ЛОЖИСТИКИЙН МЭДЭЭ-5.17: Польш Беларусын хил дээр 14-15 өдөр оочерлож байна

Тианжин боомтын нөхцөл байдал сайжрахыг хүлээхгүй байхыг хүсье. 

Одоогийн байдлаар  Тианжин  боомтын төмөр замын талбайдуудад нийт 8250 TEU буюу 7000 орчим чингэлэг хүлээгдэж байна.  Боомт болон чингэлэг буулгах шинэ талбай дээр одоогоор 2000 гаруй чингэлэг байна. Боомт дээр 1000 гаруй чингэлэг хүлээгдэж байна. 5 сарын 1-ээс 13-ны хооронд 10 цуваа гаргасан байна. Синганг боомтод чингэлэг хүлээгдэх хугацаа уртсаж байгаатай холбогдуулан тээврийн үнэ нэмэгдэх хандлагатай байна. Синганг боомтын чингэлэг хуримтлалтай холбоотой ихэнхи ачаа авто замаар гарч байгаа бөгөөд ингэхдээ гаалиар чингэлэгийн жинг шалгуулдаг шинэ журам гарсан байна. Мастер билл дээрхи жин 500 кг-аас их болон бага байвал жин өөрчлөх, торгууль төлөх, гарах хугацаа удаашрах гэх мэт чирэгдэл учрах тул илгээгчийг бодит жингийн мэдээлэл өгч байх тухай сануулж өгөхийг хүсье. 

ЕВРОПООС ИРЭХ АЧАА ТЭЭВРИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ:

Польш Беларусын хил дээр 1000 гаруй машин, 50-60км урт оочер үүсгэн зогсож 14-15  өдөр хүртэл оочерлож байна. Машины олдоц багасаж байгаа бөгөөд ЕХ-с хилээр гаргах ачаанд шаардаж буй бичиг баримт нэмэгдэж байна.  Өнгөрсөн ням гариг буюу 05/12нд төмөр замын Наушки боомт дээр зүтгүүр  замаасаа гарч бага хэмжээний осол гарсаныг хэвийн байдалд оруулсан. Одоогоор галт тэрэгний хөдөлгөөнд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй ба галт тэргүүдийг саадгүй хүлээн авч, буцааж байна.

13 дахь хориг арга хэмжээний хүрээнд бүх төрлийн сэлбэг болон тоног төхөөрөмж, 84, 85 болон 87-оор эхэлсэн HS Code дугаартай бүх бараа хоригт орсон тул эдгээр төрлийн ачааг хэрхэн тээвэрлэх гарц шийдлийг хариуцсан борлуулалтын мэргэжилтэн эсвэл sales@mlw.mn хаягаар холбогдож зөвлөгөө мэдээлэл авахыг зөвлөж байна.

Та бүхэн бидэнтэй ойр байж цаг алдалгүй мэдээллийг хүлээн авна уу.

Синганг боомтоос Эрээн/ЗҮ/Улаанбаатар

Замын-Үүд шилжүүлэн ачих ангийн ачаа боловсруулалт 1-р улирлын байдлаар  666300тн, төлөвлөгөөг 3,2%-иар давуулан биелүүлсэн нь  өмнөх оны мөн үеэс 1.6 хувиар нэмэгдсэн байна. Хоногийн дундаж ачилт 273 вагон шилжүүлэн ачилт хийгдсэн байна.

  • Улаанбаатар өртөөнд нийт 715 ачаатай чингэлэг, 555 хоосон чингэлэг байна.
  • Замын-үүд өртөөнд 86 импортын чингэлэгтэй бна.

Олон улсын далайн боомтуудын хуваарь түүнтэй холбоотой мэдээлэл:

