ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТҮҮД 2025.01.01-ЭЭС МӨРДӨГДӨЖ ЭХЭЛЛЭЭ

БНХАУ-н Цагаан сарын баяр 1-р сарын 28-аас 2-р сарын 4 хүртэл үргэлжлэх бөгөөд дотоодын шуудан, авто тээврийн компаниуд баяр эхлэхээс 10-15 хоногийн өмнө тээвэрлэлтээ зогсоодог тул нөхцөл байдалтай уялдуулан татан авалтаа тооцоолохыг хүсье. 

Гуравдагч улсаас Тяньжин боомтоор

Одоогийн байдлаар Синганг боомтод нийт 5200EU буюу 2600 гаруй чингэлэг төмөр замаар гарахаар хүлээгдэж байна. Автоор гарах 50 чингэлэг боомт дээр хүлээгдэж байна. 1 сарын 1-14 хооронд 21 цуваа галт тэрэг гарсан байна.

  

Эрээн –  Замын-Үүдийн авто хил

Эрээний боомтоор өдөрт 750 орчим машин оочергүй орж гарч байна.  Машины олдоц хэвийн байна. Хятадын цагаан сар 1-р сарын 28-аас 2-р сарын 4 хүртэл
үргэлжлэхтэй холбоотойгоор 01/25 -наас 02/10-г хүртэл амрана. Хятадын зарим үйлдвэрүүд 1-р сарын 10-с эхэлж амарч эхлэх мэдээтэй байна. Үйлдвэрүүд амрахтай холбоотой дотоодын шуудан авто тээврийн компаниуд баяраас 10-15 хоногийн өмнө тээвэрлэлтээ зогсоодог гэдгийг анхаарна уу. 

 

Польш – Беларусын авто хилийн байдал

Польш Беларусын хил 3-5 хоногийн оочертой байна. Латви – Беларусын хил 4-6 хоногийн оочертой, Литва – Беларусын хил 4-6 хоногийн оочертой байна.

 

Алтанбулаг боомт өдөр бүр 24 цагаар ажиллана.

УБТЗ

УБТЗ 2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх байдлаар 891,5 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 52,5 мянган тонноор, 618,4 мянган тонн ачаа ачсан нь өмнөх оны мөн үеэс 39,0 мянган тонноор тус тус илүү байна. Мөн хугацаанд дамжин өнгөрөх чингэлгийн 77 галт тэрэг аялсан нь өмнөх оны мөн үеэс 2 галт тэргээр илүү байна.

ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТҮҮД   2025.01.01-ЭЭС МӨРДӨГДӨЖ ЭХЭЛЛЭЭ.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтүүд /2025.01.01-ний өдрөөс эхлэн 2030.12.31-ний өдрийг дуустал хугацаанд дагаж мөрдөнө/
  •  38.4.Газар тариалангийн болон боловсруулах үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжийн иж бүрдэл, трактор, комбайны импортын барааны гаалийн албан татварыг 100 хувь хөнгөлнө.
  • 38.5.Энэ хуулийн 38.4-т заасны дагуу импортоор оруулсан бараанд тухайн онд ногдуулан төлсөн гаалийн албан татварыг дараагийн төсвийн жилийн эхний хагас жилд татвар төлөгчид буцаан олгоно.
  • 38.6.Энэ хуулийн 38.4-т Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.8.1-22.8.8-д заасан салбар хамаарахгүй.
  • 38.7.Энэ хуулийн 38.4-т заасан татварын хөнгөлөлтөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8.1-д заасны дагуу баталсан Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал, түүний тодорхойлолтыг баримтална.

