүтээгдэхүүнийг импортлоход тусгай зөвшөөрөл шаардагдахгүй. Үүнд:

·        Судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах 1 литр эсвэл 1 кг болон түүнээс бага савлагаатай, нийт хэмжээ 25 кг-аас ихгүй, “Монгол Улсад ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодисын жагсаалт” болон “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д ороогүй бодис, урвалж, тэжээлт орчин, стандарт бодис;

·        Барилгын материалын норматив, стандарт шаардлага хангасан гэрчилгээтэй, үйлдвэрлэгчийн савлагаатай барилгын будаг, лак, цавуу, эмульс, чигжээс, шаваас;

·        Барилга байгууламж, ахуйн хэрэглээнд шууд хэрэглэх зориулалттай, стандартын шаардлага хангасан, үйлдвэрлэгчийн савлагаатай, хаяг, шошго, лац бүхий галын хор;

·        Барилгын бүтээц, шугам хоолой, дулаалгын материал үйлдвэрлэх зориулалттай, удаан задардаг органик бохирдуулагч агуулаагүй полимер түүхий эд болон бетоны чанар сайжруулах, бэхжүүлэх зориулалттай  нэмэлтээр ашиглах бэлдмэл;

·        Шахсан хий бүхий ахуйн зориулалттай асаагуур;

·        Жижиглэн борлуулах зориулалтаар савлагдсан ахуйн зориулалттай 2000 мл, эсхүл 2000 граммаас бага хэмжээтэй уусгагч, хэвлэлийн хор, будаг, фото зургийн хор болон үйлдвэрлэгчийн савлагаа, чанарын гэрчилгээтэй, стандартын шаардлага хангасан хаяг шошготой хэвлэлийн үйлдвэрлэлд шууд хэрэглэх зориулалттай цавуу, будаг, лак;

·        Шохойн чулуу, боловсруулсан шохой, гипс, каолин, бентонит, цеолит, графит, цахиурын исэл буюу кварц, антрацит, идэвхжүүлсэн нүүрс, ус шүүх, цэвэрлэх зориулалттай анионит, катионитууд, гангийн үйлдвэрлэлд ашиглах чанар сайжруулагч төмрийн хайлшууд;

·        Үйлдвэрлэгчийн савлагаа, чанарын гэрчилгээтэй, стандартын шаардлага хангасан хаяг шошготой, шууд хэрэглэх зориулалттай химийн бодис агуулсан ахуйн болон  гоо сайхны бүтээгдэхүүнүүд;

·        Бүх төрлийн савлагаатай ахуйн зориулалттай угаалга, цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд;

·        Үйлдвэрлэлийн зориулалттай ашиглах өнгө, үнэр оруулагч, нунтаг экстракт, желатин, декстрин,  цардуул, ундааны нүүрсхүчлийн хий, эрдсийн гаралтай чийг татагч зэрэг бүтээгдэхүүнүүд;

·        Үйлдвэрлэгчийн савлагаатай, стандартын шаардлага хангасан хаяг, шошго, бүхий ахуйн зориулалтаар ашиглах 70 болон түүнээс бага хувийн этилийн спирт, ариутган халдваргүйжүүлэх зориулалттай бусад химийн бодис бэлдмэл агуулсан гар халдваргүйжүүлэгч бодис, бүтээгдэхүүн;

·        Үйлдвэрлэгчээс тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг шалгах, тохируулах зориулалттай, тухайн тоног төхөөрөмжтэй хамт импортлогдож байгаа нийт хэмжээ нь 25 кг эсвэл 25 литрээс ихгүй, “Монгол Улсад ашиглахыг хориглосон болон хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д ороогүй химийн хорт болон аюултай бодис;

·        Арьс шир, ноос ноолуур угаах зориулалттай, бүх төрлийн савлагаатай гадаргуугийн идэвхт бодис, бэлдмэл;

·        Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодол үйлдвэрлэх зориулалттай анхдагч төлөвт байгаа полиэтилен, полиэтилентерефталат, полипропилен, поликарбонат;

·        Энэхүү журмын 2.2.1 дэх заалт нь химийн хорт болон аюултай бодисын тусгай зөвшөөрөл бүхий судалгаа, шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдэд хамаарах бөгөөд нэг жилд импортлох бодисуудын нийт хэмжээ нь 100 кг-аас ихгүй байна.

