Одоогийн байдлаар 1400 орчим машины дараалал үүсээд байна.

Замын Үүд – Эрээний боомтын нөхцөл байдал хүнд хэвээр байгаа ба одоогийн байдлаар 50 машинтай 28 эгнээ бүхий дараалал үүсээд байна. 

Үүнээс үүдэн тээврийн хөлс огцом нэмэгдэхэд хүрч байна.

Гуравдагч улсаас Тяньжин боомтоор

Одоогийн байдлаар Синганг боомтод нийт 8800TEU буюу 4000 гаруй чингэлэг, авто замаар гарах 700 гаруй чингэлэг хүлээгдэж байна. 10 сарын 1-22 хооронд 28 цуваа галт тэрэг гарсан байна.               

Эрээн –  Замын-Үүдийн авто хил

Замын-Үүдэд өнөөдрийн байдлаар 50 машинтай 28 эгнээ бүхий дараалал үүсээд байна. Өдөрт 8 эгнээ буюу 400 машин орж байгаа ч Эрээний боомт руу орохдоо 2-3 өдөр очерлож байна. Үүнээс үүдэн Эрээн дахь бэлэн машины олдоц багасч тээврийн хөлс огцом нэмэгдэхэд хүрч байна.  

Эрээнд Хятадын транзит ачаа тээвэрлэж ирсэн 800 орчим машин гаалийн хашаа руу орохоор очерлож байна. Гаалийн хашаанд Хятад машинаас бууж Монгол машин орж ачихыг хүлээж байгаа 1000 орчим чингэлэг хүлээж байгаа бол Синганаас гарахаар 200 орчим машин оочерлож байна.

Польш – Беларусын авто хилийн байдал

Польш Беларусын хил 3-4 хоногийн оочертой байна. Латви – Беларусын хил 4-5 хоногийн оочертой, гааль нь нэмэлт бичиг баримтууд шаардаж, машин бүрийг удаан хяналтаар оруулж байгаа. Литва – Беларусын хил 4-5 хоногийн оочертой байна.

Алтанбулаг боомт өдөр бүр 24 цагаар ажиллана.

УБТЗ

Хүйтний улирал эхэлж байгаа энэ цаг үед нийслэл болон томоохон хотуудын Дулааны цахилгаан станцуудын нүүрсний нөөцийг нэмэгдүүлэхэд “Улаанбаатар төмөр зам” ХНН анхаарч, өөрийн эзэмшлийн 1800 шахам вагоныг эрчим хүчний нүүрсний тээвэрт явуулж байна.

Мөн нийслэлийн иргэд аж ахуйн нэгжүүдийн дулааны хэрэгцээнд шаардлагатай  сайжруулсан шахмал түлшний түүхий эдийг саадгүй тээвэрлэхэд  онцгой анхааран ажиллаж байна.

2024 оны эхнээс өнөөдрийг хүртэл 431 мянган тонн шахмал түлшний түүхий эд-мидлинг тээвэрлээд байгаа бөгөөд уг тээврийг  “Монголын төмөр зам” ТӨХК-ийн 115 вагон, “Таван толгой төмөр зам” ХХК-ийн 100 вагоноор  тээвэрлэлтийг зохион байгуулж байна. Зүүнбаян өртөөнөөс Баян зөрлөг буюу Зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр хүртэлх тээвэрлэлтийг “УБТЗ” ХНН хатуу хуваарийн дагуу зохион байгуулж байна.

ГААЛЬ:

ГААЛИЙН УХААЛАГ ГАРЦЫН СИСТЕМ

ГЕГ-аас зарим хилийн боомтууд болон гаалийн хяналтын бүсүүдийг “Ухаалаг гарц”-аар тоноглох үйл ажиллагаа шат дараатайгаар явагдаж байна:

  •  2022 онд анх Шивээхүрэн боомтод ухаалаг гарцын ажил хийгдсэн.
  • Одоогийн байдлаар Шивээхүрэн, Гашуунсухайт, Замын-Үүд боомтууд ухаалаг гарцын системээр бүрэн тоноглогдсон ба үйл ажиллагаандаа ашиглаад ажил нь жигдэрсэн байна.
  •  2024 оны сүүл 2025 оны эхээр Ханги боомт ухаалаг гарцаар иж бүрэн тоноглох ажил эхэлнэ.
  •  2025 онд Азийн Хөгжлийн Банк болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Алтанбулаг, Боршоо, Баянхошуу, Бичигт боомтуудад ухаалаг гарцаар шинээр тоноглох ажил хийгдэнэ.