2024 ОНД ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД БОЛОВСРУУЛАХ ШИНЭ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ГААЛИЙН АЛБАН ТАТВАРЫН БУЦААН ОЛГОЛТ
2024 онд хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай шинэ тоног төхөөрөмж импортолсон аж ахуйн нэгж, байгууллагуудын гаалийн албан татварыг Засгийн газрын 2023 оны 107 дугаар тогтоолын дагуу 2025 оны эхний улиралд буцаан олголт авахад хтой холбогдуулан буцаан олголт авахад тавигдах шаардлага, бүрдүүлэх материал болон анхаарах асуудал:
Тавигдах шаардлага:

  •  Тухайн ААН-ийн үндсэн хөрөнгөд бүртгэгдсэн байх
  •  Гаалийн мэдүүлэг дэх хэлцлийн код “330” байх

Бүрдүүлэх материал:

  •  Албан бичгээр хүсэлт гаргах /буцаан авах гаалийн албан татварын дүн, тухайн ААН-ийн дансны дугаар, банкны нэр, утасны дугаар/
  • Мэдүүлгийн хуулбар
  •  ААН-ийн гэрчилгээний хуубар

Анхаарах асуудал:

  •  Мэдүүлэг дэх хэлцлийн код “330”-аас өөр байвал Бүрдүүлэлтийн цахим төвд хандаж нягтлан шалгуулах
  •  Буцаан олголтын материалыг 2025 оны 02-р сарын 15-наас 3-р сарын 20-ны өдрийн хооронд  хүлээн авна.

ЗАМЫН-ҮҮД БООМТОД ТРАНЗИТ ТЭЭВРИЙН ГААЛИЙН УРЬДЧИЛСАН ЦАХИМ МЭДҮҮЛГИЙН СИСТЕМ НЭВТЭРЛЭЭ
Олон улсын Авто тээврийн холбоо/IRU/, Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо, Монголын гаалийн байгууллагын нягт хамтын ажиллагааны үр дүнд гаалийн байгууллагын автоматжуулсан CAIS системд ТИР-ын гаалийн урьдчилсан цахим мэдүүлгийн систем (TIR-EPD буюу TIR-Electronic Pre-Declaration)-ийг уялдуулан холбож нэвтрүүлсэн ба ингэснээр ТИР Конвенцийн хүрээнд тээвэрлэгдэж буй бараа, тээврийн хэрэгслийн хяналтыг сайжруулж, мэдээллийг цахимаар солилцох боломж бүрдсэн байна. Энэхүү программ нь дэлхий даяар ТИР Конвенцид нэгдэж орсон улс орнуудын ТИР горимоор тээвэрлэлт хийж буй компаниуд тухайн программыг үнэ төлбөргүй ашиглаж, тээврийн мэдээллээ гаалийн байгууллагуудад урьдчилан мэдэгдэх программ юм.
ТИР системийг ашиглан БНХАУ-аас эхлэлтэй тээвэрлэлтийг Монголоор дамжуулан дэлхий рүү гаргах гарцыг илүү нээлттэй, саадгүй болгох ажлууд хийгдэж байгаа аж.  Замын-Үүдэд МУ-ын нутаг дэвсгэрт аливаа саад бэрхшээлгүйгээр орох, гарах тусгай ногоон замыг /TIR-EPD Green Lane/ шинээр нээжээ. Монголын тээвэрлэгчид Эрээний талд ТИР-г нээх, тээвэрлэлтийг эхлүүлэх бүрэн боломжтой  ба энэ талаар Эрээний гаалийн зүгээс брокеруудаараа дамжуулан ТИР тээвэрлэлтийг эхлүүлэх боломжийг ханган өгч ажиллах юм байна.

Олон улсын далайн боомтуудын хуваарь түүнтэй холбоотой мэдээлэл:

Дараахи ОУ-н боомтууд дээр усан онгоц хуваарь хойшилж байна:

1.АНУ-ын Tacoma боомт 13 хоногоор, Oakland боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна.

2.Малайз улсын Sibu боомт 10 хоногоор, Tawau боомт 15 хоногоор, Bintulu боомт 10 хоногоор хуваарь хойшилж байна.

3.БНХАУ-ын Qinzhou боомт 13 хоногоор хуваарь хойшилж байна.

4.Тайландын Samut Sakhon боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна.

