БНХАУ АНУ-ЫН НҮҮРСЭНД 15%-ИЙН ТАРИФ ТОГТООСНООР МОНГОЛЫН ЭКСПОРТ ӨСӨХ ОРОН ЗАЙ ГАРЧ БАЙНА.

- ОХУ Европын холбооны улсуудаас малын гаралтай бүтээгдэхүүн импортлохыг түр хугацаанд хориглов:
2025 оны 1-р сарын 9-нд Герман улсад шүлхий өвчин дэгдсэнээр ОХУ 1-р сарын 20-ноос Европын холбооны улсуудаас малын гаралтай бүтээгдэхүүн импортлохыг түр хориглосон. Мөн гуравдагч улс руу дамжуулах сертификацийн олголтыг зогсоосон байна. Шүлхий өвчний тархалтаас сэргийлэхийн тулд бүх бүтээгдэхүүнийг шалгалтаар оруулж, нэг сарын дараа тархалт хэр байгаа талаар үнэлж, цаашдын арга хэмжээг шийдэх болно гэж ОХУ-ын Россельхознадзорын удирдлага мэдэгдсэн.
- Өвлийн улирал тохиож буй болон ОХУ-д тавьсан dual use ачааны хориг мөн малын гаралтай бүтээгдэхүүн импортлохыг түр хориглосонтой холбоотойгоор Брестээс Наушки руу гарах цуваа галт тэрэг дүүргэлтгүй болж зогссон байдалтай байна. Хавар энэ нөхцөл байдал хэвийн болох төлөвтэй байна.
Гуравдагч улсаас Тяньжин боомтоор
Эрээн – Замын-Үүдийн авто хил
Польш – Беларусын авто хилийн байдал
Алтанбулаг боомт өдөр бүр 24 цагаар ажиллана.
УБТЗ
Чингэлэг тээврийн мэдээлэл:
01-р сарын 01-31-ний хооронд Хятадын төмөр замаас импортын ачаатай 3713 чингэлэг хүлээн авсан.
01-р сарын 01-31-ний хооронд Улаанбаатар хот дахь гаалийн хяналтын бүсүүдэд 4424 импортын ачаатай чингэлэг буусан.
02-р сарын 10-ны өдрийн байдлаар Замын-Үүд шилжүүлэн ачих ангийн талбайд 137 импортын ачаатай чингэлэг байна.
02-р сарын 04-ний өдрийн байдлаар БНХАУ-ын Тяньжин боомтод Монгол улсад ирэх импортын ачаатай 1422 чингэлэг байна.
НЭГ. БНХАУ АНУ-ЫН НҮҮРСЭНД 15%-ИЙН ТАРИФ ТОГТООСНООР МОНГОЛЫН ЭКСПОРТ ӨСӨХ ОРОН ЗАЙ ГАРЧ БАЙНА.
БНХАУ АНУ-ын нүүрсний импортод 15 хувийн тариф ногдуулсан нь Монгол, ОХУ тэргүүтэй бусад нийлүүлэгчдийн нүүрсний эрэлтийг өсгөнө Morgan Stanley-ийн шинжээчид үзжээ.
Вашингтоны зүгээс бараа бүтээгдэхүүнд нь ногдуулсан 10 хувийн тарифын хариу арга хэмжээ болгож БНХАУ тус улсын газрын тос, байгалийн хий, нүүрс зэрэг эрчим хүчний бүтээгдэхүүнд 10-15 хувийн тариф ногдуулахаа зарлаад байгаа.
АНУ Хятадад гангийн үйлдвэрлэлд ашиглагдах коксжих нүүрс голчлон нийлүүлдэг бөгөөд жил бүр 2-3 сая тонн нүүрс нийлүүлэх урт хугацааны гэрээтэй байдаг. 2021-2024 оны хооронд БНХАУ-ын коксжих нүүрсний нийт импортын 15 орчим хувийг АНУ бүрдүүлсэн байна.
Харьцуулбал Монгол Улс 2024 онд Хятадын коксжих нүүрсний нийт импортын 60 хувийг дангаараа хангажээ. Хэдий тийм боловч өнгөрсөн онд АНУ-аас импортолсон коксжих нүүрсний биет хэмжээ нь 81 хувиар огцом өсөж 10.7 сая тоннд хүрснийг БНХАУ-ын гаалийн статистик харуулж байна.
Эх сурвалж: Bloomberg
Олон улсын далайн боомтуудын хуваарь түүнтэй холбоотой мэдээлэл:

Дараахи ОУ-н боомтууд дээр усан онгоц хуваарь хойшилж байна:

Хүүгүй тээврийн дараа төлбөрт үйлчилгээг ашигласанаар та өөрийн бизнесийг өргөжүүлэх боломжтой, та яараарай бид яарч байна. 🙂
Монложистикс ВОРЛДВАЙД ХХК нь үнэнч харилцагч нартаа зориулсан тээврийн салбарын анхдагч LOYALTY хөтөлбөрийг хэрэгжүүлсээр байна.
Та ложистикийн зөвлөхтэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.