Танд 7 хоног тутмын ложистикийн салбарын нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна.

Монгол Улсын Засгийн Газар

Киргиз Улстай хамтран экспорт, импортын шинэ гарц, аялал жуулчлалын шинэ нислэг нээхээр ярилцлаа

  • 2023 оны 10-р сарын 27-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Бүгд найрамдах Киргиз улсын Тээвэр, холбооны сайд Текебаев Тилек Кыдырмаевичтай уулзаж Киргиз Улстай хамтран экспорт, импортын шинэ гарц, аялал жуулчлалын шинэ нислэг нээхээр ярилцлаа.
  • ЗТХЯамны Автотээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан 10-р сарын 27-нд Бүгд Найрамдах Беларусь Улсын Тээвэр, харилцаа холбооны яамны Автотээврийн болон хотын зорчигч тээврийг удирдах газрын орлогч дарга Александров Антон Александровичтай уулзаж, ажлын хэсгийн протоколд гарын үсэг зурлаа. Ажлын хэсгийн уулзалтаар хоёр улсын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, зөвшөөрлийн бичгийн ашиглалт, 2024 оны зөвшөөрлийн бичгийн тоог тохиролцлоо.

Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбоо

Монгол Улсын хилийн боомтууд

Гааль

  • Хэвийн ажиллаж байна. Даваа-Баасан 08:00-17:00, Бямба 10:00-14:00
    • Монголын гаалиас итгэмжлэгдсэн ААН-д Солонгос, Хятадын гаалиас харилцан хөнгөлөлт үзүүлнэ.
      • “Дэлхийн гаалийн байгууллагын Зөвлөлийн чуулганаар “Дэлхийн худалдааг аюулгүй байлгах болон хөнгөвчлөх аюулгүй байдлын багц стандарт”-ыг 2005 онд баталж, энэ үеэс гишүүн орнууд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөр нь худалдааны аюулгүй байдлыг хангах, худалдаанд оролцогчдын хууль сахилтыг дэмжих, гааль-бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой. Гаалийн байгууллага аюулгүй байдлын шалгуур хангасан ААН-д итгэмжлэл олгож, гаалийн хяналт, бүрдүүлэлттэй холбоотой хөнгөлөлт үзүүлнэ.
      • Гаалийн итгэмжлэгдсэн ААН нь өөрийн улс орондоо хөтөлбөрийн үр ашгийг хүртээд зогсохгүй, итгэмжлэлийн талаар Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр байгуулсан бусад улсын гаалийн байгууллагын хөтөлбөрийн үр ашгийг хүртэх давуу талтай. ГЕГ итгэмжлэлийг олгохоор ажиллаж байгаа бөгөөд Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй ААН-үүд Гаалийн итгэмжлэгдсэн ААН-д тавигдах шалгуурыг хангахын тулд гаалийн байгууллагатай хамтарч ажиллах нь зүйтэй.

ТӨМӨР ЗАМ / АБТЕМА

  • Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замуудын төлөөлөгчдийн болон Монгол-Хятад, Монгол-Оросын хилийн төмөр замын комиссын ээлжит зөвлөгөөн дэлхий нийтийг хамарсан цар тахлын халдварын улмаас гурван жил дараалан цахимаар зохион байгуулагдсаны эцэст энэ жил ОХУ-ын Эрхүү хотноо биечлэн уулзаж хуралдлаа.
    • Талууд Эрээн–Замын-Үүд, Сүхбаатар–Наушки, Эрээнцав – Соловъёвскийн төмөр замын хилийн гарцаар тээвэрлэх экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ эрс өсөн нэмэгдэж байгааг онцлон тэмдэглэв. Зөвлөгөөнөөр галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх, галт тэрэгний жин болон уртыг нэмэгдүүлэх, галт тэрэг солилцооны техникийн асуудлуудаар тодорхой тохиролцоонд хүрэв.
    • Хятадын талтай Замын-Үүд–Эрээн боомтын төмөр замын хилийн гарцаар өргөн царигаар хоногт 15 ба түүнээс дээш хос галт тэрэг, мөн нарийн царигаар 8 ба түүнээс дээш хос галт тэрэг солилцож байхаар тохирсон ба Оросын талтай Сүхбаатар-Наушки хилийн өртөө хоорондын 2024 оны галт тэрэгний хөдөлгөөний зурмагийг 1 хос зорчигчийн галт тэрэг, 10 хос ачааны галт тэрэг /үүний 5 хос нь чингэлгийн галт тэрэг/ байхаар тохиров.
    • Монгол–Оросын хилийн боомтууд дээр хийгддэг гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын ажиллагааг хялбарчлах үүднээс ачаа тээврийн дагалдах бичиг баримтыг цахимаар солилцох, Сүхбаатар–Наушки хооронд технологийн холбооны дамжуулах төхөөрөмжийг хоёрдогч шилэн кабелиар нөөц үүсгэх техникийн шийдлийг шийдвэрлэх зэрэг асуудлыг хэлэлцэж тохиролцлоо.