5.Арабын Нэгдсэн Эмират Улсын Ajman боомт 8 хоногоор хуваарь хойшилж байна.

6.Бразил улсын Paranagua боомт 7 хоногоор, Pecem боомт 14 хоногоор, Porto Seguro боомт 96 хоногоор, Itaguai боомт 28 хоногоор хуваарь хойшилж байна.

7.Шинэ Зеландын Napier боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна.

8.Итали улсын Genova боомт 7 хоногоор, Ancona боомт 15 хоногоор хуваарь хойшилж байна.

9.Колумб улсын Barranquilla боомт 21 хоногоор хуваарь хойшилж байна.

10.Нигери улсын Port Harcourt боомт 28 хоногоор хуваарь хойшилж байна.

11.Марокко улсын Tanger Med боомт 10 хоногоор, Agadir боомт 9 хоногоор хуваарь хойшилж байна.

12.Египтийн Port Said West боомт 13 хоногоор, Port Said боомт 14 хоногоор хуваарь хойшилж байна.

13.Филиппин улсын Subic Bay боомт 11 хоногоор, Batangas боомт 10 хоногоор, Cagayan De Oro боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна.

14.Их Британи улсын Liverpool боомт 7 хоногоор, Port of Groveport боомт 9 хоногоор хуваарь хойшилж байна.

15. Нидерланд улсын Hengelo боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна.

16. Бельги улсын Kapelle Op Den Bos боомт 7 хоногоор, Genk боомт 10 хоногоор, Zeebrugge боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна.

17. Германы Hamburg боомт 8 хоногоор хуваарь хойшилж байна.

18. Канадын Toronto боомт 7 хоногоор, Cavan боомт 8 хоногоор хуваарь хойшилж байна.

19.Турк улсын Istanbul боомт 7 хоногоор, Gemlik боомт 18 хоногоор хуваарь хойшилж байна.

20. Ветьнамын Da Nang боомт 11 хоногоор, Qui Nhon боомт 16 хоногоор хуваарь хойшилж байна.

21. Францын Bordeaux боомт 13 хоногоор, Saint Gratien боомт 15 хоногоор, Port De Bouc боомт 11 хоногоор хуваарь хойшилж байна.

22.ОХУ-ын Novorossiysk боомт 8 хоногоор хуваарь хойшилж байна.

23. Норвегийн Bergen боомт 8 хоногоор хуваарь хойшилж байна.

24. Швед улсын Helsingborg боомт 9 хоногоор, Nol (Ports) боомт 7 хоногоор, Gavle боомт 9 хоногоор хуваарь хойшилж байна.

25.Индонезийн Batam Island боомт 15 хоногоор хуваарь хойшилж байна.

26.Финландын Helsinki боомт 14 хоногоор, Oulu боомт 13 хоногоор хуваарь хойшилж байна.

27.Дани улсын Aarhus боомт 8 хоногоор хуваарь хойшилж байна.

Хүүгүй тээврийн  дараа төлбөрт үйлчилгээг ашигласанаар та өөрийн бизнесийг өргөжүүлэх боломжтой, та яараарай бид яарч байна. 🙂

Монложистикс ВОРЛДВАЙД ХХК нь үнэнч харилцагч нартаа зориулсан тээврийн салбарын анхдагч LOYALTY  хөтөлбөрийг хэрэгжүүлсээр байна.

Та ложистикийн зөвлөхтэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. 

Related Post

LOGISTICS IN MONGOLIA

TweetShareSharePin0 Shares

Үйлдвэрүүд амрахтай холбоотой дотоодын шуудан авто тээврийн компаниуд баяраас 10-15 хоногийн өмнө тээвэрлэлтээ зогсоодог

TweetShareSharePin0 Shares

Хятадын дотоод тээвэр 1 – р сарын дундаас зогсож эхэлнэ.

TweetShareSharePin0 Shares

LOGISTICS IN MONGOLIA

TweetShareSharePin0 Shares

Brochure download


    This will close in 0 seconds