Эрээний боомтоор өдөрт 200 гаруй машин оочиргүй, хэвийн орж, гарч байна.

Гуравдагч улсаас Тяньжин боомтоор

Синганг боомтын терминал дээр нийт 3000TEU одоогийн байдлаар байна. Wujie 3: 1400TEU, Xingang North: 1400TEU, Xingang Port: 200TEU.

2 сарын 1-ээс 2-р сарын 17 хүртэл 24 галт тэрэг гарсан ба энэ сардаа 40-45 галт тэрэг гаргахаар төлөвлөсөн байгаа.

Ойролцоогоор 50 орчим автомашинаар  гарах чингэлэг  Тяньжин боомтоос гарах гээд хүлээлгийн горим дээр байна.

Эрээнд хүлээлтгүйгээр гаргаж байгаа. Энэ нөхцөл байдалд үндэслэн  Сингангаас ойролцоогоор 25 хоногийн дараа,  Синганг боомтоос Замын-Үүд хүртэл тээвэрлэх хугацаа 5 хоног байна.

  

Эрээн –  Замын-Үүдийн авто хил

Эрээний боомтоор өдөрт 200 гаруй машин оочиргүй, хэвийн орж, гарч байна. 

 

Польш – Беларусын авто хилийн байдал

Польш Беларусын хил дээр ачааны бичиг баримт бүгд бэлэн бол 3-5 хоног орчим оочирлож хилээр нэвтэрч байна. Латви – Беларусын хил 4-6 хоногийн оочиртой, Латвийн хилийн гаалийн ажил бага зэргийн удаашралтай байна. Литва – Беларусын хил 4-6 хоногийн оочиртой ба Литвийн хилийн гаалийн ажил мөн бага зэргийн удаашралтай байна. 

 

Алтанбулаг боомт өдөр бүр 24 цагаар ажиллана.

УБТЗ

Чингэлэг тээврийн мэдээлэл:

АБТЭМА гаалийн хяналтын бүсэд импортын ачаатай 157 чингэлэг, хоосон бичиг баримттай буцах-11 чингэлэг. Нийт 168 чингэлэгтэй байна.

Ти ай гаалийн хяналтын бүсэд импортын ачаатай 217 чингэлэг, хоосон бичиг баримттай буцах-99 чингэлэг. Нийт 316 чингэлэгтэй байна.

Амгалан ложистик гаалийн хяналтын бүсэд импортын ачаатай 147 чингэлэг, хоосон бичиг баримттай буцах- 67 чингэлэг. Нийт 214 чингэлэгтэй байна.

ГААЛЬ

 БНХАУ ИМПОРТОЛЖ БУЙ ХӨДӨЛГҮҮРИЙН БАГТААМЖ НЬ 2.5 ЛИТРЭЭС ДЭЭШ АВТОМАШИНЫ ТАРИФЫГ НЭМЭВ.

 БНХАУ-ын нэмэлт тариф “Ford Motor”, “General Motors” компанид үйлчилнэ.

БНХАУ АНУ-аас импортолдог хөдөлгүүрийн багтаамж ихтэй автомашинд ногдуулах 10 хувийн нэмэлт тарифын арга хэмжээ даваа гарагаас хэрэгжиж эхлээд байна.

БНХАУ-ын CCTV-ийн мэдээлснээр 2.5 литрээс дээш хөдөлгүүрийн багтаамжтай автомашин зэрэг бараа, бүтээгдэхүүний импортод нэмэлт 10 хувийн тариф ногдуулахаар болжээ. Ингэснээр энэ төрлийн бүтээгдэхүүний татвар өмнө нь байсан 15 хувиас нэмэгдэж, 25 хувь хүрээд байна.

Хөдөлгүүрийн багтаамж ихтэй автомашины экспортын дүнг аваад үзвэл “General Motors” зэрэг компаниудын БНХАУ-ын зах зээл дээр түнш компаниудтайгаа хамтран үйлдвэрлэдэг автомашинтай харьцуулахад бага байгаа юм.

БНХАУ-ын гаалийн мэдээллээс харахад өнгөрсөн онд АНУ-ын автомашин үйлдвэрлэгчид БНХАУ-д 3.1 тэрбум ам.долларын үнэ бүхий хөдөлгүүрийн багтаамж ихтэй автомашин нийлүүлжээ.

Нэмэлт тариф нь “Ford Motor”, “General Motor” зэрэг АНУ-ын автомашин үйлдвэрлэгчдийг хамрах аж. Хэдий тийм боловч БНХАУ-ын хэрэглэгчид “BYD” зэрэг дотоодын үйлдвэрлэгчдийн цахилгаан автомашины хэрэглээнд аль хэдийн шилжээд байгаа юм.

“General Motor”-ийн БНХАУ-ын зах зээл дэх үйл ажиллагааны зардал нь өнгөрсөн онд таван тэрбум гаруй ам.доллар хүрснийг мэдээлж байв.