 

Эх сурвалж: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

Олон улсын далайн боомтуудын хуваарь түүнтэй холбоотой мэдээлэл:

1. Мексикийн Lazaro Cardenas боомт 15 хоногоор, Mazatlan боомт 32 хоногоор хуваарь хойшилж байна.
2. Австралийн Townsville боомт 32 хоногоор, Hobart боомт 40 хоногоор хуваарь хойшилж байна.
3. АНУ-н New York боомт 6 хоногоор, Miami боомт 9 хоногоор, Newark боомт 17 хоногоор, Chicago боомт 7 хоногоор, Boston боомт 8 хоногоор хуваарь хойшилж байна.
4. Италийн Venezia боомт 7 хоногоор, Bari боомт 8 хоногоор хуваарь хойшилж байна.
5. Малайзын Sandakan боомт 15 хоногоор, Miri боомт 7 хоногоор, Kota Kinabalu боомт 13 хоногоор хуваарь хойшилж байна.
6. Энэтхэгийн Pithampur боомт 8 хоногоор, Mangalore боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна.
7. Хятадын Fuzhou боомт 9 хоногоор хуваарь хойшилж байна.
8. Вьетнамын SP ITC боомт 18 хоногоор хуваарь хойшилж байна.
9. Өмнөд Африкын Durban боомт 7 хоногоор, Cape town боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна.
10. Германы Worms боомт 12 хоногоор хуваарь хойшилж байна.
11. Бразилын Itapoa боомт 6 хоногоор, Manaus боомт 9 хоногоор, Itacoatiara боомт 10 хоногоор, Porto Seguro боомт 17 хоногоор, Manaus боомт 9 хоногоор, Salvador боомт 23 хоногоор хуваарь хойшилж байна.
12. Арабын нэгдсэн Эмират улсын Ras Al Khaimah боомт 16 хоногоор хуваарь хойшилж байна.
13. Филиппин улсын Subic Bay боомт 14 хоногоор хуваарь хойшилж байна.
14. Алжир улсын Bejaia боомт 16 хоногоор, Alger боомт 13 хоногоор хуваарь хойшилж байна.
15. Нидерландын Amsterdam боомт 17 хоногоор, Rotterdam боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна.
16. Тайландын Sriracha боомт 11 хоногоор хуваарь хойшилж байна.
17. Шведын Goteborg боомт 7 хоногоор, Halmsad боомт 14 хоногоор хуваарь хойшилж байна.
18. Панам улсын Rodman боомт 17 хоногоор, Manzanillo боомт 9 хоногоор хуваарь хойшилж байна.
19. Японы Shibushi боомт 16 хоногоор хуваарь хойшилж байна.

Дэлхийн бусад боомтууд хэвийн буюу 5 хүртэл хоногоор усан онгоцны хуваарь хойшилж байна.

Хүүгүй тээврийн  дараа төлбөрт үйлчилгээг ашигласанаар та өөрийн бизнесийг өргөжүүлэх боломжтой, та яараарай бид яарч байна. 🙂

Монложистикс ВОРЛДВАЙД ХХК нь үнэнч харилцагч нартаа зориулсан тээврийн салбарын анхдагч LOYALTY  хөтөлбөрийг хэрэгжүүлсээр байна.

Та ложистикийн зөвлөхтэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. 

Related Post

LOGISTICS IN MONGOLIA

TweetShareSharePin0 Shares

Машин хилээр орох зөвшөөрлүүд хэвийн олгогдож эхэлсэн байна.

TweetShareSharePin0 Shares

LOGISTICS IN MONGOLIA

TweetShareSharePin0 Shares

11-р сарын 11-ний байдлаар Замын-Үүд шилжүүлэн ачих ангийн талбайд 203 импортын ачаатай чингэлэг байна.

TweetShareSharePin0 Shares

Brochure download


    This will close in 0 seconds