  1. АНУ-ын Boston боомт 17 хоногоор, New Orleans боомт 13 хоногоор хуваарь хойшилж байна.
  2. Австралийн Fremantle боомт 10 хоногоор, Devonport боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна.
  3. Индонезийн  Batu Ampar боомт 9 хоногоор хуваарь хойшилж байна.
  4. Японы боомтууд хэвийн үйл ажиллагаатай болсон байна.
  5. Туркын Diliskelesi  боомт 10 хоногоор, Evyap боомт 14 хоногоор, Gebze  боомт 8 хоногоор, Iskenderun  боомт 9 хоногоор, Kumport  боомт 6 хоногоор, Trabzon  боомт 11 хоногоор хуваарь хойшилж байна.
  6. ОХУ-н боомтууд хэвийн үйл ажиллагаатай болсон байна.  
  7. Энэтхэгийн Kolkata  боомт 7 хоногоор, Kochi  боомт 12 хоногоор, Ennore  боомт 12 хоногоор, Kakinada  боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна.  
  8. Хятадын Qinzhou боомт 7 хоногоор, Wuhan боомт 13  хоногоор хуваарь хойшилж байна.
  9. Малайзын Tawau боомт 8 хоногоор хуваарь хойшилж байна.
  10. Тайландын боомтууд хэвийн үйл ажиллагаатай болсон байна.
  11. Өмнөд Солонгосын боомтууд хэвийн үйл ажиллагаатай болсон байна.
  12. Өмнөд Африкын Cape town боомт 8 хоногоор, Durban боомт 7 хоногоор, East London боомт 9  хоногоор, Port Elizabeth  боомт 11 хоногоор хуваарь хойшилж байна.
  13. Германы боомтууд хэвийн үйл ажиллагаатай болсон байна.
  14. Голландын Amsterdam  боомт 10 хоногоор хуваарь хойшилж байна.
  15. Арабын нэгдсэн Эмират Ajman боомт 14 хоногоор, Sharjah  боомт 13 хоногоор, Mina Saqr  боомт 6 хоногоор хойшилж байна.

    Дэлхийн бусад боомтууд хэвийн буюу 5 хүртэл хоногоор усан онгоцны хуваарь хойшилж байна.

Далайн тээвэр

COSCO болон дийлэнхи далайн тээврийн зардлууд 5-р сараас эхлэн огцом нэмэгдэж байна. Тээврийн зардал нэмэгдэж байгаа тул та бүхэн тухай бүрд нь үнийн санал, зөвлөгөө мэдээлэл аваад яваарай.

Зардал болон тээврийн хугацаагаа тооцоход тань бид тусалъя.

СТАТИСТИК МЭДЭЭ

  • Импортоор нийлүүлэгдсэн барааны 96.5 хувийг валютын төлбөртэй худалдаа, 0.8 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 1.1 хувийг гадаадын тусламжийн бараа, 1.3 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.3 хувийг төлбөрт зориулсан бараа эзэлж байна. 
  • Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 690.5 сая ам.доллар буюу 20.2 хувь, эрдэс бүтээгдэхүүн 833.9 сая ам.доллар буюу 24.3 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 738.2 сая ам.доллар буюу 88.5 хувь), мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 342.9 сая ам.доллар буюу 49.8 хувь, авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 747.5 сая ам.доллар буюу 21.8 хувь, үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 262.5 сая ам.доллар буюу 7.7 хувь, химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 176.2 сая ам. доллар буюу 5.1 хувийг тус тус эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 86.2 хувь ногдож байна. 

Монгол Улсын Их Хурал, Засгийн Газар

  • Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын сүүлээр БНХАУ-д албан ёсны айлчлал хийх гэж байна. Энэхүү айлчлалын бэлтгэл ажлын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт 06-р сарын 16-нд БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопэнтэй уулзаж, айлчлалд өндөр хувь нэмэр оруулж, үр дүнд хүргэх талаар хэлэлцлээ.Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Монгол Улсын Засгийн газар, Олон улсын худалдааны төв хамтран 6-р сарын 26-29-нд “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт” Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Монложистикс ВОРЛДВАЙД ХХК нь үнэнч харилцагч нартаа зориулсан тээврийн салбарын анхдагч LOYALTY  хөтөлбөрийг хэрэгжүүлсээр байна.

Та ложистикийн зөвлөхтэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. 

Related Post

ЛОЖИСТИКИЙН МЭДЭЭ-07.19 : Синьганг боомтын төмөр замын талбайнуудад нийт 5000 орчим чингэлэг хүлээгдэж байна.

TweetShareSharePin0 Shares

ЛОЖИСТИКИЙН МЭДЭЭ-VII.05

TweetShareSharePin0 Shares

ЛОЖИСТИКИЙН МЭДЭЭ-5.29: Хүлээлгийн хугацаа 70-80 буюу түүнээс дээш хоног боллоо.

TweetShareSharePin0 Shares

ЛОЖИСТИКИЙН МЭДЭЭ-4.25: Тианжинаас Монгол улс руу гарах вагон цувааг цуцаллаа.

TweetShareSharePin0 Shares

Brochure download


    This will close in 0 seconds