Ухаалаг гарц нь олон давуу талтай:

  •  Ухаалаг гарцын систем нь улсын хилээр нэвтэрч буй тээврийн хэрэгслийг хүний оролцоогүйгээр бүртгэдэг учраас хилийн боомтуудад хүн хүчний дутагдалтай байгаа энэ үед хүний нөөцийг хяналт шалгалтандаа зөв зохион байгуулах боломж бүрдэнэ.
  •  Хилийн боомтуудын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хурд нэмэгдэнэ.
  •  Хяналт шалгалтыг оновчтой, зөв зохион байгуулах нөхцөл бүрдэнэ.

ГЕГ-ын Шуурхай хяналтын төв нь ухаалаг гарцыг хяналт шалгалтын өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглаж байгаа байдалд шууд, real-time байдлаар хяналт тавьдаг байна.

Эх сурвалж: ГЕГ-ын дэргэдэх Шуурхай хяналтын төв

Олон улсын далайн боомтуудын хуваарь түүнтэй холбоотой мэдээлэл:

1. Францын Bordeaux боомт 7 хоногоор, Montoir боомт 26 хоногоор хуваарь хойшилж байна.

2. Австралийн Townsville боомт 32 хоногоор, Hobart боомт 30 хоногоор хуваарь хойшилж байна.3. АНУ-н Memphis боомт 9 хоногоор хуваарь хойшилж байна.

4. Италийн Napoli боомт 11 хоногоор, Pozzallo боомт 24 хоногоор, Bari боомт 8 хоногоор хуваарь хойшилж байна.

5. Малайзын Sandakan боомт 15 хоногоор, Bintulu боомт 6 хоногоор, Miri боомт 27 хоногоор, Kota Kinabalu боомт 9 хоногоор хуваарь хойшилж байна.

6. Энэтхэгийн Pithampur боомт 8 хоногоор, Mangalore боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна.  

7. Хятадын Fuzhou боомт 9 хоногоор, Zhaoqing боомт 32 хоногоор, Zhangjiagang боомт 21 хоногоор, Mafang боомт 11 хоногоор хуваарь хойшилж байна.

8. Вьетнамын SP ITC боомт 18 хоногоор хуваарь хойшилж байна.

9. Өмнөд Африкын Durban боомт 4 хоногоор, Cape town боомт 11 хоногоор хуваарь хойшилж байна.

10. Германы Worms боомт 12 хоногоор, Hamburg боомт 4 хоногоор хуваарь хойшилж байна.

11. Бразилын Itapoa боомт 16 хоногоор, Manaus боомт 8 хоногоор, Itaguai боомт 14 хоногоор, Porto Seguro боомт 17 хоногоор, Paranagua боомт 19 хоногоор, Salvador боомт 12 хоногоор хуваарь хойшилж байна.

12. Арабын нэгдсэн Эмират улсын Ras Al Khaimah боомт 16 хоногоор  хуваарь хойшилж байна.

13. Филиппин улсын Subic Bay боомт 14 хоногоор, Manila North Harbour боомт 6 хоногоор хуваарь хойшилж байна.

14. Алжир улсын Bejaia боомт 16 хоногоор, Alger боомт 11 хоногоор, Skikda боомт 27 хоногоор хуваарь хойшилж байна.

15. Нидерландын Amsterdam боомт 17 хоногоор хуваарь хойшилж байна.

16. Тайландын Sriracha боомт 11 хоногоор хуваарь хойшилж байна.

17. Шведын Ronnskar боомт 33 хоногоор, Halmsad боомт 10 хоногоор хуваарь хойшилж байна.

Дэлхийн бусад боомтууд хэвийн буюу 5 хүртэл хоногоор усан онгоцны хуваарь хойшилж байна.

Хүүгүй тээврийн  дараа төлбөрт үйлчилгээг ашигласанаар та өөрийн бизнесийг өргөжүүлэх боломжтой, та яараарай бид яарч байна. 🙂

Монложистикс ВОРЛДВАЙД ХХК нь үнэнч харилцагч нартаа зориулсан тээврийн салбарын анхдагч LOYALTY  хөтөлбөрийг хэрэгжүүлсээр байна.

Та ложистикийн зөвлөхтэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. 

Related Post

LOGISTICS IN MONGOLIA

TweetShareSharePin0 Shares

Машин хилээр орох зөвшөөрлүүд хэвийн олгогдож эхэлсэн байна.

TweetShareSharePin0 Shares

LOGISTICS IN MONGOLIA

TweetShareSharePin0 Shares

11-р сарын 11-ний байдлаар Замын-Үүд шилжүүлэн ачих ангийн талбайд 203 импортын ачаатай чингэлэг байна.

TweetShareSharePin0 Shares

Brochure download


    This will close in 0 seconds