Эх сурвалж: Bloomberg

Олон улсын далайн боомтуудын хуваарь түүнтэй холбоотой мэдээлэл:

Дараахи ОУ-н боомтууд дээр усан онгоц хуваарь хойшилж байна:

1. АНУ-ын Savannah боомт 9 хоногоор, Memphis боомт 8 хоногоор, Norfolk боомт 8 хоногоор, Joliet боомт 9 хоногоор хуваарь хойшилж байна.
2. Вьетнамын Vung Tau боомт 14 хоногоор хуваарь хойшилж байна.
3. БХНАУ-ын Qinzhou боомт 19 хоногоор хуваарь хойшилж байна.
4. Арабын Нэгдсэн Эмират улсын Khor Fakkan боомт 8 хоногоор хуваарь хойшилж байна.
5. Канад улсын Cavan боомт 9 хоногоор, St Johns боомт 18 хоногоор хуваарь хойшилж байна.
6. Германы Hamburg боомт 7 хоногоор, Wilhelmshaven боомт 11 хоногоор хуваарь хойшилж байна.
7. Бельги улсын Antwerp боомт 6 хоногоор хуваарь хойшилж байна.
8. Их Британийн London Gateway боомт 7 хоногоор, Port of Groveport боомт 8 хоногоор хуваарь хойшилж байна.
9. Өмнөд Солонгосын Wando боомт 43 хоногоор хуваарь хойшилж байна.
10. Өмнөд Африкийн Cape Town боомт 8 хоногоор хуваарь хойшилж байна.
11. Испани улсын Tenerife боомт 7 хоногоор, Gijon боомт 30 хоногоор хуваарь хойшилж байна.
12. Франц улсын Rouen боомт 10 хоногоор, Bordeaux боомт 6 хоногоор хуваарь хойшилж байна.
13. Турк улсын Aliaga боомт 25 хоногоор, Yarimca боомт 7 хоногоор, Gemlik боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна.
14. Малайз улсын Labuan боомт 14 хоногоор, Sibu боомт 9 хоногоор, Miri боомт 9 хоногоор хуваарь хойшилж байна.
15. Мексик улсын Veracruz боомт 8 хоногоор, Ciudad Del Carmen боомт 11 хоногоор хуваарь хойшилж байна.
16. Гүрж улсын Poti боомт 6 хоногоор хуваарь хойшилж байна.
17. Тайланд улсын Pat Bangkok боомт 13 хоногоор хуваарь хойшилж байна.
18. Бразил улсын Itajai боомт 16 хоногоор, Suape боомт 16 хоногоор, Vila Do Conde боомт 34 хоногоор, Porto Seguro боомт 28 хоногоор хуваарь хойшилж байна.
19. Нидерланд улсын Amsterdam боомт 15 хоногоор, Heusden боомт 20 хоногоор, Delft боомт 23 хоногоор хуваарь хойшилж байна.
20. Португал улсын Sines боомт 19 хоногоор хуваарь хойшилж байна.
21. Итали улсын Trieste боомт 25 хоногоор, Livorno боомт 15 хоногоор хуваарь хойшилж байна.
22. Дани улсын Aarhus боомт 12 хоногоор хуваарь хойшилж байна.
23. Финланд улсын Helsinki боомт 23 хоногоор хуваарь хойшилж байна.
24. Швед улсын Stockholm боомт 10 хоногоор хуваарь хойшилж байна. 

 

Хүүгүй тээврийн  дараа төлбөрт үйлчилгээг ашигласанаар та өөрийн бизнесийг өргөжүүлэх боломжтой, та яараарай бид яарч байна. 🙂

Монложистикс ВОРЛДВАЙД ХХК нь үнэнч харилцагч нартаа зориулсан тээврийн салбарын анхдагч LOYALTY  хөтөлбөрийг хэрэгжүүлсээр байна.

Та ложистикийн зөвлөхтэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. 

Related Post

БНХАУ АНУ-ЫН НҮҮРСЭНД 15%-ИЙН ТАРИФ ТОГТООСНООР МОНГОЛЫН ЭКСПОРТ ӨСӨХ ОРОН ЗАЙ ГАРЧ БАЙНА.

TweetShareSharePin0 Shares

LOGISTICS IN MONGOLIA

TweetShareSharePin0 Shares

БНХАУ-н Цагаан сарын баярын амралт 02-р сарын 06-нд дуусч Хятад улсын дотоодын карго болон бүтэн машины тээвэр эхэлнэ.

TweetShareSharePin0 Shares

БНХАУ-ын Тяньжин боомтод Монгол улсад ирэх импортын ачаатай 2148 чингэлэг байна.

TweetShareSharePin0 Shares

Brochure download


    This will close in 0 seconds