INCOTERMS нь гадаадад худалдаа болон худалдан авалт хийх үед танд хэрэг болох бөгөөд худалдан авагч, худалдагч хоёрын хоорондын худалдааны гэрээний үүрэг, хариуцлагыг тодорхойлдог. Эдгээр нь ачааны тээврийн болон бусад холбогдох зардлыг хэн төлөх, хариуцлага хаана шилжих, ачаа тээврийн даатгал хийлгэх эсэх, импорт/экспортын татварыг хэн хариуцах гэх зэрэг маш чухал үүрэгтэйгээс гадна илгээгч барааг нийлүүлэх барааны үнэд мөн нөлөөтэй байна. Инкотермс нь 1936 оноос эхэлж хэрэгжсэн бөгөөд инкотермсийн хэдэн онд батлагдсан хувилбарыг ашиглаж байгааг гэрээндээ тусгаж байх нь чухал байдаг. Ж: FOB Qingdao, China Incoterms 2020 OR FOB Qingdao, China Incoterms 2010 г.м. Инкотермс нь дөрвөн үндсэн ангилалд хуваагддаг: E, F, C, D.Е ангилалд зөвхөн EXW нөхцөл хамаарна. F ангилалд FCA, FAS, FOB гэх нөхцөлүүд хамаарна. C ангилалд CFR, CIF, CPT, CIP нөхцөлүүд хамаарна. D ангилалд DAT, DAP, DDP гэх нөхцөлүүд хамаарна. Мөн дотроо ердийн (бүх төрлийн тээвэрт ашиглана) болон тусгай (далайн тээвэрт ашиглана) гэж 2 ангилагддаг. Ердийн: EXW, FCA, CPT, CIP, DAP, DPU, DDP Тусгай: CFR, FOB, FAS, CIF Хэрэв та INCOTERMS-ийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай мэргэжилтэнд хандана уу.

ЛОГИСТИКИЙН ЗӨВЛӨХ

Таны асуултын хариулт

Бид танд зөв Монлогистикийн зөвлөх үйлчилгээний багт очиход тань туслах болно

Эхлэхэд бэлэн үү?

Бид таны ачааг ил тод, найдвартай, хямд үнээр тээвэрлэдэг.

    Brochure download


      This will close in 0 seconds