БНХАУ-ын Тианжин боомт:

  • Одоогийн байдлаар Синганг боомтод 5000 гаруй чингэлэг хүлээгдэж байгаа бөгөөд Сингангаас гарах транзит тээврийн хугацаа дунджаар 55-60 хоног байна.
  • Тианжин боомтоос гарснаас хойш 5-7 хоногт Замын-Үүдэд ирж байна.
  • Хүнсний ачааг эхний ээлжинд гаргах бодлоготой байна.
  • 10 сарын 1-ээс 31-ны хооронд нийт 51 цуваа гарсан.
  •  

Хөлдөх эрсдэлтэй ачаа тээвэрлүүлэгч та бүхний анхааралд

Эрхэм харилцагч та бүхэн Синганг (Тианжин) боомтын одоогийн үүсээд буй ачаалал бүхий нөхцөл байдлыг тооцоолон үзэж тээврийн захиалгыг аль болох эрт өгч, тээвэрлэлтдээ хангалттай хугацаа төлөвлөх шаардлага үүсч байгаа тул цаг агаар хүйтрэхтэй холбоотойгоор хөлдөх эрсдэлтэй ачааны тээврийн захиалгыг дээрх нөхцөл байдалтай уялдан төлөвлөж хамтран ажиллахыг хүсэж байна.

Агаарын тээвэр

ИНЕГ нь Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын Ази, Номхон далайн бүсийн төвтэй хамтран “Чөлөөт агаарын зайн хэрэгжилт” олон улсын форумыг 2023 оны 11 дүгээр сарын 09, 10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулах гэж байна.

ОУ-ын портуудын мэдээлэл

Дараах олон улсын боомтууд дээр усан онгоцны хуварь хойшилж байна:

1.  Японы Yokohama порт 7 хоног,     

2. Туркын Diliskeseli порт 9 хоногоор, Kumport порт 6 хоног

3.  ОХУ-ын Vladivostok порт 14 хоног,      

4. Энэтхэгийн Haldia порт 6 хоног

5.  Малайзын  Sandakan порт 14, 

6. Өмнөд Солонгосын Pohang порт 9 хоног,

7. Өмнөд Африкын Durban порт 12, Cape Town порт 14 хоног,

8. Германы Wilhelmshaven порт 10 хоног,  

9. Голландын Rotterdam порт 7 хоног, 

10. АНУ-ын Portland боомт 10 хоног,

11. Хятадын Haikou порт 8 хоногоор, Huangpu порт 6 хоногоор, Xiamen порт 7 хоногоор, Zhanjiang порт 9 хоног

12. Дэлхийн бусад боомтууд хэвийн буюу 5 хүртэл хоногоор усан онгоцны хуваарь хойшилж байна.

  • Дэлхийн бусад боомтууд хэвийн буюу 5 хүртэл хоногоор усан онгоцны хуваарь хойшилж байна.

Европын тээвэр

Дараах шалтгаануудын улмаас Европоос төмөр замаар тээвэрлэгдэж байгаа тээврийн хугацаа уртсаж байгаа тул та тээврийн хугацаагаа төлөвлөн захиалгаа өгнө үү.

  1. Беларусь-Брест
    өртөө нь тоног төхөөрөмж болон вагоны хомсдлоос үүдэн 7-14 хоногийн дараалал үүссэн байна.
  2. Орос- Украйны
    Дайнтай холбоотойгоор Оросын талын вагон оочер болон хугацаанд нөлөөлөх боломжгүй байна. 

Иймд: Төмөр замаар тээвэрлэгдэж байгаа тээврийн хугацаа уртасч байгаа тул тээврийн хугацаагаа төлөвлөн захиалгаа өгнө үү.

Related Post

ЛОЖИСТИКИЙН МЭДЭЭ-4.25: Тианжинаас Монгол улс руу гарах вагон цувааг цуцаллаа.

TweetShareSharePin0 Shares

УБТЗ- Тарифт өөрчлөлт орсон тухай

TweetShareSharePin0 Shares

TBJU ИНДЕКСТЭЙ ЧИНГЭЛЭГ ТЭЭВРЭЭР ТАНЫ АЧАА ТЭЭВЭРЛЭГДЭЖ ИРЭХ ҮЕД АНХААРАХ 10 ЗҮЙЛС

TweetShareSharePin0 Shares

ЛОЖИСТИКИЙН САЛБАРТ ТЭЭВРИЙН ДАРАА ТӨЛБӨРТ ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТЭРЛЭЭ

TweetShareSharePin0 Shares

Brochure download


    This will close in 0 seconds