Үйлдвэрүүд амрахтай холбоотой дотоодын шуудан авто тээврийн компаниуд баяраас 10-15 хоногийн өмнө тээвэрлэлтээ зогсоодог

БНХАУ-н Цагаан сарын баяр 1-р сарын 28-аас 2-р сарын 4 хүртэл үргэлжлэх бөгөөд дотоодын шуудан, авто тээврийн компаниуд баяр эхлэхээс 10-15 хоногийн өмнө тээвэрлэлтээ зогсоодог тул нөхцөл байдалтай уялдуулан татан авалтаа тооцоолохыг хүсье. 

Гуравдагч улсаас Тяньжин боомтоор
Одоогийн байдлаар Синганг боомтод нийт 6100TEU буюу 3000 гаруй чингэлэг төмөр замаар гарахаар хүлээгдэж байна. Авто замаар гарах 50 чингэлэг боомт дээр хүлээгдэж байна. 12 сарын 1-30 хооронд 58 цуваа галт тэрэг гарсан ба жилээр нь авч үзвэл 2023 онд 645 цуваа, 2024 онд 536 цуваа тус тус Тянжин боомтоос Эрээн боомт руу ачигдсан байна

  

Эрээн –  Замын-Үүдийн авто хил

Эрээний боомтоор өдөрт 600 орчим машин очергүй орж гарч байна.  Машины олдоц хэвийн байна. Хятадын цагаан сар 1-р сарын 28-аас 2-р сарын 4 хүртэл
үргэлжлэхтэй холбоотойгоор 01/25 -наас 02/10-г хүртэл амрана. Хятадын зарим үйлдвэрүүд 1-р сарын 10-с эхэлж амарч эхлэх мэдээтэй байна. Үйлдвэрүүд амрахтай холбоотой дотоодын шуудан авто тээврийн компаниуд баяраас 10-15 хоногийн өмнө тээвэрлэлтээ зогсоодог гэдгийг анхаарна уу. 

 

Польш – Беларусын авто хилийн байдал
Польш Беларусын хил 3-5 хоногийн оочертой байна. Латви – Беларусын хил 4-6 хоногийн оочертой, Литва – Беларусын хил 4-6 хоногийн оочертой байна.

УБТЗ

АБТЭМА гаалийн хяналтын бүсэд импортын ачаатай 231 чингэлэг, хоосон бичиг баримттай буцах-61 чингэлэг. Нийт 292 чингэлэгтэй байна.

 

Ти ай ложистик гаалийн хяналтын бүсэд импортын ачаатай 383  чингэлэг, хоосон бичиг баримттай буцах-76 чингэлэг. Нийт 459 чингэлэгтэй байна.

 

Амгалан ложистик гаалийн хяналтын бүсэд  импортын ачаатай 241 чингэлэг, хоосон бичиг баримттай буцах 28 чингэлэг. Нийт 269 чингэлэгтэй байна.

Олон улсын далайн боомтуудын хуваарь түүнтэй холбоотой мэдээлэл:

1. БНХАУ-ын Qinzhou боомт 13 хоногоор, Fangcheng боомт 14 хоногоор, Lianyungang боомт 12 хоногоор хуваарь хойшилж байна.

2. Итали улсын La Spezia боомт 11 хоногоор, Genova боомт 8 хоногоор, Ancona боомт 15 хоногоор хуваарь хойшилж байна.  

3. Колумб улсын Barranquilla боомт 21 хоногоор хуваарь хойшилж байна.

4. Нигери улсын Port Harcourt боомт 28 хоногоор хуваарь хойшилж байна.

5. Марокко улсын Tanger Med боомт 10 хоногоор, Agadir боомт 9 хоногоор хуваарь хойшилж байна.

6. Малайз улсын Sibu боомт 10 хоногоор, Tawau боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна.

7. АНУ-ын Chicago боомт 13 хоногоор, Charleston боомт 11 хоногоор, Long Beach боомт 6 хоногоор, Nashville боомт 10 хоногоор хуваарь хойшилж байна.

8. Египтийн Port Said West боомт 10 хоногоор хуваарь хойшилж байна.

9. Бельги улсын Antwerp боомт 8 хоногоор, Genk боомт 10 хоногоор, Zeebrugge боомт 10 хоногоор хуваарь хойшилж байна.

10. Өмнөд Африкийн Durban боомт 8 хоногоор, Cape Town боомт 9 хоногоор хуваарь хойшилж байна.

11. Ветьнамын Qui Nhon боомт 16 хоногоор хуваарь хойшилж байна.

12. Индонезийн Batam Island боомт 15 хоногоор хуваарь хойшилж байна.

13. Сомали улсын Berbera боомт 13 хоногоор, Mogadishu боомт 12 хоногоор хуваарь хойшилж байна.

14. Чили улсын Arica боомт 8 хоногоор, боомт 7 хоногоор, Coronel боомт 26 хоногоор хуваарь хойшилж байна.

15. Бразил улсын Santos боомт 12 хоногоор, Rio De Janeiro боомт 12 хоногоор, Paranagua боомт 7 хоногоор, Pecem боомт 6 хоногоор, Itajai боомт 17 хоногоор хуваарь хойшилж байна.

16. Хроват улсын Ploce боомт 12 хоногоор хуваарь хойшилж байна.

17.  Франц улсын Fos Sur Mer боомт 13 хоногоор, Port de Bouc  боомт 7 хоногоор, Saint Gratien боомт 8 хоногоор хуваарь хойшилж байна.

18. ОХУ-ын St. Petersburg боомт 9 хоногоор, Novorossiyk боомт 8 хоногоор хуваарь хойшилж байна.

19. Финландын боомт 11 хоногоор хуваарь хойшилж байна

Хүүгүй тээврийн  дараа төлбөрт үйлчилгээг ашигласанаар та өөрийн бизнесийг өргөжүүлэх боломжтой, та яараарай бид яарч байна. 🙂

Монложистикс ВОРЛДВАЙД ХХК нь үнэнч харилцагч нартаа зориулсан тээврийн салбарын анхдагч LOYALTY  хөтөлбөрийг хэрэгжүүлсээр байна.

Та ложистикийн зөвлөхтэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. 

Related Post

ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТҮҮД 2025.01.01-ЭЭС МӨРДӨГДӨЖ ЭХЭЛЛЭЭ

TweetShareSharePin0 Shares

LOGISTICS IN MONGOLIA

TweetShareSharePin0 Shares

Хятадын дотоод тээвэр 1 – р сарын дундаас зогсож эхэлнэ.

TweetShareSharePin0 Shares

LOGISTICS IN MONGOLIA

TweetShareSharePin0 Shares

Brochure download


    This will close in 0 seconds