БНХАУ-ын Тяньжин боомтод Монгол улсад ирэх импортын ачаатай 2148 чингэлэг байна.

Эрээний боомт 01/29-01/31-г хүртэл хаагаад 02/01-с хэвийн ажиллаж эхлэнэ. 

Гуравдагч улсаас Тяньжин боомтоор

Синганг боомтын терминал дээр нийт 4100TEU одоогийн байдлаар байна. Ойролцоогоор 50-аас бага чингэлэг боомт дээр хүлээгдэж байна. 1-р сарын 1-ээс 31-ний хооронд 55 цуваа галт тэрэг гарсан байна.      

  

Эрээн –  Замын-Үүдийн авто хил

Эрээний хил 01/29-01/31-г хүртэл хаагаад 02/01-с хэвийн ажиллаж эхлэнэ.

 

Польш – Беларусын авто хилийн байдал

Польш Беларусын хил 3-5 хоногийн оочертой байна. Латви – Беларусын хил 4-6 хоногийн оочертой, Литва – Беларусын хил 4-6 хоногийн оочертой байна.

 

Алтанбулаг боомт өдөр бүр 24 цагаар ажиллана.

УБТЗ

Чингэлэг тээврийн мэдээлэл:

12-р сарын 01-31-ний хооронд Хятадын төмөр замаас импортын ачаатай 3611 чингэлэг хүлээн авсан.

12-р сарын 01-31-ний хооронд Улаанбаатар хот дахь гаалийн хяналтын бүсүүдэд 3709 импортын ачаатай чингэлэг буусан.

01-р сарын 27-ны өдрийн байдлаар Замын-Үүд шилжүүлэн ачих ангийн талбайд 101 импортын ачаатай чингэлэг байна.

01-р сарын 22-ны өдрийн байдлаар БНХАУ-ын Тяньжин боомтод Монгол улсад ирэх импортын ачаатай 2148 чингэлэг байна.

ГААЛЬ – ГЕНЕТИК НӨӨЦИЙГ МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ЖУРАМ МӨРДӨГДӨЖ ЭХЭЛЛЭЭ.

Манай улс эх орныхоо эрс тэс уур амьсгал, байгалийн олон янз байдалд дасан зохицох чадвартай, өвөрмөц тогтоц бүхий биологийн генетик нөөцийг өөртөө агуулсан арвин баялаг, үнэ цэнэ бүхий генетик нөөцтэй улс орон юм.

Монгол орны баялаг болсон амьтан, ургамал, бичил биетний эд, эрхтэн, дээж улсын хилээр ямар ч хяналтгүйгээр гарч, Монгол Улс тухайн бүтээгдэхүүн борлуулалтын үр шим хүртэх боломжийг эрх зүйн зохицуулалтгүйн улмаас алдаж байсан. Генетик нөөцийн тухай хууль 2022 онд батлагдсанаар манай орны байгалийн баялаг болсон амьтан, ургамал, бичил биетний генетик нөөц, түүнийг бүтээгдэхүүн болгон ашигладаг Монголчуудын эрт дээр үеэс уламжлан ирсэн мэдлэг, арга, ухааныг бүртгэлжүүлж, цаашид суурь судалгаатай, биотехнологийн салбарыг боловсронгуй болгож өргөжүүлэн хөгжүүлж, үйлдвэрлэл бий болгох эрх зүйн орчин анх удаа бүрдсэн.

Тус хуульд генетик нөөцийг улсын хилээр нэвтрүүлэх журмыг МУ-ын Засгийн газраас баталж, мөрдүүлэхээр заасны дагуу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024.12.13-ны өдрийн А/871 дүгээр тушаалын хавсралтаар “Генетик нөөцийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх журам”-ыг баталсан байна.

Энэхүү журмын зорилго нь амьтан, ургамал, бичил биетэн, тэдгээрийн гаралтай түүхий эд, генетик нөөц, судалгааны ажлын сорьц дээжийг МУ-ын хилээр нэвтрүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Дараах линкээр орж журамтай дэлгэрэнгүй танилцана уу:

https://legalinfo.mn/mn/detail?lawId=17350508300571

Эх  сурвалж: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

 

Олон улсын далайн боомтуудын хуваарь түүнтэй холбоотой мэдээлэл:

Дараахи ОУ-н боомтууд дээр усан онгоц хуваарь хойшилж байна:

1. Ветьнамын Qui Nhon боомт 16 хоногоор хуваарь хойшилж байна.

2. АНУ-ын Baltimore боомт 13 хоногоор, Tacoma боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна.

3. Энэтхэг улсын Mangalore боомт 14 хоногоор, Gangavaram боомт  мөн 14 хоногоор хуваарь хойшилж байна.

4. БНХАУ-ын Nansha боомт 10 хоногоор, MAFANG PORT боомт 7 хоногоор, Fuzhou боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна.

5. Арабын Нэгдсэн Эмират улсын Khor Fakkan боомт 8 хоногоор хуваарь хойшилж байна.

6. Малайз улсын Labuan боомт 14 хоногоор, Sandakan боомт 11 хоногоор хуваарь хойшилж байна.

7. Грек улсын Piraeus боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна.

8. Индонези улсын Belawan боомт 7 хоногоор, Makassar боомт 6 хоногоор хуваарь хойшилж байна.

9. Турк улсын Izmir боомт 69 хоногоор, Ambarli Port боомт 10 хоногоор хуваарь хойшилж байна.

10. Итали улсын Livorno боомт 19 хоногоор хуваарь хойшилж байна.

11. Өмнөд Солонгосын Wando боомт 43 хоногоор хуваарь хойшилж байна.

12. Их Британи улсын Port of Groveport боомт 11 хоногоор хуваарь хойшилж байна.

13. Япон улсын Naha боомт 7 хоногоор, Imari боомт 8 хоногоор хуваарь хойшилж байна.

14. Тайландын Samut Sakhon боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна.

15. Бразил улсын Pecem боомт 14 хоногоор, Itaguai боомт 28 хоногоор хуваарь хойшилж байна.

16. Франц улсын Bordeaux боомт 13 хоногоор, Fos Sur Mer боомт 7 хоногоор, Saint Gratien боомт 9 хоногоор, Rouen боомт 8 хоногоор хуваарь хойшилж байна.

17. Польш улсын Gdynia боомт 13 хоногоор хуваарь хойшилж байна.

18. Филиппин улсын Subic Bay боомт 10 хоногоор хуваарь хойшилж байна.

19. Бельги улсын Kapelle Op Den Bos боомт 7 хоногоор, Antwerp боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна.

20. Нидерланд улсын Rotterdam боомт 9 хоногоор, Rotterdam Waalhaven боомт 7 хоногоор хуваарь хойшилж байна.

21. Канадын Toronto боомт 8 хоногоор хуваарь хойшилж байна.

22. Финландын Oulu боомт 13 хоногоор, Kotka боомт 35 хоногоор хуваарь хойшилж байна.

23. Шинэ Зеландын Napier боомт 7 хоногоор,  Wellington боомт 20 хоногоор хуваарь хойшилж байна.  

24. Дани улсын Frederica боомт 16 хоногоор хуваарь хойшилж байна.  

25. Швед улсын Gavle боомт 14 хоногоор, Stockholm боомт 14 хоногоор хуваарь хойшилж байна.  

26. ОХУ-ын Novorossiysk боомт 11 хоногоор хуваарь хойшилж байна.  

Хүүгүй тээврийн  дараа төлбөрт үйлчилгээг ашигласанаар та өөрийн бизнесийг өргөжүүлэх боломжтой, та яараарай бид яарч байна. 🙂

Монложистикс ВОРЛДВАЙД ХХК нь үнэнч харилцагч нартаа зориулсан тээврийн салбарын анхдагч LOYALTY  хөтөлбөрийг хэрэгжүүлсээр байна.

Та ложистикийн зөвлөхтэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. 

Related Post

Эрээний боомтоор өдөрт 200 гаруй машин оочиргүй, хэвийн орж, гарч байна.

TweetShareSharePin0 Shares

БНХАУ АНУ-ЫН НҮҮРСЭНД 15%-ИЙН ТАРИФ ТОГТООСНООР МОНГОЛЫН ЭКСПОРТ ӨСӨХ ОРОН ЗАЙ ГАРЧ БАЙНА.

TweetShareSharePin0 Shares

LOGISTICS IN MONGOLIA

TweetShareSharePin0 Shares

БНХАУ-н Цагаан сарын баярын амралт 02-р сарын 06-нд дуусч Хятад улсын дотоодын карго болон бүтэн машины тээвэр эхэлнэ.

TweetShareSharePin0 Shares

Brochure download


    This will close in 0 seconds